Урлаг - Saikhan.mn

Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь
Сүүлийн үед "Пагмадулам” киноны тухай янз бүрийн л сэтгэгдэл гарлаа. Урлагийн мөн чанар энд л оршиж байгаа юм.  Бүтээлийн тухай нийтээрээ хэлэлцэж, санал бодлоо солилцож байгаа нь урлагийн салбар амьтай байгаагийн шинж. Гэхдээ нэг зүйл байгаа нь бид аливаа асуудлыг хөндөхдөө ул суурьтай, үнэн бодитой, баримттай, шинжлэх ухаанч байхад суралцах хэрэгтэй байна. Хэдэн жилийн өмнө нэг улс төрч "Улныхан” гэх үгийг нийтийн дунд нэвтрүүлснийг санаж байгаа байх. Мэдээж энэ үйл явдал доромжлуулах дургүй олны дургүйг хүргэж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр оюун санааны хувьд "Улныхан” гэх тодотгол зүүх аюул ойрхон байна. Үнэн, худал нь нотлогдоогүй мэдээллийг хэн нэгэн цацахад  итгэж хуйларна, түгээнэ, үнэмшинэ. Мэдээж бүгд биш. Ер нь жаахан хэрсүү байя аа. Одоо нийтээрээ нэг зүйлийг ойлгох ёстой болоод байна. Жаахан мэргэжлийн байхгүй бол хүн бүр дуучин, жүжигчин, судлаач, түүхч болчихлоо.

Ялангуяа урлагийн салбарын хөгжлийг тушигчид, их мэдэгчид дураар авирлагчдыг нийтээрээ даган баясаж, хөөрцөглөн гүйж, мундаг хэмээн тахин шүтсээр. Хэн нэгний үзэл бодлоо илэрхийлэх, мэдэх эрхийг зөрчих тухай яриагүй шүү. Зөвөөр ойлгож байгаа гэж найдаж байна. Ревив, сэтгэгдэл, шүүмжээ жаахан ялгаж салгая. Өөрийгөө судлаач, шүүмжлэгч, түүхч гээд үнэн бат итгэчихсэн нөхөд шүлсээ үсчүүлж, тэр шүлсийг нь долоосоор байвал дордсоор байх нь ойлгомжтой.

Зохиолч Р.Энхтуяа буюу Эмүжин гэх хүн "Пагмадулам” киноны тухай сэтгэгдлээ илэрхийлж, түүнийг нь хэд хоног л мэрлээ. Угаас хүн хэрүүл тэмцэл хов живээр голоо зогоох дуртай хойно. Дараагийн хэрүүлийн алим ургахад бид өнөөдрийн алимыг мартаж орхино. Зохиолч Эмүжин "Пагмадулам” киноны тухай сэтгэгдэлдээ "Хятадын суртал ухуулга байгаа юм биш биз, Д.Нацагдоржийг архинд живсэн мэтээр харуулсан гэх хоёр өнцгийг хөндөөд уг асуудал одоо бараг шүүх, цагдаа дээрээ тулж байх шиг байна. Аливаа зүйл хэмжээнээс хэтрэх аюултай л даа. Агуулга бус хэлбэрт анхаарагчид тэр асуудлаа ч гүйцэд ойлголгүй сэвсээр... Найруулагч бус зохиолч руу хандаад байгааг л ойлгохгүй байгаа юм даа. Аливаа уран бүтээлийн эцсийн боловсруулалтыг найруулагч л хийдэг. Тийм ч болохоор "найруулагчийн бүтээл” болдог.

Тэгэхээр нийтээр хэлэлцээд байгаа дээрх хоёр ойлголтыг жаахан задалъя.

"Пагмадулам” кинонд Хятад улсыг сурталчилсан өнгө аяс байсан уу?

Хар бараан мэдээг тараахдаа "Хятад”, "Хужаа” гэх пайзийг зүүлгэчихвэл монголчуудын сонирхлыг татаж, харлуулах, өөчлөх хамгийн том зэвсэг болсоор ирсэн. Гэхдээ энэ арга манай улс төрд гол зэвсэг байсаар одоо тэр үлгэр газар авахаа байсан даа. Уг кинонд Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёр Сүн Үкүн жүжгийг үзэж буйгаар гардаг. Энэ нь мэдээж үндсэрхэг үзэлтэй монголчуудын дургүйг хүргэсэн. Ядаж "Учиртай 3 толгой” жүжгийн хэсгийг "Бөмбөгөр ногоон театр”-т тоглуулчихгүй гэсэн байна лээ. Гэтэл "Бөмбөгөр ногоон театр” 1926 онд ашиглалтад орж кино гаргах, хятад ший янгуунаас сэдэвлэсэн зохиолуудыг тоглодог байсан тухай баримт бий. Харин "Учиртай 3 толгой” дуурь анх 1934 онд Д.Намдагийн найруулгаар тавигдсан байдаг. Гэтэл киноны маань үйл явдал 1922 он  хавьцаа өрнөөд байдаг. Тэгэхээр хоорондоо авцалдахгүй л байгаа юм.

Кинонд "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” жүжиг тоглогдож байгаа хэсэг гарсан нь олны дургүйг ихэд хүргэсэн бололтой. Хэзээний "Хятад” гэхээр жигшил төрдөг монгол хүнд хэзээ ч таатай санагдахгүй л дээ. Гэхдээ 1900 оны эхээр хүрээнд Хятадын домог үлгэр, Гэсэр, Жангар зэргийг цагаан сар, даншиг наадам зэрэг тэмдэглэлт баярын үеэр тоглож байсан баримт байдаг. Монголд амьдарч байсан хятад худалдаачид болон зарим тохиолдолд Хятадын жүжгийн хэлбэрийг монголчилж тавьж байсан мэдээ ч бий. "Шаньюгийн домог”, "Сюэ Жэньгуйгийн түүх” зэрэг түүхэн дайны сэдэвт жүжгүүд "Бээжингийн дуурь”-ийн уламжлалаар тоглогдож байсан зэргээс харахад тухайн үед тоглогдож байсан ший янгуу хүрээний гол үзвэр байжээ. Тэгэхээр уг кинонд гарч буй "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” зохиолын тайзны тоглолт тэр үед голчлон тоглогдож байсан жүжгүүдийн өнгө төрхийг харуулсан болохоос учиргүй суртал ухуулгын өнгө аяс үгүй санагдана. Түүхэн баримт сөхвөл тэр үеийн үзвэрийн тухай мэдээ сэлтийг харж болно. Үүнийг суртал ухаалгын өнгө аястай гэж хараад байгаа бол алтан үеийн олон ч монгол кинонд хятад данжаад, зоогийн газар, хятад пүүс зэрэг хятадын гэж болохоор олон ч зүйл гардаг. Үүнийг ч мөн гадны нөлөө гэх үү. 20-р зууны эхэн үеийн монголын түүх, хүрээний амьдралын бодит төрх ийм байсан шүү дээ. Д.Пагмадулам Д.Нацагдоржид Хятадын 4 их зохиолын тухай ярьж өгч байгаа нь мөн л дургүйг нь хүргэж орхиж. Энэ хоёр хүн тэр үедээ онцгойрсон сэхээтнүүд байсан.

Харин Д.Пагмадулам бол Амгаланбаатар буюу Маймаа хотод төрж өссөн хүн. Тэр ч утгаараа дорно дахины тэр дундаа хятадын уран зохиол, соёлтой ухаан орсон цагаасаа хойш танилцсан гэсэн үг. Өнөөгийн бидний ч нээж хараагүй дорно дахины ноён оргилуудтай багаасаа танилцсан нь ойлгомжтой. Амгаланбаатар хотын тухайд хятад иргэд амьдардаг нэг ёсондоо тухайн үеийн CHINATOWN байсан гэсэн үг. 1807 оны үед 800 гаруй байшин, 4000 орчим оршин суугчтай байсан гэх мэдээ бий. Одоо ч дэлхийн томоохон хотуудад байдаг хятад хорооллын өнгө төрхтэй байж л дээ. Тэгэхээр 5 хэл мэддэг багаасаа хятад хороололд өссөн хүний хувьд хятадын зохиол, соёлын тухай бусдаас илүүг харсан үзсэн нь тодорхой. Тухайн үедээ л Д.Нацагдоржийн хэмжээнд хүрэх мэдлэг боловсролтой цөөхөн хэдэн хүн байсны нэг нь Д.Пагмадулам байсан тухай олон ч хүний дурсамжаас харж болно. Тэгэхээр киноны энэ хэсэгт Д.Нацагдоржийг сул дорой болгоод, хятад соёл сурталчлаад байгаа гэхээсээ дорнын соёл, өрнийг соёлыг үзсэн харсан хоёр сэхээтнийг тодотгосон гэж харж байна. Юм болгоныг хятадтай холбоод, сэрдэж хардахдаа хэдүүлээ жаахан ултай суурьтай хандахгүй бол нийгэмд төөрөгдөл бий болгох аюултай. Д.Нацагдоржийг архичин болгож харуулсан гэж ихэд эмзэглэж байх шиг байна.

Түүх, намтар сөхвөл түүний амьдралын сүүлийн он жилүүд архитай их ойр байсан нь харагддаг. Үүнийг л харуулжээ. Жаахан уншаад судлаад үзвэл түүний амьдралын сүүлийн он жилүүд сэтгэл гутралд автсан, архинд орсон гэдгийг захын баримт, дурсамж бичвэрүүд нотолно. Энэ талаар судалгаа, шүүмж ч олон бий. Түүхийг үнэнээр үзүүлэх ёстой гэж чарлаад байгаа хүмүүст бидний туулсан түүх байнгын сэргэн мандаж, алдар цуугаа түгээгээд байсан зүйл байхгүй шүү дээ. Хар бараан нь ч бий. Үнэнийг үнэнээр хүлээн авч суръя аа. Харин ч энэ кинонд Д.Пагмадуламын түүхийг өгүүлэхдээ Д.Нацагдоржийн түүхэн дүрийг унагаагүй гэж харж байна. Хэчнээн  өндөр боловсролтой, өрнийн ч, дорнын соёлоор боловсорсон түүхэн зүтгэлтэн хэдий ч тухайн цаг үедээ хавчигдаж байсан тухай ч харуулсан. Алийн болгон будаж гоёсон чамирхал, уянгын халил дундаа тархиа угаалгах вэ? Романтик төсөөллөөсөө сэрцгээе. Буруу ойлгоогүй бол саяхан л бодит байдлыг харуулсан болохоор "Баавгай болохсон” киног хаалаа хорилоо гээд нийтээрээ  чарлаад байсан биш бил үү. Д.Нацагдоржийн тухайд харин ч тодотгосон олон ч зүйл байсан гэдгийг хэлмээр байна. Ганц нэг шүлэг, бичгийн ширээ ч байсангүй гэдэг саналыг бол хүлээн зөвшөөрнө өө. Миний хувьд Д.Нацагдоржийн дүрийн тухайд ахиад жаахан ажиллачихсан бол гэсэн бодол төрснийг нуух юун.

Гэхдээ бид чинь уран сайхны кино үзэж байгаа шүү дээ. Найруулагч Б.Ганболд Д.Нацагдоржийн дотоод сэтгэл зүйн талыг нээхийг оролдсон юм шиг санагдсан. Ингэж нээхийн тулд бага зэргийн уран сайханжуулах хэрэгтэй л дээ. Энэ чинь түүхэн кино хэдий ч баримтат кино биш шүү дээ. Зарим хүний хэлж байгаагаар бол уг кинонд "Пагмадулам”-ыг харуулахдаа олны дунд түгсэн хятад хүнтэй суусан, хар тамхинд орсон, садар самуун явдалтай мэтээр харуулаад их зохиолч Д.Нацагдоржийг хохирогчийн дүрд аваачих ёстой байсан юм шиг. Тэгвэл л бах нь ханах гээд байгаа аястай. Ойлгохгүй л байгаа юм даа. Энэ түүх чинь МАХН-аас хөөгдсөн тэрслүү этгээдийг харлуулах гэсэн ажлын үр дүн биш бил үү. Ганц Пагмадуламд биш, Д.Нацагдоржид ч, олон ч хүнд янз бүрийн нэр хоч зүүж, харлуулж байсан баримт бий.

Ямар ч уран бүтээл сайн муугаа харуулж сайхан, муухайгаа шүүлгэх нь урлагийн эрүүл хөгжил шүү дээ. Гэхдээ зөвхөн бүтээлдээ төвлөрч онолд суурилах хэрэгтэй болохоос хувь хүн рүү хандах нь буруу л даа.

Зохиолын багт хэд хэдэн хятад зохиол орчуулсан зохиолч, орчуулагч Мө.Батбаяр багтсан нь эгдүүг нь нэлээн хүргэсэн бололтой.  Хэрэв анзаарсан бол зохиолын багт 2 хүний нэр байсан шүү дээ. Тэгээд ч жүжиг, кино бол найруулагчийн бүтээл гэдгийг ойлгомоор байна. Кино, жүжгийн тухайд найруулагчийн шийдэл аврах уу?, алах уу? гэдгийг шийднэ. 2 зохиолч ажилласан болохоор олон ч талын судалгаанд суурилсан биз. Энэ чинь баримтат биш уран сайхны кино шүү дээ. Түүхэн кино мэдээж түүхэн баримтад тулгуурлах ёстой. Гэхдээ уран сайхны кинонд найруулагчийн уран сайхны янз янзын шийдлүүд чухал үүрэгтэй. Мэдээж түүхийг гуйвуулж болохгүй. "Пагмадулам” киноны тухайд түүхэн баримт, уран сайхны өнцөг аль алийг хослуулсан санагдсан. За тэгээд гол асуудал хятад зохиол орчуулдаг гэхээрээ хятад соёл сурталчилдаг болчхож байгаа юм уу?

Урлагийн гол салбаруудын нэг чинь орчуулга мөн биз дээ. Монголын орчуулгын  түүх тэр тусмаа Хятадаас орчуулсан орчуулгын түүх аль Хүннү, Нирун, Сяньбигийн үеэс эхэлнэ. Өгөдэй хаан 1234 онд "Төрийн хөвгүүдийн сургууль”-ийг байгуулж хятадын "Дөрвөн бичиг таван ном”, энэтхэгээс "Панчатантра” зэрэг зохиолуудыг орчуулуулж хөвгүүдээ сургаж байсан баримт бий. Мөн 1282 онд Сыма Гуан (司马光)-ы "Төрд туслах нэвтэрхий толь” (自治通鉴)-ийг 1311 оноос Тан улсын "Чжен гуань чжен яо” (贞观政要)-ыг 1317 оноос Алинтөмөр удирдан, "Их суртахуй ачлалт ном”-ыг Аллактөмөр тус тус орчуулж эхэлжээ. Тэд мөн 1326 онд "Эзэн богдын их сургаал”-ыг орчуулан хэвлэжээ. Монгол эрдэмтэн Цагаан тухайн үедээ их эрдэм төгс, ном зохиохоос гадна орчуулгын ажил хийж байв. Тэрээр Тан улсын Тайцзун хааны зохиосон "Чжен гуаний төрийн товч” (贞 观政要) "Хаан эзний дүрэм”, "Шударга ном”-ыг орчуулах ажлыг хийж байв. (Л.Хүрэлбаатар, 1995) хэмээжээ. Энэ бүхнээс үзэхэд хятад зохиол бүтээлийг орчуулах ажил аль эртнээс эхтэй гэдэг нь харагдаж байна. Хятадаас орчуулга хийдэг гэхээрээ хятадын суртал ухуулагч болчихдог юм уу. Тэгвэл ХҮ-ХХ зууны үеийн нэрт гүүш нар болох Балданцэрэн, Өлзийт, Цогбадрах, В.Гульранса, Харчины Тэмэгтү, Мөнхтогтох нар 1965 онд Лао Шө-ийн "Тэмээн сянцзы” зохиолыг орчуулсан Г.Сүхбаатар, 1956 онд Ма Фын-ы "Малчин Чжао Да-шу”-г орчуулсан Л.Дарий, 1957 онд Мао Дуний "Үнэгэн харанхуйд” романыг орчуулсан Ө.Гүрсэд, Либао-гийн "Догшин салхи, ширүүн бороо” романыг орчуулсан Б.Бат, Х.Төмөрдаш нар зэрэг орчуулагчид мөн л хятад соёлын ухуулагчид болж таарах уу. Энэ ойлголтоор бол Г.Аким, Л.Алтангэрэл, С.Лочин, Д.Цахилгаан, Ц.Сүхбаатар зэрэг монголын үе үеийн орчуулагчид харийн соёлыг түгээгч, дэлгэрүүлж болж адлуулах ёстой юу? Энэ бол мунхаглал шүү дээ.

Бас нэг асуудал. Орчин цагийн дэлхийн уран зохиолтой монголчуудыг ойртуулж байгаа нь "Tagtaa publishing”-ийн буруу болчихсон уу? Тэр ч хэтэрчихсэн л дээ.  Тэгээд ч тэд чинь дан ганц хятад зохиол орчуулдаггүй гэдгийг мэдэж байгаа биз ээ. Бараг хятад хэл сурах нь гадуурхагдах шалтгаан болох гээд байна уу? Хөрш зэргэлдээ учраас хүссэн хүсээгүй бид өдөр тутамдаа соёлын болоод бусад харилцаанд орсоор л байна шүү дээ. Орсоор ч ирсэн. Харин бид соёлын дархлаагаа хэрхэн бий болгох нь чухал.

Хэн нэгнийг бичсэн бүтээлээс нь болж хэрэгтэн болгож, дүгнэн буруутгадаг үе аль өнгөрсөн зуунд улирчихсан биш бил үү. Их Д.Нацагдоржоос эхтэй монголын орчин цагийн уран зохиолын өнгө төрх өнгөрсөн 100 жилийн хугацаанд хилс хэрэг, хэлмэгдүүлэлт, хавчлага, хардалт зэргээс болж хэчнээн сэхээтнээ алдсан билээ дээ. Киногоо үзсэн бол бага ч болов мэдэрсэн байх гэж найдъя. Жаахан учиртайхан байхгүй бол их Нацагийг хайрлан хамгаалж байгаа хандлага чинь XXI зуунд XX зууны хэлмэгдүүлэлт шиг л харагдаж байна шүү. Хардах эрхтэй гэж өөрийн бодлоо илэрхийлж буйг буруутгах гэсэнгүй. Хийж бүтээж байгаа нэгнээ хардлага сэрдлэгээс болж хавчиж хорьж, хааж боож байсан тэр цаг үе рүүгээ буцчих вий дээ.

Утга зохиол судлалын докторант Б.Батцоож

Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

"Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ
"МИНИЙ НУТАГ 2024” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫГ МЗЭ-ИЙН ШАГНАЛТ, "БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН ЯРУУ НАЙРАГЧ НОРОВЫН ГАНТУЛГА ӨНГӨЛӨВ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Төв аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, МЗЭ-ийн төв хэвлэл "Утга зохиол урлаг” сонин, Утга зохиолыг дэмжигч Ш.Дулмаа сан хамтран Цогт Хун Тайжийн бичээс буюу Дуутын хадны бичээсийн 400 жилийн ойд зориулан зохион байгуулсан "Миний нутаг 2024” яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг наадмын эхний шатанд 60 яруу найрагч шүлгэн хүлгээ сойсноос хоёрдугаар шатанд 28 яруу найрагч шалгарч Төв аймгийн Зуунмод хотноо хуран чуулсан юм. Эдгээр яруу найрагчдаас гуравдугаар шатанд 15 яруу найрагч шалгарсан бол сүүлийн шатанд 5 найрагч шалгарч, шилдгүүд тодорлоо.

"Миний нутаг 2024” яруу найргийн наадмын Тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, дэд байрыг яруу найрагч Э.Гантулга эзэлсэн бол яруу найрагч Т.Батсуурь удаалж, тусгай байрт Ц.Гончиг, В.Нэргүй нар шалгарлаа.

М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир
Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

Сумын зуун жил хөл ихтэйхэн, морьдын хөлс хатаж, ангиудын уулзалтын эрч сулрах үеэс ирсэн зочдын ихэнх нь Ихсийн газартаа очиж хүндэтгэл үзүүлэхээр чимээгүйхэн зорих нь бий. Сумын Дал, ная, ер, зуу гээд сүүлийн дөчин жилийн том баяруудын жишгийг мэдэх хүний хувьд Дариа өглөөний нартай зэрэгцэн ижийнхээ газрыгзорьлоо. Сүүлийн жилүүдэд нутгаас ирүүлсэн хэлээр ялимгүй цөмөрсөн газрыг тэгшилж, дүүргэхээр эртлэн зорьсон нь тэр.

Зорьсон хэргээ бүтээж, ижийнхээ газарт хүндлэл үзүүлж дуусахын хэрд ар араасаа цуварсан хориод машин ирж зуу хол гарсан хүмүүс тэрхүү газар бужигнан хөл үймээн болов. Ихэнх нь сайн мэддэг бололтой шууд олж очин хүндлэлийн зан үйлээ хийх аж. Зарим нь нэлээд хайсны эцэст арайхийн олж байгаа нь үйл хөдлөлөөс нь илт. Ганц нэг нь олохгүй арга мухардсан янзтай, за даа ямартаа ч энд байсангэх багцаагаар үйлдэж байгаа нь харагдах .

Өвөөгөө даган ирсэн сэргэлэн нүдтэй охиныг хараад Дариа зогтусав. Хаана харлаа байз хэмээн бодтол урд гудманд байсан Цэвэлмаа Адиагийн нүд өөрийн эрхгүй санаанд буулаа. Өвөөг сайтар ажвал өрөөсөн хөмсөг дээрээ тодоос тод сэтэрхий сорвитой Банзрагч ах мөнөөс мөн байлаа.

Ус голдоо хүн чанаргүй, ойворгон гэдгээрээ алдартай Хазгай Доржийн хүүгийнхээ нүүрэнд үлдээсэн сорвиор нь Банзаа ахыг амархан таньсан Дариа ёс төрөө гүйцээхийг нь хүлээж байгаад очиж мэндлэлээ. Тэрээр түүнийг удтал харсанаа арайхийж таньсан бололтой:

-Аан нягтлан Даржаагийн охин уу даа. Танайхан сайн уу. Та нар хаана хаана байцгаана, тааралдаагүй уджээ. Чамайг дуугаар чинь танилаа хэмээснээ

-Муу ээж минь ная хол наслаад өнгөрсөн жил өөд болсоон. Сүүлчийн хүслийг нь гүйцээжявна даа гээд шүүрс алдав.

-Ажил амьдралын дөр суулгасан Бандихүү гуайг би Ааваа хэмээн бодож явдаг юмаа. Алд биетэй минь цусны сүлбээгүй ч амьдралын их ухаанд сургасан тэр хөгшнийг би хэзээ ч мартдаггүй юм аа. Сэтгэлд минь тод мөртэй энэ хүнийг хүндэлж яваарай! хэмээн үр ач нартаа захиж яваа царай минь гээд үгээ өндөрлөв.

Төрсөн эцэг нь атлаа тохой хүндлэлгүй хорвоогоос явсан Хазгай Доржийг бодохыг ч хүсдэггүй нь нүүрэн дээр нь бичээстэй байлаа. Яг түүний бодлыг уншсан мэтогцом эргэж хараад, - Дорж гуайг би дүүтэйгээ хүний ёсоор хөдөөлүүлсэн, газрыг нь сайн олсон юм байлгүй дээ бид сайхан амьдарч явна аа ! Гэхдээ сэтгэлд үлдсэн мөр тэр хүнээс байдаггүй юм аа. Нүүрэн дээр үлдээсэн сорви нь насаар минь хамт байхийм даа... Ижий минь айхтар хүн тул Өвгөнтийн хөндийг өдөр бүр эргэж байгаад, өнгөрсөн өдөр нь нутгийн сайн ламаар зүг чигийг нь зөв олуулж, буян номыг нь хүний дээдээр гүйцээсэн дээ...

Тэдний яриа түр завсарлах мөчид Дариа хүүхэд ахуй цагийн дурсамж руугаа буцлаа. Нэг мянга есөн далаад оны сүүлч наяад оны эхэн үе руу буцаж очвол: Өглөө эрт гоёлын ганц костюмаа өмсөж, зангиагаа зангидаад Намд элсэхээр цоглог гарсан аав нь өдөр дундын хэрд урам муутайхан ирж явааг харсан Дариа гэрийн хаяанд чимээгүйхэн суулаа.Ээж нь цай аягалж өгөөд дуугүйхэн сууна.

Эр нөхрөө түрүүлж ам нээхийг хүлээнсуудаг ээж нь гал дээрээс чанасан мах буулгаж, аавынх нь өмнө тавьлаа.Хэсэг мах хэрчиж, үмхэлснээ сая ам нээж:

-Хятад хөгшин Бандихүүтэй сүлбээтэй намын эсрэг байж, мэдэх этгээд намайг элсүүлсэнгүй ээ хө! Хазгай Доржийндүү их өсөрхүү хүн болох дэг ээ гээд таг болов.

-Намтай намгүй нягтлангаа хийгээд явахад амьдарч л таараа гэж ээж нь амандаа дуулдахтай үгүйтэй бувтнав.

-Дээд боловсролтойн хэрэг юусан билээ хойшоо Намын дээд сургуульд явъя! хэмээн мөрөөддөг минь талаар боллоо хэмээснээ ухасхийн босоод гэрийн хаяанд суугаа охиноо хараад:

-Уухайс хол очиж тоглохгүй хүний үг сонсож суудаг хэрэг үү хэмээн уцаарлав. Дариа ч :

-Аав аа ааваа! Банди өвөө Хятад хүн үү хэмээвэл -Хош гэм хүүхдэд томчуудын хэрэг хамаагүй гэсээр тэдний яриа дууссан сан.

Ганц бие, гэртээ хачин цэвэрхэн суудаг Бандийхүү гуайг Хятад хүн гэдгийгсонсоод чихэндээ ч итгээгүйн Дариагийн эргэлзээ тун ч удалгүй тайлагдсан билээ. Шөнө орой нууцаар сонссон түүхээ хэнтэй ч хуваалцаж байсангүй, өөрөөсөө нуух шахуу явж өдий хүрчээ. Хоёр хоногийн дараа Бандихүү нэлээн халамцуу, өвөл зунгүй биенээсээ салгадаггүй хөвөнтэй хүрэмнийхээ энгэрт нэг шил конъяк хийсээр орж ирлээ.

-Би ч муу хүн юм даа. Хүүгийнхээ намд элсэх замыг хаачихаж, хог шиг үзэгдэж амьдрахгүй юм шүү! гэж насаараа хичээсэн юм сан. Зарим хүний санаанд хогноос дор явдаг бололтой хэмээн дуугаа хураав. Аав сандарч: - Тийм юм болоогүй ээ, нондингийн тайлан алдаатай байсан тэгээд л бүтээгүй хэрэг хэмээвэл, ээж бас - Яг тийм шүү! хэмээн хүч нэмлээ.

Бандихүү энгэрээсээ нөгөө шилтэйгээ гаргаж аавд нэг хундагыг хийгээд өөрөө яах ийхийн зуургүй гурван хундага татчих нь тэр ээ. Угаас халамцуу байсныг хэлэх үү учиргүй муудаж байгаа бололтой духанд бурзайсан хөлсөө цав цагаан алчуураар арчсанаа яриагаа эхлэв.

- Тийм ээ би Хятад хүн шүү дээ. Та нар л Бандийхүү гэдэг болохоос Бай ЯнЛун хэмээх дотор газрынх. Гэхдээ хүнтэй л адил хүн, ижийгээ санадаг, нутгаа санадаг, нэр төрөө эрхэмлэхшээ аяддаг хүн шүү дээ.

Энэ л өгүүлбэр зүүрмэглэх аядаж байсан Дариагийн сэтгэлийг эзэмдэж, нойрноосоо бүрэн сэрж, шөнөжин ярьсан Бандийхүүгийн яриаг нэг ч үг үсэг гээлгүй тогтоож авсан билээ.

УЛААН ЗАНГИЛААНЫ УЧИР:

Бай Лу Яны ээж нь тосгоныхоо чинээлэг айлын охин байсан бөгөөд хадамд гарч амжаагүй байтал аав ижий хоёр нь зуурдаарявчихаж. Ганцаар үлдсэн залуухан охинөглөөнөөс үдшийн бүрий хүртэл зах нь үл харагдах тариан талбай дээрээ ядарч цуцахыг умартан ажиллахын сацуушөнө нь тосгоны савсаг эрчүүдийг хөөж туух гэж үйлээ үздэг байж.

Яг тэр үед нь Тосгоны дарга залуухан эр төрийн ажил хэргийг далимаар орж гарч яваад дотносож, ганц хөвгүүн төрүүлсэн нь Бай Лу Ян ажээ. Хөөрхий ээж нь маш гоёмсог бүсгүй байсныг тэр бүүр түүрхэн санана. Тэдний жаргалтай өдрүүд түүнийг арван долоо хүртэл үргэлжилжээ. Бусад хүүхдүүдийн аав шиг өдөр бүр хамт байдаггүй ч хааяа ирэхэд нь ээж хүү хоёр учиргүй баяртай байдаг сан. Тосгоны даргатай нэр холбогдсон тул тэднийг дээрэлхэх хүн байсангүй. Түүнийг 17 хүрэх үед дарга аав нь зүрхний шигдээсээр өөд болох нь тэр ээ.

Тэр л өдрөөс Бай Лу Яны зовлонт өдрүүд эхэлж, Том эхнэрийн хүү Тосгоны дарга болж ээжийнхээ заавраар тэр хоёрыг зовоосон түүхтэй. Жилийн дараа цэрэгт татагдаж, таван жил цэргийн албанд зүтгэн барилгачин, мужаан, тогоочийн эрдэмд төгс болоод иртэл, хөөрхий ээж нь танигдахын аргагүй өтөлсөн байлаа.Том эхнэрийн заавраар ажиллах шинэ Тосгоны даргад хүмүүс жигтэйхэн дургүй, аавын эрдэм ухаан аль нь алга хэмээн шогшрохыг хараад Бай Лу Ян ээжийнхээ өтөлсөн учрыг даруй гадарласан ч угаас даруу тул элдвийг хэлж эс зүрхлэн тосгоны барилгын ажлыг хариуцан явсаар нэг л мэдэхэд гуч хүрсэн байлаа. Ээж нь түүнийг ирсэнээс хойш өнгө зүс нь сэргэж хуучин янзандаа орсонд баярлаж явтал, нэгэн өдөр Тосгоны захиргаанаас дуудаж:

-Ар Монгол барилгын ажилд хүн авна цалин пүнлүү өндөрцөөн хүн авна гэхээр нь чиний нэрийг өгчлөө хэмээн эцэг нэгт ах болох Тосгоны дарга маасайн угтжээ. Дотроо хачин дургүй байсан хэдий ч хүний үгнээс зөрж чаддаггүй тэрбээр Тонхил сумд ирсэн түүх нь тэр ажээ.

Бай Лу Ян Ар Монголын баруун хязгаарт ирээд гурван намар, гурван хаврыг үдээд, зорьсон ажилдуусах дөхөж байлаа. Хаврын хавсарга салхитай өдөр биенээсээ салгадаггүй 9 зангилаат улаан даавуугаатэмтрэн тэмтэрсээр унтжээ. Монгол руу явахад нь ээж нь энэхүү даавууг зангидаж өгөөд зангилаа задарвал тиймхэн шүү! гэж сануулсан юмсанж. Сүүлийн үед эхний зангилаа нь задарчих гээд байсан тул амыг нь чанга гэгч бөхлөв. Шөнө дунд жигтэйхэн зүүд зүүдлэж ижий нь түүнийг багад харж байсан гоёмсог улаан цамцыг өмсчихсөн:

- Миний хүү ижий нь хорвоогоос буцлаа. Монголдоо болж байвал, наанаа үлдэж, ХҮН ШИГ АМЬДРААРАЙ. Эргэж ирэх хэрэггүй хэмээн хэлэх шиг болов. Үгүй ээ! хэмээн хашхирч ээж рүүгээ дөхвөл – Цаашаа цаашаа! хэмээн түлхэж эргэж харах ч үгүй замхран одов.

Хар дарсан зүүднээсээ арайхийн сэрвэл хаврын хавсарга салхи зогсоогүйгээр үл барам улам ширүүсэх янзтай байлаа. Гарын алга нэвт хөлөрсөн байх агаад ээжийн зангилсан 9 зангилаанаас зургаа нь задарч, гурван зангилаатай үлджээ. Тодхон зүүдний угийг хөөж бодоод, зөн совин ч гэх үү нэг л сонин мэдрэмжээр ижийгээ алдсанаа ухаарсан гэдэг.

Хүний л үр болсон хойно сумын хоршоо орж, шуудай будаа, хайрцаг үзэм аваад дотуур байрны хүүхдүүдийг гурван өдөр будаалав. Хаврын өдөр гэдэс гарч баярласан хүүхдүүдийн харцыг Бандийхүү огтхон ч мартдаггүй билээ. Хүүхдүүдийн баярласан, гэдэс нь цадсан, амттан идсэн таашаалтай харцуудыг л харж дотроо баярлахын тулд гучин гаруй жилийн турш сар бүрийн шинийн арван таванд хүүхэд будаалдаг болсон түүхтэй.

Сургуулийн барилга хариугүй дуусах дөхөж байтал нэгэн өдөр тосгоны захиргаанаас ирүүлсэн захидал бүтэн зургаан сарын дараа түүний гарт ирж ижийг нь тэнгэрт хальсныг албан ёсоор дуулгав. Барилгын даамал Монгол эртүүнийг нухацтай харж:

-Чи яаж мэдсэн мэдсэн юм, хэдэн сарын өмнө дотуур байрны хүүхдүүд хооллоод байсан ийм учиртай байсан юм уу? гэв. Хилд ойрхон сумынхны баахан хардамтгай зан сэдрэв бололтой.

Бай Лу Ян сандарч: Миний ирсэн тосгон хэдэн мянган бээрийн зайтай, далайтай ойрхон тул хилээс мэдээлэл авах боломжгүй хэмээн өчвөл үл итгэсэн байдал бүрэн арилсангүй... Аргаа барахдаа "тагнуул” хэмээн нэр авчих вий хэмээн сандарч учир битүүлэг зүүдээ ярьж, улаан зангилаагаа гаргаж үзүүлэв. Эрх биш хүн юм хойно барилгын даамал эр харц нь зөөлөрч, үдшийн бүрийгээр ах ламдаа аваачихаар болов.

Амьтнаас нуугдаж үдшийн бүрийгээр очвол Гоохүү ламтан:

-Удсан ч гэсэн зориод ирсэн нь зөв хэмээн хойдын буяныг даатгаж ном уншжээ. Даамал дүү нь дагуулж ирсэн болоод ч тэр үү ихэд хичээнгүйлэн уншиж буй нь анзаарагдаж байлаа. Шөнө сэмхэн ирээд унтаж байтал нэгэн зөөлөн гар хацрыг нь илбэх шиг болсоноо -Баярлалаа миний хүү !гэж хэлэх нь тодоос тод сонсогдов. Номын дуу, номын хүч гэдэг цаг хугацаа орон зайнаас үл хамаарч хүрэх хүрдэгийг Бандийхүү тэгэхэд л ойлгосон билээ.

Сургуулийн барилга дуусаж улсын комиссд өгөх болсон тул ажиллаж байсан хятадуудыг бүрэн нутаг буцаахаар боллоо. Ю.Цэдэнбалаас болж хоёр орны харилцаа таагүй болсон дуулдах. Хятад талыг төлөөлөн гарын үсэг зурах ёстой барилга ангийн дарга Вао Цзи Жай түүнийг өдөр шөнөгүй гуйж, өндөр настай аавдаа очмоор байна , чи миний оронд үлдээч хэмээнэ. Найзыгаа бодсон уу? эсвэл ээжийнхээ зүүдний захиасыг санасан уу?нэг л мэдэхэд -За гэчихсэн байж.

Монгол орны алс баруун хязгаарт амьдарч тэнд ясаа тавих эхлэл тэндээс үүдэлтэй. Барилга хүлээн авах комисс ирэх гэсээр байтал намар, өвөл дуусаж, хавартай золгох нь тэр ээ. Хавар хүлээн авах комисст барилгаа хүлээлгэж өгөөд нутаг буцах гэтэл хоёр улсын хил хаагдчих нь тэр ээ. Нэгдлийн дарга Чойдог төрөлхийн сэргэлэн зангаар түүнийг сургуулийн тогоочоор аваад үлдчихэв.Хэдийгээр цаг хатуу хэдий ч алс баруун хязгаарт амьдрах болсон ганцхан хятадыг бүртгэж сүйд болсон ч үгүй, тэгсхийгээд мартагдсан билээ.

Нэгдлээсарван таван толгойтой дөрвөн ханатай гэр барьж өгч товхийсэн амьдралтай Бандийхүү хэмээх өрх үүсэх нь тэр ээ. Цалин цагаатай хэрэг юусан билээ сар бүрийн шинийн арван тавны хүүхэд будаалах ажлынхаа тоог нэмэгдүүлж шинийн 29-ныг нэмж сард хоёр удаа хүүхэд хөгшчүүлийг хооллох болжээ.

Сургууль амарсан үед сумын клубын барилга, мал эмнэлгийн барилга гээд түүний гар хүрээгүй барилга нэгээхэн ч үгүй байлаа. Арваад жил тогооч хийгээд байтал нэгэн хүү өдөр бүр нүүр нүд нь хөхөрсөн явахыг харвал, нэгдлийн үйлчлэгч Цэвэлмаагийн хүү болохыг мэдээд түүнийг гэртээ дуудаж хоол хэрхэн хийх, мужааны ажлаа зааж өгөх зэргээр сэтгэлийг нь тайтгаруулахаар оролдов. Хүү ч түүнд дасаж хөөрхөн ажил сурах дөртэй болсон ч орой болмогц ааваасаа айн гэрлүүгээ гүйчихнэ. Нэг өдөр хүүгийн эцэг Хазгай Дорж согтуу ирж гэрийг нь түйвээх дөхлөө.

Чи муу хормойгоо чирсэн Цэвэлмаатай нийлэх санаатай миний хүүг өөртөө хань татаж сууна уу гэхчилэн хорон үгсийг сонсоод гайхаж үлдэв.Энэ явдлаас хойш Хүү ч тэр Бандийхүү ч тэр мөддөө уулзсангүй. Өвлийн хүйтэн шөнө гэрийнх нь баруун хатавчинд ямар нэгэн юм сүүтэгнэхийг харвал хөөрхий Банзаа хүү нүүр нүд нил цус болсон дагжтал чичрэн зогсож байх нь тэр. Сайтар харвал мөнөөс мөн тул сандарсандаа гэртээ оруулж, нүүрийг нь цэвэрлэж, халууныг нь бууруулах санаатай эм өгсөнч дээрдээгүй тул өглөө нь үүрч дүүрэн эмнэлэгт аваачиж өгөв.

Хазгай Дорж маргааш нь бөөн дуулиан дэгдээж Хятадын тагнуулаар түмний хүүхдийн хоол хийлгэлээ хэмээн сүржигнэн намын дарга дүүтэйгээ нийлээд түүнийг тогоочоос нь буулгаждөнгөв өө. Барилгын ажил эхэлтэл зургаан сар ажилгүй байсан хэдий ч хурааж хумьсан хэдэн төгрөгөөрөө сар бүрийн шинийн 15, 29 ны хүүхэд хооллох ажлаа тасалдуулахгүй л яваад байлаа. Барилгын ажил эхэлж зуны гурван сарыг давгүй туулж, өвлийнхөө түлээ нүүрсийг бэлдчихээд хэрхэх учраа олохгүй явж байхдаа нэгдэлд шинээр ирсэн Даржаа нягтлантай таарч дотноссон түүхтэй.

Даржаа шинэвтэр авсан хашаандаа гэрийг нь барьж хамтдаа байхаар болсон төдийгүй ажлаа мэдэхгүй будлиуЦэцгээ халж, Бандийхүүг нэгдлийн нярвааравах нь тэр ээ. Цэмцгэрцэвэрчээрээ алдартай Даржаа, Бандийхүүхоёр гар ганзага нийлж сумын нэгдлийг баруун бүсийн хамгийн шилдэг нэгдэл болгосон удаатай. Бандийхүү ч тэтгэвэрт гарч, залуухан Даржаа ч дөч гарсан эр болж нэг л мэдэхэд хоринжил өнгөрчээ.

ТӨГСГӨЛ:

Бандийхүү яриагаа дуусгахын хэрд :

-Би нэгдэлд байхдаа чамаас намар болгон Өвчүүгийн хадланд тогоочоор явъя гэж гуйдаг байсныг санаж байна уу хэмээн асуув. Даржаа бодолхийлсэнээ :

- Бүү мэдээ гэвэл намарт таанын цагаан цэцэг тал дүүрэн цайхад төрөлх тосгондоо очсон юм шиг сэтгэл минь сайхан болдог байсан юм аа. Өвчүүгийн голд бухалдсан өвсийг харахаар болц нь гүйсэн тариан түрүү харагдаж нутагтаа очсон мэт болдог тэр л мэдрэмжийг авах л гэж тогоочоор явдаг байсан юм даа гээд санаашрах нь сонстлоо.

- За даа орой болжээ та орж унтдаа гэвэл:

- Ойрд миний бие базаахгүй байна аа. Үлдсэн гурван зангилаа задарчих гээд байх боллоо. Би ч удахгүй бүр мөсөн мордох болтой дог… Би гурав хоногийн өмнө бүх мөнгөө банкнаас аваад таван шуудай будаа \тэр үед 50кг савлагаатай байсан\ найман хайрцаг үзэм бас хэдэн сайхан банз бас бус даавуу лаа шүдэнз тэргүүтнийг бэлтгэсэн байгаа. Тэдгээрийг миний ажил явдалд хэрэглээрэй элбэг хүрнэ гээд таг болов.

Нэлээн дуугүй сууснаа – Даржаа Манай авдарт Цэвэлмаагийн оёж өгсөн хүрэн хамбан дээл бий түүнийг миний толгой дор тавиарай. Би ганц өмсөөгүй юмаа. Цэвэлмаа үзчихвэл насны гомдол болно.

- Аан бас тийм намайг өнгөрснөөс хойш бүтэн жил хүүхэд будаалах ажлыг минь үргэлжлүүлээрэй, түүнийг Цэвэлмаагийн хүү хийнэ ээ. Та хоёр гар хүрэх хэрэггүй, цаашдын өсөж дэвших замд чинь саад болно хэмээн захив.

Өглөө аав минь эртлэн боссоноо :

- Өө хөөрхий ёсоор болжээ. Нөгөө улаан даавууны гурван зангилаа нь задарч гарын үзүүрт атгаастай өнгөрчээ. Мөн ч сонин юмдаа гэсээр орж ирлээ. Ээж минь нүдэндээ нулимстай

- Эх үрсийн хүйн холбоог сэтгэлийн сэжим гэдэг ийм л нандин, хүчтэй эд байдаг юм байхдаа хэмээн толгой сэгсрэн суусан сан.

Бандийхүү гуайн ажил явдалд ирээгүй хүн нэг ч байсангүй, түүний гараас үзэмтэй будаа идсэн хүн бүр л зорин ирсэн гэлтэй бужигнаж билээ. Сум нэгдлийн дарга, сургуулийнбагш хүүхдүүд, сумын эмч гээд л сумын төвийн бүх хүн түүнийг эцсийн замд нь үдсэн дээ.

Цэвэлмаа гуай 49 хоногийг нь дуустал гэрийг нь эргэж тойрч зул хүжийг нь тасалсангүй. Хүүхэд будаалах амттай будааг нь Банзаа ах агшааж бүтэн жил тойрлоо. Дариагийн санахад тавь хүрч яваа энэ насанд нь Бандийхүү гуайн будаа шиг амттай будаалгыг идэж үзээгүй үзэх ч үгүй гэдэгтээ итгэлтэй явдаг нэгэн. Банзаа ахын будааг хүүхдүүд амттай байна хэмээн шагшдаг хэдий ч Дариад бол үгүй байлаа.

Жилийн ой дээр нь түүнийг гэрийг буулгаж, нэгдэлд буцааж өглөө. Энэ явдлаас хойш Дариа Цэвэлмаа эгч хийгээд түүний хүүхдүүдийг харалгүй хэчнээн ч жил өнгөрснийг бүү мэд.

Өнөөдөр ихсийн газар Банзаа ахтайгаа таарсан нь тэр байжээ.Монголчууд "Цаасан дээр нэртэй, Цасандээр мөртэй явсан юм шүү хөөрцгөөдөг . Эсрэгээрээ хүний сэтгэлд мөртэй явахын үлгэр дууриалыг харуулсан Бандийхүү гуайн түүх өрөвмөөр ч юм шиг сэтгэлийг нь гэгэлзүүлнэ .

Хүн гэдэг амьтан ямар үндэс угсаатай байхаасаа үл хамааран ижий,эх нутаг хоёроосоо уяатай байх юм даа. Хөөрхий тэр ижий хүүгээ явуулах хүсэлгүй ч, ес зангидсан улаан даавуугаар хүүтэйгээ сэтгэлийн сэжмээр холбогддог гайхалтай ээж байж дээ хэмээн Дариа бодож зогслоо.

Хэдэн мянган бээрийн чинадаас зургаан зангилаа сулрах мөчид ээж хүү хоёр харилцан бие биенээ мэдэрсэн гайхамшигт түүхийг чагнаж хоносондоо баярлах шиг… Тариан түрүү найгадаггүй баруун хязгаарт таанын цагаан цэцгийг харж хэвтэнгээ нутагтаа очсон мэт сэтгэл нь хөнгөрдөг байсан хөөрхий өвгөнийг бодон самсаа нь шархирав.

Монголдоо,Улаанбаатраас жил бүр очихдоо нутгаа санаж мэлмэрүүлэх болсон Дариа Хүний нутагт насаа элээсэн Бандийхүү гуайн сэтгэлийн шаналлыг төсөөлж бодоод ч барж дийлэхгүй гэдгээ мэдрэв. Хариугүй хөдлөх гэж буй Банзаагийн машин руу гүйж, өөрөөсөө хүртэл нууж явсан энэ л түүхийг Бандийхүүг сэтгэлдээ дээдлэгч хүмүүст нь хуваалцахаар зорьлоо… Хүүхэд насандаа шөнө хугаслан сонссон нууцхан түүхийг дөч гаруй жил хадгалсан, сэтгэлийн зангилаа ч бас тайлагдлаа…

М.Хүүхнээ

С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?
ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ "ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

I

СУПЕР ОД

Монголын
орчин үеийн уран зохиолд Д.Нацагдорж хэмээх жинхэнэ "супер од” бий. Тэр бол
"супер од”-ын зэрэгцээ бүр од болсон орчноо үндэслэгч, "одуудын од” болой.
Түүнээс хойш зөндөө л "од” гялалзсан. Б.Явуухулан, С.Эрдэнэ, Д.Нямсүрэн,
Д.Галсансүх, Г.Аюурзана нар хамгийн тод оддын нэг байх аа (to be continued…). Гэхдээ Д.Нацагдоржийн хэмжээнд дөхөн очих нь эд дунд
үгүй. "Супер од” (үүнийг бичигч би л ингэж романтиклаж
байгаа болохоос манай уран зохиолд тэр нь од, энэ нь од биш хэмээх ангилал,
шатлал огт үгүй. Энэ нь бүхий л талаараа хувийн шинжтэй бодол билээ С.Б).
Харин Бавуугийн Лхагвасүрэн эгэм мөрөнд нь эгнэж очно байх.

"Супер
од” гэдэг бол захын "баачка” нэрийг нь мэдэж байдаг, царай зүсийг нь таньдаг,
тэр хүний тухай мэддэг юм шиг хийрхдэг, гоё үг хэлсэн нэгнийгээ "Аая Тэр гуай
юм биш үү, бараг?” гэж арзганахад нэр нь хамгийн түрүүнд явж байдаг, хийсэн
бүтээсэн нь давын өмнө нийгмийн сүлжээнд (social
network) дэлгэрдэг гэгчлэнгээр нийт олонд нэн хамааралтай мөртлөө тэднээс
тасархай хол гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж, итгэгдэж, сүслэгдэж чадсан
хүмүүсийг хэлээд байгаа юм л даа. Бидний энэ бодлыг "Яа, Лхагвасүрэн гуай агуу шүү”
гэж бодож байгаа бүх хүн гэрчилмүй. За дэмий донгоссоор байтал цаг талийж, цаас
дундарлаа.

Б.Лхагвасүрэн
гуайг "супер од” гэдгийг ахин нэг баталсан явдал бол 2022 онд Б.Баатар тайзнаа
найруулан тавьсан "Тамгагүй төр” физикл драмын жүжиг болов. Тус жүжгийн маркетингийн
тэн хагасыг "супер од” дангаараа даасан гэхэд хилсдэхгүй. "Лхагвасүрэн гуай
Баатарт жүжгийнхээ гар бичмэлийг өвлүүлсэн юм гэнэ билээ шүү дээ, мундаг хүн
мундгаараа л үлдэх юм даа”, "Лхагвасүрэн гуай яг л одоогийн төр засгийг бичсэн
юм биш үү, ер нь үзье ээ, мундаг гэнэ!”, "Үзэхгүй бол болохгүй
ээ, мундаг хүний зохиол шдээ (шүү дээ), орчин үеийн маягаар
найруулсан Баатар мундаг” гэсэн шуугиан "наадмын хөндийг дүүргэсэн сэн”. Хэдэн
мянган хүн үзэв? хэдэн удаа тоглов? Хэдэн төгрөгийн зарлага зарав? Хэдэн
төгрөгийн орлого олов? Гэсэн асуултын хариулт, статистикууд манай театрын
түүхэн рекорд болсон болов уу? Энэ бол
"супер од”-ын нөлөө юм.

II

ЗОХИОЛ НЬ ЮУ БИЛЭЭ?

Б.Лхагвасүрэн
гуай "Тамгагүй төр” 3 бүлэг 6 үзэгдэлт эмгэнэлт шүлгэн жүжгээ 1998 оны хавар –
зун – намар бичжээ. Хүннү хаадын явдалд: Арчуг хаан, Эгэрэг хааны өрлөг, Цэцэр
хааны их хатан, Гүргэл хааны бага хатан, Ачир их хатнаас төрсөн Эгэрэгийн нууц
хүү, Хүчир бага хатнаас төрсөн хааны нуган болон бусад дүрүүд оролцоно.

Б.Лхагвасүрэнгийн
шүлэглэх арга, хувь найруулга нь жүжгийн зохиолд онцгой буусныг тоочоод
барахгүй л дээ.

"Тамгагүй
төр” жүжгийн зохиолын үзэгдэл доторх үйлдлийн орчинд "ГАНЦ САГЛАГАР МОД”-ыг
онцгойлон тэмдэглэсэн нь "ТӨР”-ийн символ гэмээр байдаг. Эхлэл "Ширэглэг”, 2-р
үзэгдлийн өлгийтэй Ачирыг хаан өргөмжлөх хэсэг, 3-р бүлгийн Эгэрэг, Цэцэрт Хүчирийг
хөнөөнө гэдгээ хэлж буй 5-р үзэгдлийг
"ГАНЦ САГЛАГАР МОД”-ны дор өрнөж буйгаар зохиомжилсон нь санамсаргүй хэрэг биш.
Чухамдаа Ачирыг хаанд өргөмжлөх, Хүчирийг хөнөөх хоёр бол энэ зохиолын явдлын
хамгийн хурц зөрчил, эргэлт биш гэж үү? Уран егөө, жүжгийн зохиолын гол эмгэнэл
энд л оршиж байх шиг. Эндээс л цус олгойдон садарсан шиг. "ГАНЦ САГЛАГАР
МОД”-ны дор л төр бүрэлдэж, тэнпээ л төр мөхсөн шиг. Хоёр нуган
зэрэг төрсөн, тэднийг өлгийтэйд нь сольсон зэрэг бол зүгээр л урьдач нөхцөл,
зангилаа юм.

Гэвч
Баатар найруулагч "ГАНЦ САГЛАГАР МОД”-ны доор яалаа?

III

Гэвч Баатар найруулагч "ГАНЦ САГЛАГАР МОД”-ны доор яалаа?

"Зохиолч”
Б.Лхагвасүрэн жүжгийн үйл хөдлөл, үйлдлийг бичихдээ найруулагчийн талаас нэлээн
оролцож бичсэн. Тэнд тэгэх ёстой, тэгж хөдөлнө, тэгж сууна, тэгж ална гээд л...
Үүнийг Б.Баатар найруулагч эвдэхгүй ч гэж бодсон юм уу? эвдье ч гэж зорьсон юм
уу? Юутай ч Б.Баатарын "Тамгагүй төр”-ийг товч танилцуулбал: Арчуг хаан –
Г.Эрдэнэбилэг, Эгэрэг – С.Болд-Эрдэнэ, Цэцэр – У.Уранчимэг, Гүргэл – О.Дөлгөөн,
Ачир – Ш.Доржсүрэн, Хүчир – Б.Шинэбаяр нар мөн "бөө”-д урьд цагийн Эгэрэг
П.Цэрэндагва гуай болон бүжигчид, хөгжимчид, тэр гэхийн тэмдэггүй олон хүн байлаа.
Хүн хүч, хувцас хэрэглэл, өнгө гэрэл, эд хөрөнгөөрөө Л.Жамсранжав, Г.Равдан,
Б.Жаргалсайхан гэсэн Арчугуудтай "Тамгагүй төр”-ийг дагуулахгүй нүсэр "Тамгагүй
төр” болсон билээ.

Найруулагч
Б.Баатарын "Тамгагүй төр”-ийн гол ялгаа нь "физикл драм” гэсэн төрөлдөө оршино.
Физикл драм гэдэг нь нүүр ам, гар хөл, үс гэзэг зэрэг хөдөлж болох бүх л эд
эрхтэн, хөгжим, шуум, дуу хоолой зэргээр жүжгийнхээ агуулгыг илэрхийлдэг орчин
үеийн театрын нэгэн сонирхолтой төрөл. Хамгийн гол онцлог нь физикл театрт "яриа”
бараг байдаггүй. Физикл театр нь жүжгийн зохиолыг дэвсгэр суурь маягаар
ашиглаж, хөдөлгөөний хэлээр санаа илэрхийлэхийг зорьдог. Ингээд уншихаар
Б.Баатарын найруулсан "Тамгагүй төр” жүжиг физикл драм биш, ингэж тодорхойлсон
нь хэтэрхий хуумгай болсон санагдаж байгаа хэдий ч энд физикл элементүүд,уран
шийдлүүд байна аа.

1.Эгэрэг, Цэцэр хатан хоёрын үүлэн борооны явдал
үйлдэж буй хэсэг. Багтаж ядсан шуналт тачаал, нэг талаас махан биеийн болоод
эрх ашгийн шунал, нөгөө талаас хайрлагдах шуналаас үүдсэн тэр явдлыг үзүүлэхдээ
улаан гэрэл, арьсгүй хүмүүсийн эмх цэгцгүй хөдөлгөөнөөр илэрхийлсэн нь физикл
элемент.

2.Ачир, Хүчир хоёрын өсөж өндийж байгааг
хоёр хүүхдийн наадаж, барилдаж, ноцолдож байгаагаар үзүүлж нэгэн том шүхрийн
цаагуур орсноо нас биенд хүрсэн эрс болон гарч ирж авалдан тэмцэлдэж буйгаар
харуулсны дотор хоёр этгээдийн дотоод ахуй, зан араншингийн ялгаа, ямархуу хүн
болж төлөвшиж байгааг үзэгчдэд ойлгуулж чадсан нь физикл элемент.

3.Ачир хүү Арчуг эцэгтээ "чих бузартам”
үг хэлэхэд хаан бээр уур нь багтаж ядан оволзож хүүгийнхээ хоолойд мисир болд
юлд тулгахыг хааны сүүдэр мэт үзэгдэх хүмүүс үйлдэн үзүүлдэг нь физикл элемент.

4.Б.Лхагвасүрэн гуай Гүргэл хатныг
"эрсүүд толгойг гэдийлгэн ам руу нь жад нэвт дүрэн хоёр нүхийг битүүлэн гүйцээж,
цагаан нөмрөгөөр бүтээн” хөнөөдөг бол Б.Баатар тэнгэр өөд яг л дагинас, дархид
мэт жингүйдүүлэн хөөргөх ялдар түүнтэй зөрөлдөн цагаан цэцэгс газарт налмас
налмас хийн унагааж арай "гуманист” үхүүлдэг. Ингэсэн нь жүжигчдийн тоглолттой
их зохицсон харагдаж байсан нь физикл элемент.

5.Гүргэл хатныг тайзнаа гарч ирэхэд
цагаан хувцастай олон эмэгтэй, Цэцэр хатан Эгэрэг түшмэл хоёрыг нүцгэн уран
нугараачид (хожим Ачирыг бас дагаж байдаг),
Арчуг хааныг сүүдэр мэт хар хүмүүс дагалддаг нь тэдний эрх ямбыг тодорхойлж,
өөрөө бус тэнгэрийн ямар нэг тааллын дор энд байна, хаан, хатдын хэрэг бол
хэзээ ч ганц хүний хэрэг биш гэж ойлгогдож байгаа нь физикл элемент.

Үүнээс олон жишээ байгаа гэдэгт
эргэлзэхгүй байна. Гэхдээ л бусад нь яриан жүжиг шүү дээ. Үүний төгсгөлд жүжигт
физикл элемент буй болохоос физикл драм, физикл театр гэж нэрлэх боломжгүй гэж
хэлэх байна.

Мөн
найруулагч жүжгийн орчныг эх зохиолоос, дээр дурдсан зохиолчийн символ
санаанаас хазгай бүрдүүлсэн нь оновчгүй болжээ. Заавал үзүүлэх ёстой юм гэж
байна. Гамлет гавлын яс биш хортой алим бариад байвал ямар харагдах вэ? яаж
ойлгогдох вэ? яг л түүн шиг тодорхой символ шүү дээ.

IV

Найруулагч Б.Баатар найруулан тайзнаа тавьсан "Тамгагүй
төр” жүжиг театрын түүхэнд "bold”-оор бичигдэх амжилтуудыг тогтоосон ч
юм шиг. Шекспирийн нутаг, театрын олон зуун жилийн түүхт Английн Лондон хотын "London Coliseum” театрт монгол хэлээр, монгол жүжигчид, "Монгол хаан”-ыг
тоглосон болохоор "гайхамшигтай” ч юм шиг. Тэр ч хэрээрээ санал, шүүмж,
магтаал, сайшаал, сайн – мууг сонссоор сав ч дүүрч байх шиг.

Монголдоо
ч олны анхаарлыг хүчтэй татлаа. "Үнэхээр их уйлсан”, "Ахин дахин үзэхээс өөр
аргагүй. Тэгж байж л ойлгоно”, "Хээроо бол манай Шигспээр” гэх түрлэг олны
дундаас нэлэнхүй цуурайтаж, цаг үе, улс төрийн өнцгөөс хүлээн авч тайлбарлан
"Ялзарсан төрийг яг харууллаа” гэх улс ч байхад таг эсрэг байр сууринаас
шүүмжлэн няцаах тохиол ч цөөн биш байлаа. Гэвч энэ зохиолын хам сэдэв нь
угаасаа л улс төр. Гагцхүү жүжигт хувийн
үзэл бодол бий юу? үгүй юу? гэдэг л сонин байна.

Үүнд
"Байгаа” гэж хариулах том баримт бол Хүчирийн дүрээр хэлүүлж буй зүүний үзэл
ханхлаад ч байх шиг улхайсан монологи. Эв эеийг эрхэмлэе ч гэнэ үү, шударга
ёсны төлөө тэмцье ч гэнэ үү, яагаад ингээд байгаа юм бэ ч гэнэ үү? Дэмий тэгж
зохиолын үндсэн уур амьсгал, дэвсгэр өнгөөс тэс гажууд (хэл
найруулга!) үг хэлүүлэх ямар ч шаардлага энд үгүй.
Юун хүннүгийн хааны "зүүний үзэлтэн” хүү вэ? Ингээд жүжгийн нийгмийн үүрэг нь
урлагийн зорилгоосоо давж орхив.

Найруулагч
эх зохиолыг бүрэн ашиглахыг хичээхийн хамт нэлээн давс нэмсэн. Яг тэр давсыг
долоосон үзэгчид (жүжиг үзэж байгаа
хүмүүс заавал эх зохиолыг уншсан байх албагүй шүү дээ) "улс төржсөн” гэж энэ удаагийн найруулгыг хардаж байгаа болов уу даа? Ер
нь хэт нялсан, будсан, гялтайлгасан зүйлс нь л жүжгийг "унагасан” тухайд
гадаад, дотоодгүй л бичсэн. Цааш УДЭТ-даа ч, гадаадын театруудад ч олонтоо
тоглогдох энэ жүжиг далан давхар будгаа бага багаар хуулаад, физикл драм бүтээх
санаагаа гүйцэлдүүлэхийн төлөө найруулагч, жүжигчин, бүжигчин, нугараач бүгд
нэгэн эшт сэтгэлийг барин зоривоос болохгүй, бүтэхгүй гэх зүйл үгүй. Гэхдээ л "Яа,
Лхагвасүрэн гуай агуу шүү!”.

С.Батзориг

М.Хүүхнээ: Тэвчих ёс
Тэвчих ёс

Должин авгайн сэтгэл нэг л тавгүй байлаа. Хар багаасаа нөхөрлөсөн Дэлгэрмаагаас сонссон үгэнд гомдох , тоотой хоногийг хүлээж
тэвчээгүй бэрдээ дургүйцэх хоёрын аль нь
болохыг хэлж мэдэхгүй уруу дорой өнжжээ.

Зулайг нь гишгэж төрсөн
дүү нь тэнгэрт одсон тул хоног тоолон зул
өргөж хорин таван өдрийг харуусал гуниг дүүрэн үдээд, дараачийн
өглөө цөгцөө цэвэрлэж зулын гол имэрч
суулаа. Гэтэл хаалга сэвхийтэл нээгдэв. Дэлгэрмаа найз нь хаврын салхи жаврыг бүгдийг нь биедээ
наачихсан гэлтэй салхи сэнгэнүүлэн орж ирлээ.

Тэрээр өөрөө сандал авч
сууснаа:

-За за наад зулын
голоо тайван ороо хө. Би өөртөө цай хийгээд уучихъя хэмээн явдал дундаа халуун
савнаас цай савсуулан хийж уулаа.

-Должин минь хаттай
л байгаарай!. Ямар босоод ирэх биш дээ. Дороосоо алдсан болохоор чамд хэцүү
байгааг мэдэж байна аа. Энэ хорвоод мөнхөрсөн нь хэн билээ! хэмээн найзынхаа
сэтгэлийг засахчаа аядав.

Должин хэнгэнэтэл санаа алдсанаа : Хаврын
гурван сар, араас нь залгах зуны гурван сар гээд зургаан сарыг яаж нэг барна
даа! гээд дусал дусал нулимс унагаж
сууснаа сүүлдээ биеэ барьж дийлэхгүй хэнгэнэтэл уйлав. Олон хоног хаагдсан ус
сад тавьсан уу гэлтэй ...

Дэлгэрмаа нэлээн удаан харж сууснаа их л сүрхий сэтгэлийг нь өргөх санаатай – Өөд болоочийн араас их уйлах дэмий
гэдгийг миний найз надаар хэлүүлэх юун. Тэгээд ч чи л энд уйлж унжиж суугаа болохоос танай бэр
чинь өчигдөрхөн үнэт эдлийн худалдаанаас
цоо шинэ алтан ээмэг бөгжний хослол аваад гарч байх чинь билээ гээд тавьчихав.

Үүнийг сонссон Должингийн нүд орой дээрээ гарчих шахсан ч өөрсдийнхөндөө " Хир наадаггүй” зангаараа
арайхийн бие барьж, найз руугаа
дүрсхийн:

-Үхсэний араас үхэх
биш дээ, амьд өнгөлөг явахад юу нь буруу билээ гэж
чангаар хариулснаа араас нь
нэлээн хэдэн үг хэлээд авав.

Сэтгэл засах санаатай очоод сэтгэл
сэмрүүлэх үг хэлсэнээ ухаарсан Дэлгэрмаа орж ирсэн шигээ хурдан гарах нь тэр
ээ. Замын турш өөрийгөө зэмлэж, тэвчих ёстой үгийг яриан дундаа хавчуулсандаа
гэмшээд барахгүй суулаа.

Аман дээрээ бэрээ өмөөрсөн болохоос хачир
дээрээ хачин их хямарч суугаа найзыгаа бодохуй гэмших сэтгэл борооны үүл шиг л бөөгнөрөн байлаа.

Должин баахан балгах дуртай дүү нь архинд мөнгөө явуулдаг болохоос авгайнхаа чихэнд гялайж гялтайх зүйл
авч өгөөгүйг нь мэдэхийн дээдээр мэдэж
байлаа. Хүнд гэмгүй, олонтой дүүгийнх нь ажил явдалд чамгүй мөнгө цуглаж, түүгээр нь эмэгтэй л хүн болсон хойно эдэлж
хэрэглэж амжаагүй алтан ээмэг бөгжний хослол авсаныг дуулаад:

-Гадагшаагаа бол
өмөөрч үлдсэн нь өөдтэй өнгөтэй яваг дээ
хэмээн бодох хэдий ч...

-Дотроо бол нурахын
дээдээр нурж, тоотой хоног шүү дээ! нь тэвчээд хоногоо хураачихаад дараа нь
болохгүй дээ хэмээн харууслаа. Цочирдож Дэлгэрмаад хатуу үг чулуудсандаа дотроо гэмшив. Амьхандаа намайг хурцалж,сэтгэлийг
минь чангалах санаатай л хүн дээ хэмээн өрөвдөв.

Должин Дэлгэрмаа хоёр гэмшин гэмшин өнжсөн
тэр өдөр Тэвчих ёсыг умартсан бэр
нь алтан хослолоо найзууддаа үзүүлэн
өнжвөө гэж...Халгасан найзууд нь харж чадаагүй бөгөөд харих замдаа тэвчихгүй
дээ! хэмээсээр харьжээ. Тэвчихүйн ёс: -
хориг тогтоосон хорвоогийн хоног өдрүүдэд,
хэлэх хэлэхгүйгээ мэдэх аман дотор, хэн нэгний сэтгэлд үлдэх гэмшил дунд
гээд хүний амьдралын бүхий л өнгөнд байдаг эд ажгуу

М.Хүүхнээ

М.Хүүхнээ: Тэвчих ёс
Тэвчих ёс

Должин авгайн сэтгэл нэг л тавгүй байлаа. Хар багаасаа нөхөрлөсөн Дэлгэрмаагаас сонссон үгэнд гомдох , тоотой хоногийг хүлээж
тэвчээгүй бэрдээ дургүйцэх хоёрын аль нь
болохыг хэлж мэдэхгүй уруу дорой өнжжээ.

Зулайг нь гишгэж төрсөн
дүү нь тэнгэрт одсон тул хоног тоолон зул
өргөж хорин таван өдрийг харуусал гуниг дүүрэн үдээд, дараачийн
өглөө цөгцөө цэвэрлэж зулын гол имэрч
суулаа. Гэтэл хаалга сэвхийтэл нээгдэв. Дэлгэрмаа найз нь хаврын салхи жаврыг бүгдийг нь биедээ
наачихсан гэлтэй салхи сэнгэнүүлэн орж ирлээ.

Тэрээр өөрөө сандал авч
сууснаа:

-За за наад зулын
голоо тайван ороо хө. Би өөртөө цай хийгээд уучихъя хэмээн явдал дундаа халуун
савнаас цай савсуулан хийж уулаа.

-Должин минь хаттай
л байгаарай!. Ямар босоод ирэх биш дээ. Дороосоо алдсан болохоор чамд хэцүү
байгааг мэдэж байна аа. Энэ хорвоод мөнхөрсөн нь хэн билээ! хэмээн найзынхаа
сэтгэлийг засахчаа аядав.

Должин хэнгэнэтэл санаа алдсанаа : Хаврын
гурван сар, араас нь залгах зуны гурван сар гээд зургаан сарыг яаж нэг барна
даа! гээд дусал дусал нулимс унагаж
сууснаа сүүлдээ биеэ барьж дийлэхгүй хэнгэнэтэл уйлав. Олон хоног хаагдсан ус
сад тавьсан уу гэлтэй ...

Дэлгэрмаа нэлээн удаан харж сууснаа их л сүрхий сэтгэлийг нь өргөх санаатай – Өөд болоочийн араас их уйлах дэмий
гэдгийг миний найз надаар хэлүүлэх юун. Тэгээд ч чи л энд уйлж унжиж суугаа болохоос танай бэр
чинь өчигдөрхөн үнэт эдлийн худалдаанаас
цоо шинэ алтан ээмэг бөгжний хослол аваад гарч байх чинь билээ гээд тавьчихав.

Үүнийг сонссон Должингийн нүд орой дээрээ гарчих шахсан ч өөрсдийнхөндөө " Хир наадаггүй” зангаараа
арайхийн бие барьж, найз руугаа
дүрсхийн:

-Үхсэний араас үхэх
биш дээ, амьд өнгөлөг явахад юу нь буруу билээ гэж
чангаар хариулснаа араас нь
нэлээн хэдэн үг хэлээд авав.

Сэтгэл засах санаатай очоод сэтгэл
сэмрүүлэх үг хэлсэнээ ухаарсан Дэлгэрмаа орж ирсэн шигээ хурдан гарах нь тэр
ээ. Замын турш өөрийгөө зэмлэж, тэвчих ёстой үгийг яриан дундаа хавчуулсандаа
гэмшээд барахгүй суулаа.

Аман дээрээ бэрээ өмөөрсөн болохоос хачир
дээрээ хачин их хямарч суугаа найзыгаа бодохуй гэмших сэтгэл борооны үүл шиг л бөөгнөрөн байлаа.

Должин баахан балгах дуртай дүү нь архинд мөнгөө явуулдаг болохоос авгайнхаа чихэнд гялайж гялтайх зүйл
авч өгөөгүйг нь мэдэхийн дээдээр мэдэж
байлаа. Хүнд гэмгүй, олонтой дүүгийнх нь ажил явдалд чамгүй мөнгө цуглаж, түүгээр нь эмэгтэй л хүн болсон хойно эдэлж
хэрэглэж амжаагүй алтан ээмэг бөгжний хослол авсаныг дуулаад:

-Гадагшаагаа бол
өмөөрч үлдсэн нь өөдтэй өнгөтэй яваг дээ
хэмээн бодох хэдий ч...

-Дотроо бол нурахын
дээдээр нурж, тоотой хоног шүү дээ! нь тэвчээд хоногоо хураачихаад дараа нь
болохгүй дээ хэмээн харууслаа. Цочирдож Дэлгэрмаад хатуу үг чулуудсандаа дотроо гэмшив. Амьхандаа намайг хурцалж,сэтгэлийг
минь чангалах санаатай л хүн дээ хэмээн өрөвдөв.

Должин Дэлгэрмаа хоёр гэмшин гэмшин өнжсөн
тэр өдөр Тэвчих ёсыг умартсан бэр
нь алтан хослолоо найзууддаа үзүүлэн
өнжвөө гэж...Халгасан найзууд нь харж чадаагүй бөгөөд харих замдаа тэвчихгүй
дээ! хэмээсээр харьжээ. Тэвчихүйн ёс: -
хориг тогтоосон хорвоогийн хоног өдрүүдэд,
хэлэх хэлэхгүйгээ мэдэх аман дотор, хэн нэгний сэтгэлд үлдэх гэмшил дунд
гээд хүний амьдралын бүхий л өнгөнд байдаг эд ажгуу

М.Хүүхнээ

ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино
М.Чинхүсэл /МУБИС/

Холливүүд маягийн "МОНГОЛ” кино

Хүний нийгмийг урлаггүйгээр төсөөлөх аргагүй. Харин чухамдаа тэрхүү урлаг гээч зүйлийн мөн чанар юунд оршино вэ? Юуг урлагийн бүтээл гэж нэрлэх вэ? Гэсэн асуултын хариу л илүүтэй сонирхол татах биз. Бид оршин буй нийгэмдээ урлагийн олон төрлүүдээс үзэхүй хийгээд сонсохуйн таашаалыг мэдрэн амьдардаг. Тэгвэл эдгээр урлагийн төрөл, хэлбэрүүд нь хоорондоо нарийн холбоотойгоор хөгжих нь ч хэвийн үзэгдэл. Хүн төрөлхтний түүхийн явцад шинжлэх ухааны хөгжлийн нөлөөн дор цоо шинэ урлагийн нэгэн төрөл үүсэн бий болсон нь дэлгэцийн урлаг байлаа. Кино урлаг нь урлагийн бусад төрлүүдээс нийлэгжин бүрэлддэгээрээ онцлогтой бөгөөд үүнийхээ дүнд ч уран бүтээлчээс багагүй хүч хөдөлмөр, авьяас, ухааныг шаарддаг. Жишээлбэл нэг кино бүтэхдээ л эх зохиол, хөгжим, өнгө тавилт, хувиргалт, жүжиглэлт, зураг авалт гэх мэтчилэн урлагийн олон зүйл жанраас синтезлэн бүрэлдэнэ. Энэ ч утгаараа зарим нэг шүүмжлэгчид "Кино урлаг нийтэд түгсэн тухайн үед сценарист гэдэг тусгаар мэргэжлийн хүмүүс бий болсон. Тэд анхандаа уран бүтээлийн сэдэв, санаа хайхдаа уран зохиол руу шууд халдсан юм. Утга зохиолоос дэлгэцийн болгох боломжтой бүгдийг л дэлгэцийн болгож байлаа. Тэр ч байтугай сонгодог болон орчин үеийн утга зохиол руу эрээ цээргүй халдсан билээ” гэж дүгнэсэн нь ч бий. Гэвч кино урлаг нь "нийлэгжсэн” урлаг мөнийхөө хувьд "урлагтаа үнэнч байх” гэсэн мөн чанарт баригдах нь гарцаагүй юм. Профессор С.Энхбаяр урлагийн гол шинжүүдийн талаар "Орчин цагийн философийн сурах бичгүүдэд томьёолсноор урлаг нь дараах таван үндсэн шинж буюу 5 гол чанарыг өөртөө агуулж, цаг хугацаа – орон зайн континуум дотор илэрхийлж чадахуйц байх ёстой гэнэ. Үүнд:

1. LOKAL

2. ABSOLUTE ONE

3. NON FINITO

4. VALUE

5. STRUKTURA” хэмээсэн байна.

Үүнээс үзвэл урлаг гэх нэгэн айд багтаж буй категориуд /өгүүлэхүйн урлаг, үгийн урлаг, үзүүлэх урлаг, дүрслэх урлаг гэх мэтчилэн/ дээрх таван шинжийг ямар нэг байдлаар агуулж байх нь зүй юм. Үүнд кино урлаг ч мөн хамаатна.

Өнгөрсөн оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийсэн жүжигчин, найруулагч Б.Амарсайханы дэлгэцийн бүтээл "Монгол”/2023/ уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа олны талархал хийгээд шүүмжлэлийг зэрэг хүртлээ. Зарим нэг нь түүхийг гажуудуулсан, монголчуудын өв соёлыг бүрэн гүйцэд харуулаагүй, тэрний малгай, түүний гутал гэх мэт "аж байдлын” шүүмжийг өгч байсан бол нөгөө хэсэг нь жинхэнэ монгол соёл сэтгэлгээ, монгол хүний дүрийг гаргаж чадсан урлагийн бүтээл байна гэх зэргээр үнэлэлт дүгнэлтээ өгсөн байна. Ямар боловч найруулагч болон жүжигчид, туслах багийн гишүүдийн нөр их хөдөлмөрөөр бүтсэн дэлгэцийн бүтээлд баяр хүргэх нь зүйн хэрэг болов уу. Өчүүхэн би энэхүү бүтээлийг соёл түүхийн эсвэл зураг авалтын талаас нь үнэлж дүгнэх нь хэтийдсэн хэрэг болох буй заа. Иймээс жинхэнэ урлагийн бүтээлд байх нийтлэг шинжүүдийг дээрх бүтээлээр дамжууландэлгэцийн урлаг сонирхогч хүүхэд залуусд бага ч атугай урлагийн боловсрол олгох болов уу гэсэн үүднээс бичив.

МОНГОЛ хүний интуиц /LOKAL/

"Монгол” уран сайхны киног үзээд та бид төдийлөн их зүйлийг "ойлгож” авч чадахгүй л болов уу. Учир юу гэвэл, найруулагч Б.Амарсайхан үзэгчдэд ямар нэг зүйлийг ойлгоосой гэсэндээ бус "мэдрээсэй” гэж хүссэнд, урлагийн хүний интуиц буюу зөн билиг оршиж байна. Иймээс ч урлагийн бүтээлд "ойлгох” бус "мэдрэх” гэсэн үг илүү зохилтой. Яахав уран бүтээлийнхээ цогц байдлын хүрээнд Манж, Чин гүрний дарлалын үеийн зүдэг хэцүү байдал, эрх дархтануудын шунал хүслийн түлхээс дунд тарчигхан амьдрах энгийн монгол хүний тэмцэл, цөхрөл, хайр дурлал өнөөгийн нийгэмд ч байсаар байгааг харуулсан уран санааг ойлгох нь чухал ч гэлээ "МОНГОЛ” гэсэн мэдрэмжийг мэдрүүлж, мөнөөхөн мэдэрч чадаж байна уу гэдгээр нь тухайн уран бүтээлийн жинхэнэ үнэ цэнийг тодорхойлно. Уран бүтээлийн гол дүр болох Монгол эцгийг нь үхэл рүү түлхэж, амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн "хүний үр”-д яагаад үхэн үхтлээ хайртай байсаар байна вэ? Зовлон зүдгийн туйлыг үзээд ирэхэд нь Сэнгэ тайжтай ханьсан суусан Сэрчмаагийн "Хүү минь том болж явдлын ая даахаар болсон” гэсэн үгэнд яагаад тэгтлээ баярлана вэ? Ганц Монгол ч бус, Сэнгэ тайж ч мөн адил өстөн дайсан Монголын удмыг таслалгүй амьд үлдээсэнд ямар учир байна. Энэ бүхний учрыг ойлгох боломжгүй. Ойлгоод ч ямар нэгэн утгагүй. Гагцхүү Монгол хүний интуиц, "МОНГОЛ” гэсэн мэдрэмжийг л үзэгчдэд мэдрүүлэх гэсэн уран хэлбэр ажлаа хийж байна гэсэн үг.

Үзэгчид чухам үүнийг л мэдэрч чадваас жинхэнэ уран бүтээлийн үзэгч, сонсогч болж чадах буй заа. Харин дээр өгүүлсэн Монгол хүний дархлаа, сайн эрсийн түүх, тэмцдэггүй ард түмэн мөхдөг "энэ тэр” гэсэн санаа бол хамгийн "жижүүрийн” бөгөөд анхан шатны асуудал болох бүлгээ.

МОНГОЛ бүтээлүүдийн Аналоги /ABSOLUTE-ONE/

Сонгодог урлагийн бүтээлийн нэгэн үндсэн критерий бол "үнэмлэхүй ганц” байх гэсэн хэмжүүр юм. Чухамдаа "Ромео Жульетта” – аас илүү ариун хайр, "Отелло” – оос илүү үзэн ядалт, "Эдип” – ээс илүү эмгэнэл үгүй гэдэгтэй адил урлагийн бүтээл бол дахин давтагдашгүй байх ёстой л гэсэн санаа энд агуулагдаж байна. Манай суут хөгжмийн зохиолч Б.Шаравын "Сэрсэн тал”, мөн нэрт Балдуугийн Шарав агсаны "Монголын нэг өдөр” зураг бол яах аргагүй "Үнэмлэхүй ганц” гэсэн ангилалд багтах уран бүтээлүүд мөнөөс мөн.

Харин "Манжийн дарлал” гэх "ноцтой” сэдвээр хийгдсэн кино сүүлийн 50 жилд л гэхэд "үй түмээрээ” үйлдвэрлэгджээ. Энэ ч утгаараа зах зээлийн жам ёсоор нийлүүлэлт ихсээд байвал эрэлт унах нь ойлгомжтой. Гэвч "Монгол”/2023/ киноны хувьд "дарлалын” сэдвээс илүүтэй хайр, өс хонзон, цөхрөл, тэмцэл гэх мэт мөнхийн сэдвүүддээ илүүтэй анхаарч, ач холбогдол өгсөн нь тус бүтээлийг дунджаас дээгүүрт үнэлэгдэх боломжийг олгож байна. Гэсэн хэдий ч Монголын баялагт эзэн суусан хятад данжаад, харгис хэрцгий Манж амбан, худалдагдсан ноёд, хоорондоо нэг их ялгарсан зүйлгүй сайн эрс зэрэг хэвшмэл дүрүүдийг анзаарахгүй байхын аргагүй. Харин найруулагчийн зүгээс дэлгэцийн бүтээлдээ "шигтгэсэн” монгол ардын метафорууд, хурц эргэлтүүд нь тус киноны чимэг болохын сацуу өмнөх ижил сэдэвт бүтээлүүдээс ангижруулсныг дурдах нь зүйтэй. Тухайлбал Монгол, Сэрчмаа хоёрын зангилгаан зурвас, хазаар ногт хийгээд, зүүсгэл чимгийн хоёр талд зогсож буй үл мартагдам, уран бүтээлийнхээ "шигтгээ” болсон хэсгүүдийг тоочиж болохоор байна./Энэ талаар өмнө нь бичигдэж байсан тул дэлгэрэнгүй тайлбарлахаас зайлсхийв - М.Ч/ Мөн нийт 2 цаг хагас үргэлжлэх кинонд жүжигчдийн нуршсан харилцан яриагаар ихэнх утга санаагаа илэрхийлэхээс татгалзаж, дүрүүдийн үйл хөдлөл, хоорондын харилцааны жижиг деталиудыг тулгуур болгосон нь оновчтой шийдэл болжээ.

Түүнчлэн энэ хэсэгт МУГЖ З.Жарантав гуайн "даруухан” данжаад болон Ч.Найдандорж найруулагчийн Чойжил ноёны дүрийг онцлууштай. Дан ганц дүрийн диалоги бус өөрт заяасан харизмаар үзэгчдийн жигшил зэвүүцэл хийгээд хайр хүндлэлийг нэгэн зэрэг төрүүлж буй нь тус дэлгэцийн бүтээлийг "ижил сэдэвт” кинонуудаасаа онцгойроход /үнэмлэхүй гэж хэлэхэд арай тохиромжгүй – М.Ч/ ихээхэн нөлөөлж байна.

МОНГОЛ төгсгөл /NON FINITO/

Дэлгэцийн төдийгүй бүхий л урлагийг өөрийн гэсэн онцгой, өвөрмөц феномен шинжтэй болгож байдаг нэгэн чанар нь тодорхой "төгсгөлгүй” байх явдал болно. Дан ганц сюжетийн хувьд ч бус урлагийн бүтээлийн хэсгээс бүхэл хүртэл үзэгчдэд асуулт үлдээсэн, "яг энд” гээд хатгачихсан цэггүй, infinite буюу хязгааргүй шинжтэй байх нь жинхэнэ урлагийн нэгээхэн мөн чанар юм. "Монгол”/2023/ уран бүтээлийн хувьд дээрх шинжийг илэрхийлэх гэж оролдсон жишээг дурдвал, Сэрчмаа бүсгүйн Монголд гаргаж өгсөн өрөөсөн "хонх” нь "Энэ хүүхэд чиний хүүхэд шүү. Би аавыг чинь мартаагүй шүү” гэсэн олон утгыг агуулж байгаа нь ажиглагдана. Энэ нь ямар ч нуршсан диалоги, нус нулимс, уянгын халил, "нийтэд” ойлгуулах гэсэн дэмий зүтгэлгүйгээр хангалттай сайн дүрийн болоод утгын илэрхийлэл болж чадахаар байлаа. Гэсэн хэдий ч дээрх санааг нэмэн дэлгэрүүлж дүрүүдийн диалогиор дахин нуршсан нь тус уран бүтээлийг "Массын” гэх тодотгол руу хөтөлж байна.

Түүнчлэн урлагийн жинхэнэ үзэгч, шүүмжлэгчдийн харамслыг нэгэнтээ төрүүлээд амжсан хэсэг нь тус дэлгэцийн бүтээлийн "төгсгөл” байв. Нуулгүй хэлэхэд "арга ядсан”, бүрэн зохиолынхоо гол утгыг ямар ч амт шимтгүйгээр дэлгээд тавьчихсан "оруулбар” төгсгөлийн хэрэг үнэндээ байсангүй. Киноны гол баатар Монгол нэгэнтээ хавцал дээрээс "цагаан морь”-тойгоо үсэрсэн тэрхэн мөчид бидний киноны жинхэнэ төгсгөл ирснийг мэргэжлийн судлаач, шүүмжлэгчдээс эхлээд миний мэтийн балчир үзэгчид ч олж харсан байх гэдэгт итгэлтэй байна. Дахин нэг жишээг дурдвал, Сэнгэ тайж Сэрчмаагаас хүүг нь салгаад гэрээс авч гарахыг тушаасан нь үзэгчдэд асуулт үлдээсэн чанартай хэсэг болж чадах байсан ч мөн л өнөөх оруулбар төгсгөлийн эцэст Манж амбаны өргөөнд "амар мэнд” зогсож байх нь тун ч "амтгүй”, "хуурай” сюжет болжээ. Энэ мэтчилэн уран бүтээлийн гол утга, хавсраа санаа зэргийг үзэгчээс шалтгаацсан, нэгийг бодуулахуйц, дээр өгүүлсэнчлэн NON FINITO байлгах нь "жинхэнэ” урлагийн бүтээлийн "амин сүнс” юм.

МОНГОЛ бүтээлийн үнэ цэн /VALUE/

Тус хэсэгтээ бид урлагийн бүтээлийн хэдий хэмжээний өртгөөр бүтсэн, хэр их ашиг орлого олсон тухай гэх мэт прагматик үр дагаврын түвшинд бус тухайн бүтээлийн агуулга хийгээд хэлбэрийн харьцаанд орших VALUE-н талаар авч үзэх шаардлагатай болно. Аль ч урлагийн төрөлд жинхэнэ уран сайхны VALUE нь өртөг зардалдаа бус цаг хугацаа, орон зайн харьцаан дахь үнэ цэнийн асуудалд оршино. Тухайлбал 1990 оноос өмнөх үеийн уран бүтээлүүдэд Богд хааны дүрийг "Завхай зайдан”, "Тэрслүү этгээд”, "Дарангуйлагч” гэх буюу тэр бүү хэл "Ижил хүйстэн”, "Бэлгийн гаж донтон” мэтээр дүрслэн үзүүлсэн нь илүүтэй бий. Харин "Монгол”/2023/ уран сайхны кинонд Богд хааны дүрийг "идэвхтэй тэмцэгч”, энгийн ардын энэрэнгүй төлөөлөл гэсэн аястай бүтээжээ. Үүнээс гадна Богд хааны "Алтан гэрэгэ”-г нэгэн "зуугуул” бадарч барин явж Монголын тайж ноёдыг тэмцэлд уриалан байх дүрслэл ч гарах юм. Хэлбэрийн хувьд багахан хэтийдсэн тус үзэгдэл нь ердөө л 50 хүрэхгүй шахам жилийн хугацаанд урлаг дахь үнэт зүйл хэрхэн өөрчлөгдөж хувьссаныг зөвхөн Богд хааны дүрийн үнэлэмжээр илэрхийлж байна. Мөнөөхөн XX зууны эхэн үед Монгол даяар "шуугиулж” асан шилийн хулгайчдын дүрийн үнэ цэн ч тус уран бүтээлд төдийгүй 90 оноос хойших дэлгэцийн бүтээлүүдэд нэгэн тогтсон хэв шинжийг олжээ. Олон дундаас нэг нь урвадаг "штамф”, нэгэн зүйлийн төлөө эвлэлдэн тэмцдэг "Шадар гурван” цэргийн стилиэс гадна "Хэлсэндээ хүрдэг хүнийг эр хүн гэдэг юм” гэсэн санааг нь энэ хэсэгт онцлууштай. Ямар боловч энэ нь буруу, энэ нь зөв гэхээс илүүтэйгээр урлаг, уран сайхны плюраль сэтгэлгээ тогтсоноос үүдэлтэй түүхэн дүрүүдийн олон янз хэлбэрүүдийг үзэн таашаах нь үзэгчдийн хувьд ихээхэн "аз жаргал” билээ.

Өнөөгөөс тавин жилийн дараах цаг үед тус бүтээлийн VALUE хаана тогтохыг хэлэхэд эрт юм. Нэрт философич Жак Дерридагийн "Зохиолч номоо бичиж дуусна гэдэг тухайн зохиолынхоо хувьд үхсэн хүнтэй адил болж буй зүйл” гэсэн үгээр уг хэсгийг өндөрлүүлье.

МОНГОЛ – ХОЛЛИВҮҮД сценари /STRUKTURA/

Тус өгүүллийн "Холливүүд” гэсэн тодотгол бол чухамдаа урлагийн бүтээлийн STRUKTURA буюу хэлбэрийн шинжид оноож өгсөн нэр гэдгийг анхаарууштай. Хүний хэнхдэг цээжинд орж нуугдах, зулайнаас нь эрүүг нь хүртэл нэвт бүлэх, "Би тамаас ирлээ” гэх мэт сүржин үг хэллэгүүд, амбаны хамгаалагчидтай улаан гараараа зодолдоод эцэст нь Б.Наранбаатар ахын дүр бүтээсэн манж жанжинтай нэгийн эсрэг нэг үзэлцэх зэрэг нь яав ч сонгодог/түүхэн гэсэн утгаар хэрэглэв./ монгол киноны struktura /хэлбэр/ биш юм. "Монгол”/2023/ уран сайхны киноны 2 цаг гаруй үргэлжилсэн "сэтгэл хөдөлгөх зориулалттай” сцена-ууд нь хэт үйл явдаллаг буюу Dramatic байсныг үл анзаарвал тун чиг "сайхан” уран сайхны хэлбэрийн цогц болж чаджээ. Нэгэн талаараа шинэ үеийн дэлгэцийн бүтээлүүд нь зохиолтой бус сценаритай /scenario/ байх нь хэвийн үзэгдэл болсны томоохон нөлөө нь тэр биз.

Хэт үйл явдаллаг байх нь үгийн урлагийн хувьд нуршуу болох хандлага руу хөтөлдөг ч дэлгэцийн бүтээлд, үзэгчдэд агуулгаа хүргэх аргууд нь өөр байдаг байж магад. Ерөөс сайн уран бүтээлийг "сайн” болгож байдаг зүйл нь гагцхүү уран сайхны оновчтой хэлбэр байна. Гэсэн ч чанартай зохиол бол жинхэнэ дэлгэцийн бүтээл төрөх эхний үрийг суулгадаг гэхэд нэг их зөрөхгүй л болов уу.

“АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО
Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой "Алтаргана-2024” наадам ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт болно.

Гуч гаруй орны 50 гаруй мянган хүн оролцохоор төлөвлөж буй тус наадмыг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, Гадаад харилцаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.

Энэ жилийн олон улсын наадмын гол зорилго нь залуучууд, хүүхдүүдэд буриад үг хэллэгийг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээхэд чиглэж байна.

"Алтаргана" наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд "Буриад дууны уралдаан" нэртэй эхлүүлж олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа хийх гэж байна.

СОЁЛЫН НААДАМ 16 ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Соёл Урлагийн Их Сургууль нь Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол ХХХ-тэй хамтран Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааг өргөтгөж, Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой "Соёлын наадам”-ыг 2024 оны 7 дугаар сарын 11-12,  "Уяачдын наадам”-ыг 7 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. СУИС-ийн соёлын өв тээгч, уран бүтээлч багш, оюутнууд, Нийслэлийн Соёлын төвийн уран сайханчид, "Идэрийн цуурай” бөхийн дэвжээний авъяаслаг бөхчүүд зэрэг нийт 200 гаруй хүн оролцох уг наадам Хүй Долоон Худгийн "Монгол Наадам” цогцолборт явагдана.