Боловсролын сайдын шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын үеэр хүүхэд бүрийг тэгш хамруулан сургах, багшийн ачааллыг бууруулах хүрээнд ирэх есдүгээр сарын 1-нээс 44-өөс дээш сурагчтай 1, 2-р ангид туслах багш ажиллуулах шийдвэр гаргажээ.
Мөн сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, багшийн хөгжлийн дэмжих зорилгоор, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулах асуудлыг хэлэлцжээ.