Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй Исламын улс бүлэглэлийн хүч суларсан боловч тус улсад амиа алдагсдын тоо буурахгүй байгаа талаар Лондонд төвтэй Сирийн Хүний эрхийн байгууллагаас мэдээллээ.
Учир нь тус улсад хоёрхон долоо хоногийн дотор 180 хүн амиа алджээ. Амиа алдагсдын 51 нь хүүхэд хэмээн албаныхан мэдээлэв.
Сирийн хойд хэсгийн Гоута хотноо дээрх хүмүүс амиа алдсан байна. Тус хотноо агаараас цохилт өгч, гэмгүй иргэдийг хохироожээ.
Агаарын ажиллагааны үеэр олон барилга нурсан бөгөөд амиа алдагсдын ихэнх нь нурангид даруулсан байна.
Дээрх цэргийн ажиллагаануудын ард хэн байгаа нь тодорхойгүй байгаа бөгөөд НҮБ "Энэ бол санаатай аллага” хэмээн мэдэгджээ.
Оросын армийнхан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд тус хотноо агаараас цохилт өгчээ.