
Багш нар дараах санал, сэтгэгдлийг хэлж байна.
1. Арга зүйн сургалтаас гадна хувь хүний хөгжлийг дэмжих сургалт, арга хэмжээг зохион байгуулах
2. Бичиг цаас гэхээс илүү бодит байдал дээр багш хэрхэн хөгжсөн, өөрийгөө хөгжүүлэхийн тулд ямар алхмуудыг хийсэн талаар бодитой үнэлэлт хийх
3. Залуу багш нарыг туршлагатай багш нарт дагалдуулан чадваржуулах шаардлагатай
4. Мэргэжлийн чиг баримжаа хичээл сонголтод маш сайн анхаарах, бусад сургууль, багш нарын сайн туршлагыг хэрэгжүүлэх
5. Хөдөө сумдын багшлах боловсон хүчин, хүний нөөцөд анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэснээр шинэ сургууль, цэцэрлэг барьж буйн бодит үр дүн гарах юм.