Монголчуудын олон зуун жилээс өвлөгдөн ирсэн үндэсний бөхийг хойч үедээ цэвэр ариунаар өвлүүлэн үлдээх нь Монголын Үндэсний Бөхийн Холбоо, түүний салбар зөвлөлүүд, нийт бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүдийн үүрэг юм.
Энэ жил 100 гаруй сум түүхт ойн баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулснаас цөөнгүй гомдол, санал МҮБХ болон Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлд ирээд байна. Эдгээр гомдол, саналын дагуу нэр бүхий бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүдийн зөрчлийг нягтлан хэлэлцэж, дүрмийн дагуу тайлбар, мэдүүлгүүдийг авч байна.
Монгол бөхийн ёс жудгийг эрхэмлэж, үзэгч олноо хүндэтгэн дээдэлж, үнэнч шударга барилдаж байхыг нийт бөхчүүдээс хүсье!
Бөхчүүдийн ёс зүй, төлөвшил, хүмүүжилд онцгой анхаарч ажиллахыг нийт аймаг, сумын холбоод, дэвжээдийн удирдлага, багш, дасгалжуулагч нарт уриалж байна.
ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ