Улс орон даяар өрнөж буй Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэгт Завхан аймгаас нийт 26 цэгээс 150 багш, ажилтан холбогдож санал хэллээ.
Сургалтын хөтөлбөрийг боловсруулахад юунд анхаарах, багш бэлтгэх тогтолцоо, багшийн нийгмийн асуудлыг шийдэх зэрэг олон чиглэлээр санал өгсөн юм. Ялангуяа, багшийн нийгмийн асуудлыг шийдэхэд тодорхой заалтуудыг өөрчилж хуульд тусгах хэрэгтэй байна. Багш нарын тэтгэвэрт суух насыг эмэгтэй 50, эрэгтэй 55 болгох, тэтгэвэрт суухад нь олгох тэтгэмжийг одоогийнхоос өөр хэлбэрээр тогтоох, багш нарын мэргэжил дээшлүүлэх хугацааг богиносгох хэрэгтэй гэлээ.
Ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэлзүйч ажиллуулах зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг онцоллоо гэж БШУЯ-ны Хэвлэлийн алба мэдээлэв.
#Боловсролын_багц_хуулийн_төсөл
#Хэлэлцүүлгийг_орон_даяар_өрнүүлж_байна