АНУ-ын экс Ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргааны үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кондолиза Райс "CNN” агентлагийн "The Axe Files” нэвтрүүлэгт оролцжээ.
Тэрбээр "АНУ болон Хойд Солонгосын сөргөлдөөн хяналтаас гарах нь олон улсад хэтэрхий аюултай” хэмээн мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уны талаар өөрийн байр сууриа хүргэжээ.
Кондолиза Райс "Ким Чен Ун миний бодсоноос илүү ухаантай юм” гэж хэлсэн байна.
"Түүний хийж буй үйлдэл үнэхээр хянуур. Тэр миний төсөөлснөөс илүү ухаантай нэгэн юм. Ким Чен Ун ирэх сард зохион байгуулагдах Пёнчаны өвлийн олимпийн үеэр хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, олон асуудлыг хөндөх хэрэгтэй. Дипломат аргаар л энэ бүх сөргөлдөөнийг намжаах хэрэгтэй” гэж Райс хэлжээ.