"МАНАН бүлэглэлийн эсрэг бүх ард түмний жагсаал" өнөөдөр /2019.01.10/ Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.
Өнөөдрийн жагсаалд Ардын уран зохиолч Т.Галсан оролцлоо. Тэрбээр "Миеэгомбын хүү Энхболд суудлаасаа огцор оо. Сайн хүн гаргасан алдаагаа давтдаггүй юм. Чи энэ мянганы замыг хардаа. Зам барих зурвасын дагуу бул чулуу байвал зайлуулдаг. Өнөөдөр ард түмэн чамайг урагшлах хөгжлийн бул боллоо гэж үзэж байгаа тул миний хүү даруйхан огцор. Түүх гэдэг шүүх чи биднийг шүүх цаг ирлээ. Сайн хүний үр чи боддоо. Ж.Батмөнх гэдэг хүн тухайн цагтаа манлайлах хоёр эдийн засагч байлаа. Тэгтэл Ж.Батмөнх ардчиллын хүүхдүүдийн анхны сануулгаар улстөрийн товчоогоор огцруулж байлаа. Миеэгомбын хүү Энхболд чи хотын дарга асан С.Батболдоос үлгэр дуурайлал аваач ээ.
Улсаасаа урваагүй хүмүүс тэгж чаддаг юм. Би чамайг зөв замдаа орж сүнс чинь ариусч, цагаан замтай байгаасай гэж хүсч байна. Миеэгомбын Энхболд миний хүү огцор оо” гэв.
"МАНАН бүлэглэлийн эсрэг бүх ард түмний жагсаал" төв талбайд үргэлжилж байна.