Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглож Даян аварга Н.Батсуурь түрүүлж, улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэлээ. Үзүүр түрүүний барилдааны дуулианаас дутахгүй сенсаци болж буй асуудал бол ногоон зүлэг. Хэд хэдэн бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, бэртэл гэмтэл дагуулсан уг асуудал энэ наадмын гол дуулиан байлаа. Халтирч унасан бөхчүүд ихэвчлэн заан цолтой бөхчүүд байлаа. Түрүүлнэ хэмээн таамаглаж байсан улсын заан Б.Пүрэвсайхан, С.Сүхбат, М.Лхагвагэрэл, Б.Бат-Өлзий нар өрсөлдөгч бөхдөө бус ногоон зүлэгнээс болж өвдөг шороодлоо. Тухайлбал улсын заан С.Сүхбат 2-ын даваанд, заан Б.Бат-Өлзий, Б.Пүрэвсайхан нар 5-ын даваанд, заан М.Лхагвагэрэл 6-ийн даваан тахим өгсөн юм. Хамгийн харамсалтай нь улсын заан Б.Пүрэвсайхан гуяны арын булчингаа бэртээсэн асуудал байлаа. Зарим бөхийн хувьд жинхэнэ зүлэг ногоон дэвжээ ивээсэн наадам боллоо. Ер нь ногоон зүлэгний асуудалд хэн буруутай вэ?