Улсын их хурлын ээлжит сонгууль өнгөрсөн сард болж наадмын өмнө хамтарсан засгийн газрын бүрэлдэхүүн тодорсон билээ. Шинээр томилогдож буй сайд нарын дотор Боловсролын яамыг толгойлох П.Наранбаярын нэр анхаарал татаж байна. Шинэ Монгол сургуулийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байх хугацаандаа монголын томоохон сургуулиудын нэг болгож чадсан түүнийг өөрчлөлт авчирна хэмээн олон хүн итгэл хүлээлгээд байна. Салбартаа ажиллаж байсан, салбараа мэддэг хүн яам толгойлж буй нь эерэг өнцөг юм. Цалин хөлс муу, ажлын ачаалал их багш нарын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, боловсролын чанарыг хэрхэн сайжруулахыг харах л үлдлээ. Улсын хөгжлийн голлох салбар болох боловсролын яамыг толгойлж буй хүний хувьд багш нарын цалин, ажлын ачаалал, анги дүүргэлт гээд анхаарал асуудал их. Мөн жил бүрийн хавар хэл ам дагуулдаг "Гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт"-ыг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.
Хүлээлт ихтэй байгаа сайд П.Наранбаяр
2024/07/15