"МИНИЙ НУТАГ 2024” ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫГ МЗЭ-ИЙН ШАГНАЛТ, "БОЛОР ЦОМ”-ЫН ЭЗЭН ЯРУУ НАЙРАГЧ НОРОВЫН ГАНТУЛГА ӨНГӨЛӨВ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Төв аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, МЗЭ-ийн төв хэвлэл "Утга зохиол урлаг” сонин, Утга зохиолыг дэмжигч Ш.Дулмаа сан хамтран Цогт Хун Тайжийн бичээс буюу Дуутын хадны бичээсийн 400 жилийн ойд зориулан зохион байгуулсан "Миний нутаг 2024” яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг наадмын эхний шатанд 60 яруу найрагч шүлгэн хүлгээ сойсноос хоёрдугаар шатанд 28 яруу найрагч шалгарч Төв аймгийн Зуунмод хотноо хуран чуулсан юм. Эдгээр яруу найрагчдаас гуравдугаар шатанд 15 яруу найрагч шалгарсан бол сүүлийн шатанд 5 найрагч шалгарч, шилдгүүд тодорлоо.
"Миний нутаг 2024” яруу найргийн наадмын Тэргүүн байрыг МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, дэд байрыг яруу найрагч Э.Гантулга эзэлсэн бол яруу найрагч Т.Батсуурь удаалж, тусгай байрт Ц.Гончиг, В.Нэргүй нар шалгарлаа.