- Нэг удаа Хемингуэй ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадах 4 үгтэй өгүүллэг бичиж чадна гэж мөрийцжээ. Тэр энэхүү мөрийндөө ялсан байна: "Хүүхдийн бойтог зарна. Хэрэглээгүй.”
- Фредерик Браун хамгийн богино аймшгийн өгүүллэг зохиожээ: "Дэлхий дээр үлдсэн хамгийн сүүлийн хүн гэртээ сууж байтал хаалгыг нь тогшив.”
- О.Генри нь уламжлалт аргаар буюу холбоос, өрнөл, зангилаатай бичсэн богино өгүүллэгийн тэмцээнд ялжээ: "Жолооч тамхиа асаачхаад хэр их бензин үлдсэнийг харахаар бензиний сав руу өнгийжээ. Талийгаач дөнгөж 23-тай байжээ.”
-
Англи улсад "Хатан, бурхан, секс, нууц.” гэсэн сэдвүүдийг хөндсөн богино өгүүллэгийн тэмцээн болжээ. Ялсан өгүүллэг нь: "Өө Бурханминь, би хэнээс жирэмсэлснээ мэдэхгүй байна — гэж хатан орилжээ.”
-
Хамгийн богино намтар гэсэн төрлөөр Франц улсын нэгэн настай эмэгтэй ялжээ: "Урьд нь миний нүүр толигор, банзал үрчгэр байж.Харин одоо эсрэгээрээ.”