Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед теле хичээл зааж байгаа багш нарт Баянгол дүүргийн "Сэтгэмж” цогцолбор сургуулийнхан нэг өдрийн цалингаа хандивлалаа.
Тэд хамт олноосоо цугларсан 3 сая төгрөгийн мөнгөн хандивыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаярт гардуулав.
Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд ерөнхий боловсролын 52, 57 дугаар дунд сургууль, Буянт -Ухаа цогцолбор сургуулийн хамт олноос теле хичээл бэлтгэх багийнханд тус бүр нэг сая төгрөг, Баянгол дүүргийн "Бяцхан эрдэмтэн” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Мөнхнасан салимон /ариутгагч гель/, витаминууд, БЗД-ийн 146 дугаар цэцэрлэгийн хамт олон өөрсдийн хийсэн халуун хоол чацарганаар үйлчилж сэтгэлийн дэм үзүүлсэн бол Чингэлтэй дүүрэг дэх эцэг эхийн нэгдсэн холбоо ТББ 1375000 төгрөг хандивласан юм.