Нийслэлийн захиргаа нүүж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг захиргааны "Хангарьд” ордныг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа зарлагдсан байна.
2008 онд баригдсан уг барилгын дуудлага худалдааны анхны үнэ нь 43 тэрбум төгрөгөөс эхлэх бөгөөд дэнчингийн хэмжээ нь 4 тэрбум 342 сая төгрөг байх юм.
Дуудлага худалдааг 2020 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагт Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байрны иргэний танхимд зохион байгуулахаар болжээ.
ТӨР.МН