• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

2024/08/16

Тамгагүй төр” жүжгийг Лондон хотод тоглоно 

ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ "ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

I

СУПЕР ОД

Монголын орчин үеийн уран зохиолд Д.Нацагдорж хэмээх жинхэнэ "супер од” бий. Тэр бол "супер од”-ын зэрэгцээ бүр од болсон орчноо үндэслэгч, "одуудын од” болой. Түүнээс хойш зөндөө л "од” гялалзсан. Б.Явуухулан, С.Эрдэнэ, Д.Нямсүрэн, Д.Галсансүх, Г.Аюурзана нар хамгийн тод оддын нэг байх аа (to be continued…). Гэхдээ Д.Нацагдоржийн хэмжээнд дөхөн очих нь эд дунд үгүй. "Супер од” (үүнийг бичигч би л ингэж романтиклаж байгаа болохоос манай уран зохиолд тэр нь од, энэ нь од биш хэмээх ангилал, шатлал огт үгүй. Энэ нь бүхий л талаараа хувийн шинжтэй бодол билээ С.Б). Харин Бавуугийн Лхагвасүрэн эгэм мөрөнд нь эгнэж очно байх.

"Супер од” гэдэг бол захын "баачка” нэрийг нь мэдэж байдаг, царай зүсийг нь таньдаг, тэр хүний тухай мэддэг юм шиг хийрхдэг, гоё үг хэлсэн нэгнийгээ "Аая Тэр гуай юм биш үү, бараг?” гэж арзганахад нэр нь хамгийн түрүүнд явж байдаг, хийсэн бүтээсэн нь давын өмнө нийгмийн сүлжээнд (social network) дэлгэрдэг гэгчлэнгээр нийт олонд нэн хамааралтай мөртлөө тэднээс тасархай хол гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж, итгэгдэж, сүслэгдэж чадсан хүмүүсийг хэлээд байгаа юм л даа. Бидний энэ бодлыг "Яа, Лхагвасүрэн гуай агуу шүү” гэж бодож байгаа бүх хүн гэрчилмүй. За дэмий донгоссоор байтал цаг талийж, цаас дундарлаа.

Б.Лхагвасүрэн гуайг "супер од” гэдгийг ахин нэг баталсан явдал бол 2022 онд Б.Баатар тайзнаа найруулан тавьсан "Тамгагүй төр” физикл драмын жүжиг болов. Тус жүжгийн маркетингийн тэн хагасыг "супер од” дангаараа даасан гэхэд хилсдэхгүй. "Лхагвасүрэн гуай Баатарт жүжгийнхээ гар бичмэлийг өвлүүлсэн юм гэнэ билээ шүү дээ, мундаг хүн мундгаараа л үлдэх юм даа”, "Лхагвасүрэн гуай яг л одоогийн төр засгийг бичсэн юм биш үү, ер нь үзье ээ, мундаг гэнэ!”, "Үзэхгүй бол болохгүй ээ, мундаг хүний зохиол шдээ (шүү дээ), орчин үеийн маягаар найруулсан Баатар мундаг” гэсэн шуугиан "наадмын хөндийг дүүргэсэн сэн”. Хэдэн мянган хүн үзэв? хэдэн удаа тоглов? Хэдэн төгрөгийн зарлага зарав? Хэдэн төгрөгийн орлого олов? Гэсэн асуултын хариулт, статистикууд манай театрын түүхэн рекорд болсон болов уу? Энэ бол "супер од”-ын нөлөө юм.

Бавуугийн ЛХАГВАСҮРЭН: Монголын театрын сонгодог жүжгийн ...

II

ЗОХИОЛ НЬ ЮУ БИЛЭЭ?

Б.Лхагвасүрэн гуай "Тамгагүй төр” 3 бүлэг 6 үзэгдэлт эмгэнэлт шүлгэн жүжгээ 1998 оны хавар – зун – намар бичжээ. Хүннү хаадын явдалд: Арчуг хаан, Эгэрэг хааны өрлөг, Цэцэр хааны их хатан, Гүргэл хааны бага хатан, Ачир их хатнаас төрсөн Эгэрэгийн нууц хүү, Хүчир бага хатнаас төрсөн хааны нуган болон бусад дүрүүд оролцоно.

Б.Лхагвасүрэнгийн шүлэглэх арга, хувь найруулга нь жүжгийн зохиолд онцгой буусныг тоочоод барахгүй л дээ.

"Тамгагүй төр” жүжгийн зохиолын үзэгдэл доторх үйлдлийн орчинд "ГАНЦ САГЛАГАР МОД”-ыг онцгойлон тэмдэглэсэн нь "ТӨР”-ийн символ гэмээр байдаг. Эхлэл "Ширэглэг”, 2-р үзэгдлийн өлгийтэй Ачирыг хаан өргөмжлөх хэсэг, 3-р бүлгийн Эгэрэг, Цэцэрт Хүчирийг хөнөөнө гэдгээ хэлж буй 5-р үзэгдлийг "ГАНЦ САГЛАГАР МОД”-ны дор өрнөж буйгаар зохиомжилсон нь санамсаргүй хэрэг биш. Чухамдаа Ачирыг хаанд өргөмжлөх, Хүчирийг хөнөөх хоёр бол энэ зохиолын явдлын хамгийн хурц зөрчил, эргэлт биш гэж үү? Уран егөө, жүжгийн зохиолын гол эмгэнэл энд л оршиж байх шиг. Эндээс л цус олгойдон садарсан шиг. "ГАНЦ САГЛАГАР МОД”-ны дор л төр бүрэлдэж, тэнпээ л төр мөхсөн шиг. Хоёр нуган зэрэг төрсөн, тэднийг өлгийтэйд нь сольсон зэрэг бол зүгээр л урьдач нөхцөл, зангилаа юм.

Гэвч Баатар найруулагч "ГАНЦ САГЛАГАР МОД”-ны доор яалаа?

III

Гэвч Баатар найруулагч "ГАНЦ САГЛАГАР МОД”-ны доор яалаа?

"Зохиолч” Б.Лхагвасүрэн жүжгийн үйл хөдлөл, үйлдлийг бичихдээ найруулагчийн талаас нэлээн оролцож бичсэн. Тэнд тэгэх ёстой, тэгж хөдөлнө, тэгж сууна, тэгж ална гээд л... Үүнийг Б.Баатар найруулагч эвдэхгүй ч гэж бодсон юм уу? эвдье ч гэж зорьсон юм уу? Юутай ч Б.Баатарын "Тамгагүй төр”-ийг товч танилцуулбал: Арчуг хаан – Г.Эрдэнэбилэг, Эгэрэг – С.Болд-Эрдэнэ, Цэцэр – У.Уранчимэг, Гүргэл – О.Дөлгөөн, Ачир – Ш.Доржсүрэн, Хүчир – Б.Шинэбаяр нар мөн "бөө”-д урьд цагийн Эгэрэг П.Цэрэндагва гуай болон бүжигчид, хөгжимчид, тэр гэхийн тэмдэггүй олон хүн байлаа. Хүн хүч, хувцас хэрэглэл, өнгө гэрэл, эд хөрөнгөөрөө Л.Жамсранжав, Г.Равдан, Б.Жаргалсайхан гэсэн Арчугуудтай "Тамгагүй төр”-ийг дагуулахгүй нүсэр "Тамгагүй төр” болсон билээ.

Найруулагч Б.Баатарын "Тамгагүй төр”-ийн гол ялгаа нь "физикл драм” гэсэн төрөлдөө оршино. Физикл драм гэдэг нь нүүр ам, гар хөл, үс гэзэг зэрэг хөдөлж болох бүх л эд эрхтэн, хөгжим, шуум, дуу хоолой зэргээр жүжгийнхээ агуулгыг илэрхийлдэг орчин үеийн театрын нэгэн сонирхолтой төрөл. Хамгийн гол онцлог нь физикл театрт "яриа” бараг байдаггүй. Физикл театр нь жүжгийн зохиолыг дэвсгэр суурь маягаар ашиглаж, хөдөлгөөний хэлээр санаа илэрхийлэхийг зорьдог. Ингээд уншихаар Б.Баатарын найруулсан "Тамгагүй төр” жүжиг физикл драм биш, ингэж тодорхойлсон нь хэтэрхий хуумгай болсон санагдаж байгаа хэдий ч энд физикл элементүүд,уран шийдлүүд байна аа.

1.Эгэрэг, Цэцэр хатан хоёрын үүлэн борооны явдал үйлдэж буй хэсэг. Багтаж ядсан шуналт тачаал, нэг талаас махан биеийн болоод эрх ашгийн шунал, нөгөө талаас хайрлагдах шуналаас үүдсэн тэр явдлыг үзүүлэхдээ улаан гэрэл, арьсгүй хүмүүсийн эмх цэгцгүй хөдөлгөөнөөр илэрхийлсэн нь физикл элемент.

2.Ачир, Хүчир хоёрын өсөж өндийж байгааг хоёр хүүхдийн наадаж, барилдаж, ноцолдож байгаагаар үзүүлж нэгэн том шүхрийн цаагуур орсноо нас биенд хүрсэн эрс болон гарч ирж авалдан тэмцэлдэж буйгаар харуулсны дотор хоёр этгээдийн дотоод ахуй, зан араншингийн ялгаа, ямархуу хүн болж төлөвшиж байгааг үзэгчдэд ойлгуулж чадсан нь физикл элемент.

3.Ачир хүү Арчуг эцэгтээ "чих бузартам” үг хэлэхэд хаан бээр уур нь багтаж ядан оволзож хүүгийнхээ хоолойд мисир болд юлд тулгахыг хааны сүүдэр мэт үзэгдэх хүмүүс үйлдэн үзүүлдэг нь физикл элемент.

4.Б.Лхагвасүрэн гуай Гүргэл хатныг "эрсүүд толгойг гэдийлгэн ам руу нь жад нэвт дүрэн хоёр нүхийг битүүлэн гүйцээж, цагаан нөмрөгөөр бүтээн” хөнөөдөг бол Б.Баатар тэнгэр өөд яг л дагинас, дархид мэт жингүйдүүлэн хөөргөх ялдар түүнтэй зөрөлдөн цагаан цэцэгс газарт налмас налмас хийн унагааж арай "гуманист” үхүүлдэг. Ингэсэн нь жүжигчдийн тоглолттой их зохицсон харагдаж байсан нь физикл элемент.

5.Гүргэл хатныг тайзнаа гарч ирэхэд цагаан хувцастай олон эмэгтэй, Цэцэр хатан Эгэрэг түшмэл хоёрыг нүцгэн уран нугараачид (хожим Ачирыг бас дагаж байдаг), Арчуг хааныг сүүдэр мэт хар хүмүүс дагалддаг нь тэдний эрх ямбыг тодорхойлж, өөрөө бус тэнгэрийн ямар нэг тааллын дор энд байна, хаан, хатдын хэрэг бол хэзээ ч ганц хүний хэрэг биш гэж ойлгогдож байгаа нь физикл элемент.

Үүнээс олон жишээ байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ л бусад нь яриан жүжиг шүү дээ. Үүний төгсгөлд жүжигт физикл элемент буй болохоос физикл драм, физикл театр гэж нэрлэх боломжгүй гэж хэлэх байна.

Мөн найруулагч жүжгийн орчныг эх зохиолоос, дээр дурдсан зохиолчийн символ санаанаас хазгай бүрдүүлсэн нь оновчгүй болжээ. Заавал үзүүлэх ёстой юм гэж байна. Гамлет гавлын яс биш хортой алим бариад байвал ямар харагдах вэ? яаж ойлгогдох вэ? яг л түүн шиг тодорхой символ шүү дээ.

 Тамгагүй төр”-ийн ТАМГАГҮЙ ТЭМДЭГЛЭЛ

IV

Найруулагч Б.Баатар найруулан тайзнаа тавьсан "Тамгагүй төр” жүжиг театрын түүхэнд "bold”-оор бичигдэх амжилтуудыг тогтоосон ч юм шиг. Шекспирийн нутаг, театрын олон зуун жилийн түүхт Английн Лондон хотын "London Coliseum” театрт монгол хэлээр, монгол жүжигчид, "Монгол хаан”-ыг тоглосон болохоор "гайхамшигтай” ч юм шиг. Тэр ч хэрээрээ санал, шүүмж, магтаал, сайшаал, сайн – мууг сонссоор сав ч дүүрч байх шиг.

Монголдоо ч олны анхаарлыг хүчтэй татлаа. "Үнэхээр их уйлсан”, "Ахин дахин үзэхээс өөр аргагүй. Тэгж байж л ойлгоно”, "Хээроо бол манай Шигспээр” гэх түрлэг олны дундаас нэлэнхүй цуурайтаж, цаг үе, улс төрийн өнцгөөс хүлээн авч тайлбарлан "Ялзарсан төрийг яг харууллаа” гэх улс ч байхад таг эсрэг байр сууринаас шүүмжлэн няцаах тохиол ч цөөн биш байлаа. Гэвч энэ зохиолын хам сэдэв нь угаасаа л улс төр. Гагцхүү жүжигт хувийн үзэл бодол бий юу? үгүй юу? гэдэг л сонин байна.

Үүнд "Байгаа” гэж хариулах том баримт бол Хүчирийн дүрээр хэлүүлж буй зүүний үзэл ханхлаад ч байх шиг улхайсан монологи. Эв эеийг эрхэмлэе ч гэнэ үү, шударга ёсны төлөө тэмцье ч гэнэ үү, яагаад ингээд байгаа юм бэ ч гэнэ үү? Дэмий тэгж зохиолын үндсэн уур амьсгал, дэвсгэр өнгөөс тэс гажууд (хэл найруулга!) үг хэлүүлэх ямар ч шаардлага энд үгүй. Юун хүннүгийн хааны "зүүний үзэлтэн” хүү вэ? Ингээд жүжгийн нийгмийн үүрэг нь урлагийн зорилгоосоо давж орхив.

Найруулагч эх зохиолыг бүрэн ашиглахыг хичээхийн хамт нэлээн давс нэмсэн. Яг тэр давсыг долоосон үзэгчид (жүжиг үзэж байгаа хүмүүс заавал эх зохиолыг уншсан байх албагүй шүү дээ) "улс төржсөн” гэж энэ удаагийн найруулгыг хардаж байгаа болов уу даа? Ер нь хэт нялсан, будсан, гялтайлгасан зүйлс нь л жүжгийг "унагасан” тухайд гадаад, дотоодгүй л бичсэн. Цааш УДЭТ-даа ч, гадаадын театруудад ч олонтоо тоглогдох энэ жүжиг далан давхар будгаа бага багаар хуулаад, физикл драм бүтээх санаагаа гүйцэлдүүлэхийн төлөө найруулагч, жүжигчин, бүжигчин, нугараач бүгд нэгэн эшт сэтгэлийг барин зоривоос болохгүй, бүтэхгүй гэх зүйл үгүй. Гэхдээ л "Яа, Лхагвасүрэн гуай агуу шүү!”.

С.Батзориг



FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

НӨАТ-ын азтан шалгаруулах сугалаа шударга явагдаж байна уу

2021/01/15

Төлбөрийн системийн оролцогч байгууллагуудад зөвшөөрөл олголоо

2020/05/21

НӨАТ: 30 сая төгрөгийн супер азтан тодорлоо

2020/03/23

"U money" картын 6 орон таарвал 2 сая төгрөгийн азтан болно

2020/02/06

Сар үнэгүй зорчих картаар 100 хэрэглэгчийг тодруулна

2020/02/06
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • ДОПИН: 2-3 бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн

    2024/07/16
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн ойн марк гаргалаа.

    2021/07/09
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Хилчид 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ.

    2021/04/02
  • Хүүхдийн мөнгийг ирэх Даваа гаригаас олгож эхэлнэ.

    2021/04/01
  • Хүүхдийн төлөө фонд байгуулах төслийг эцэслэн хэлэлцэв

    2021/04/06
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Улсын хэмжээнд 5.1 сая төл бойжиж байна

    2021/04/04
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Газрын цахим дуудлага худалдаанаас 165,3 сая төгрөг төвлөрүүлнэ

    2021/04/08
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • САЙХАН МЭДЭЭ: Афганистан цэргүүдийн амийг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    2021/04/02
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • “Спутник V” вакциныг Монголд үйлдвэрлэх боломжийг судлах ажлын баг гаргахаар болов

    2021/04/05
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • “Хүн ам нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн үзэл баримтлалын төслийг боловсруулж байна

    2021/04/04
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • Таны мэдэхгүй сонирхолтой баримтууд

    2025/10/13
  • Судлаач шүүмжлэгч Б.Батцоож: Энэ янзаараа 100 жил хойш ухрах нь

    2025/01/10
  • 5 хоногийн урьдчилсан мэдээ

    2025/10/13
  • БҮХ ОДОД ТҮВШНИЙ ТОГЛОГЧ МОНГОЛД ИРНЭ

    2025/01/10
  • Завхан нутгийн уран бүтээлчид хандивын тоглолт хийнэ

    2025/01/10
  • "Миний нутаг" яруу найргийн наадамд Н.Гантулга түрүүллээ

    2024/08/31
  • 44-өөс дээш сурагчтай ангид туслах багш ажиллана

    2024/08/26
  • М.ХҮҮХНЭЭ: Эхийн сэтгэл буюу улаан зангилааны учир

    2024/08/25
  • С.БАТЗОРИГ: ЮУН ХҮННҮГИЙН ХААНЫ “ЗҮҮНИЙ” ҮЗЭЛТЭЙ ХҮҮ ВЭ?

    2024/08/16
  • Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн сонирхолтой дадал зуршлууд

    2024/08/09
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Зарим нэр бүхий бөхчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна

    2024/08/03
  • Хүмүүсийн өөр дээрээ хийж байсан хамгийн алдартай 9 туршилт

    2024/08/03
  • М.Хүүхнээ: Тэвчих ёс

    2024/08/09
  • Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

    2024/08/03
  • Тедди Ринер олимпийн наадамд 3 дахь удаагаа түрүүллээ.

    2024/08/03
  • Д.Ганбаатар Б.Баасанхүүд автомашин, дасгалжуулагчдад мөнгөн урамшуулал амлав

    2024/08/02
  • Орхон аймагт түрүүлсэн аймгийн өсөх начин О.Баярбаасан түрүү бөхийн байгаа хандивлалаа

    2024/08/02
  • Хурууны хумс нэлээд хэдэн сард бүрэн ургадаг.

    2024/08/01
  • CU сүлжээ дэлгүүр эхний хагас жил 10.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна

    2024/08/01
  • Монгол улсын начин Ө.Батзул таалал төгсжээ

    2024/07/30
  • Жинхэнэ ЛИДЕР хүний шинж

    2024/07/29
  • Хархан дээр хийсэн туршилтын сонирхолтой үр дүн

    2024/07/29
  • Алдарт Абе Хифүми олимпийн наадамд 2 дахь удаагаа түрүүллээ

    2024/07/29
  • МУГТ, МАРАФОНЧ Б.СЭР-ОД ГИННЕСИЙН АМЖИЛТ ТОГТООЛОО

    2024/07/28
  • УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг буудахаар дайрчээ

    2024/07/27
  • Олимпийн хотхонд архи ууж, тамхи татсан хэмээн Шоко Мияатаг хотхоноос хөөжээ.

    2024/07/26
  • Алдартай газруудын логоны нууц

    2024/07/26
  • Хамгийн алдартай 5 богино өгүүллэг

    2024/07/26
  • ЕВРЕЙ НОМЛОЛ: Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.

    2024/07/26
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж уучлал хүсэж, тайлбар хийлээ.

    2024/07/23
  • Сүнслэг болон мэдрэхүйн хайрын бурхан Афродита /Грек Ромын миф домог/

    2024/07/21
  • ЧАРЛИ ЧАПЛИНЫ ОХИНДОО БИЧСЭН ЗАХИДАЛ

    2024/07/21
  • Допинг илэрсэн 4 бөх 5 болон 7-ийн даваанд барилдсан нь тогтоогдлоо

    2024/07/21
  • Интроверт хүмүүс илүү боловсролтой болох хандлагатай байдаг

    2024/07/17
  • ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЖ, ТААМАГ ДЭВШҮҮЛСЭН ДОПИНГИЙН ХАРИУ

    2024/07/17
  • ШҮҮМЖ: Холливүүд маягийн “МОНГОЛ” кино

    2024/07/16
  • К.Юнг: Бусдын муу талыг олж харах нь өөрийгөө ойлгоход хөтөлж магад.

    2024/07/16
  • Сэтгэл судлалын чухал онолууд

    2024/07/16
  • Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр

    2024/07/15
  • “АЛТАРГАНА-2024” НААДАМ ЭНЭ САРЫН 26-28-НД БОЛНО

    2024/07/15
  • 2 жил өвдөг шороодоогүй бөх

    2024/07/15
  • Хүнийг таних 4 үйлдлийн арга

    2024/07/15
  • Зигмунд Фрейд: Тэнэглэлийн эхний шинж нь ичих мэдрэмжгүй байх

    2024/07/15
  • АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Р.Байден мэндчилгээ ирүүллээ.

    2024/07/14
  • Сэтгэл зүйн сонирхолтой баримтууд

    2024/07/14
  • Хачирхалтай 10 ном

    2024/07/14
  • Сонирхолтой 10 баримт

    2024/07/14
  • Халуун ус хязгаарлах байршил

    2024/07/14
  • Трампыг хөнөөх гэж завджээ.

    2024/07/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola