Өөрсдийн оюуны чадамж, өрсөлдөх чадвараараа гайхагддаг үндэстнүүдийн нэг бол Еврейчүүд юм. Тэдний хамгийн алдартай сургаалуудыг хүргэж байна.
- Адам бол анхны азтай хүн. Учир нь түүнд хадам эх байгаагүй.
- Хэрвээ асуудлыг мөнгөөр шийдэж болж байвал тэр асуудал биш, зардал.
- Бурхан хүнд хоёр чих, нэг ам заяасан тул бага ярьж их сонсох ёстой.
- Бурхан чамайг шулам шиг хүүхнүүдээс хамгаалдаг, харин сайнаас нь өөрөө өөрийгөө хамгаал.
- Бурхан хаа сайгүй нэгэн зэрэг байж чадаггүй учраас ээж нарыг бүтээсэн.
- Амттай байгаад хэрэггүй, чамайг идчихнэ. Гашуун байгаад хэрэггүй, чамайг нулимчихна.
- Ямааны урд байхаас болгоомжил, мөргүүлнэ, морьны ард байхаас болгоомжил, тийрүүлнэ, харин тэнэг хүний бүх талаас болгоомжил.
- Зочин, загас хоёр гурав хоногийн дараанаас үнэртэж эхэлдэг.
- Мэдлэг хуримтлуулахад тийм ч их сав суулга хэрэггүй.
- Хүн ядаж л сониуч зангийнхаа төлөө амьд явах хэрэгтэй.
- Ядаж л хэтэрхий үнэтэй нүгэл хилэнцээс нь болоод Бурхан ядуусыг хамгаалдаг.
- Хэрвээ буяны өглөг ямар ч үнэ цэнэгүй байсан бол бүгд буянтан болох байлаа.
- Хэрвээ нас нь явсан эмэгтэй нөхөрт гарч чадвал тэр дороо залуу эхнэр болон хувирдаг.
- Эцэг эхчүүд хүүхдэдээ ярихыг заадаг бол хүүхэд нь эцэх эхдээ дуугүй суухыг заадаг.
- Уг нь бүх хүн сайн хүн байхаар бүтээгдсэн.
- Хэрвээ эмэгтэйчүүд бага ярьдаг байсан бол эрчүүд илүү ихийг хийх байсан.
- Сайн дуугүй байх нь сайн ярихаас хэцүү.
- Дэлхий, хүн олширсноос болж сүйрэхгүй, харин муу хүн олширсноос л болж сүйрнэ.
- Бурхан минь! Хоёр хөл дээрээ зогсоход минь туслаач, унахыг би өөрөө чадна.
- Хайр хэчнээн амттай ч түүгээр чанамал хийж болохгүй шүү дээ.
- Хоёр чөтгөрөөс сонгохыг тулгавал гутранги үзэлтэн хоёуланг нь сонгодог.