Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Баяр бахдал, бухамдал, харамсал дагуулсан өдрүүд дууслаа. Энэ жилийн наадамд өвдөг шороодоогүй хоёрхон бөх байгаа нь түрүү бөх дархан аварга Н.Батсуурь болон улсын арслан Ц.Содномдорж нар байлаа. Өнгөрсөн жилийн наадмаас эхлэн идэвх харж давуулах дүрмийн шинэчлэл хийгдсэн билээ. Энэ жилийн наадмын бөхийн барилдааны 4-ийн даваанд улсын арслан Ц.Содномдоржийг идэвхгүй барилдсан гэж үзэн хассан юм. Сонирхуулахад өнгөрсөн жилийн наадмаар түүнийг мөн ижил шалтгаанаар хасаж байсан. Улсын арслан Ц.Содномдоржийн хувьд хоёр жил өвдөг шороодоогүй ч наадамд түрүүлээгүй анхны бөх боллоо. Нэг ёсондоо шинэ дүрмийн гол хохирогч болоод байна.