Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Автомашингүй өдөр” буюу "Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 19-нд боллоо.
Тус өдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс автомашингүй өдөр явган зорчиж буй иргэдэд зориулсан эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх цэгийг ажиллуулаа. Асарт гурван мэргэжлийн эмч ажиллаж нийт 135 гаруй иргэдэд үзлэг хийн зөвлөгөө өгсөн байна. Мөн гар угаах бүжгийг хүүхэд багачуудад заалаа.