ОБЕГ-ын дарга Т.Бадрал Ковид-19 вирусын халдвараас урьдччилан сэргийлэх ажлын хүрээнд "Шаардлагатай тохиолдолд орон нутаг руу орох, гарах замын хөдөлгөөнийг хязгаарлана. Орон нутгуудын замыг хаах эсэхийг орон нутгийнх нь онцгой комисс хуралдаж шийдвэр гаргана" гэх мэдээлэл өгсөн. Энэ талаар ОБЕГ албан ёсоор шийдээгүй, ярилцаж байна гэх тайлбарыг өгсөн. Тэгвэл орон нутгийн Онцгой комиссууд хурадаж, тус тусын шийдвэрээ гаргаж эхэлжээ. Тухайлбал, Увс аймгийн онцгой комисс хуралдаж, 2020.02.21-26-ний өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.