Нийслэлийн Засаг даргын "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд өчигдөр 9.00-15.20 цагийн хооронд 11 байршилд газрын дуудлага худалдааг цахимаар зохион байгуулав.
Газрын дуудлага худалдаанд 11 байршлаас долоод нь 16 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага цахимаар оролцон ялж, нийслэлийн төсөвт 165,3 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.
Өнгөрсөн онд найман удаа газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа явуулсан бол энэ онд таван удаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Дуудлага худалдаагаар санал болгож буй 78 байршилд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалтын газрууд зонхилж байгаа аж.