• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

2020/04/13

 

-Банкуудын цаана улстөрчид байдаг-

Цаг үеийн асуудлаар эдийн засагч Н.Тилеухантай ярилцлаа.
–Манай улсад тэр дундаа цалингийн зээлгүй төрийн албан хаагч бараг алга. Та эдийн засагч хүнийхээ тухайд, банкуудын зээлийн хүү өндөр байна гэдэгтэй санал нийлэх үү?
-Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 20 орчим арилжааны банк бий. Эдгээр банкны жилийн хүү 15-22 хувь. Үүнээс өндөр хүүтэй ч банк бий. Өнөөдөр иргэн бүр банкнаас ямар нэгэн төрлийн зээлтэй. Зээлийн хүү өндөр байгаа нь үнэн. Хүүнээс хүүгийн хооронд амьдарч, хүүгийн дарамтад өртөж байна.
Банкны хүүг бууруулахын тулд банкны репорм хийх ёстой. Эдийн засагчдын харж байгаагаар банкны цаана улстөрчид байдаг. Өөрөөр хэлбэл, банк улстөрчдийг худалдаад авчихсан байна гэж харддаг. Нийт зээлийн 60-70 хувь нь ипотекийн зээл байгаа. Манай улсад ипотекийн зээл маш чухал. Харамсалтай нь хүн болгон энэ зээлд хамрагдаж чадахгүй, босго нь өндөр байдагт хамаг учир байна.
Өнөөдөр 230 орчим мянган иргэн гэр хороололд амьдарч, энэ хирээр яндангаас утаа гарч байгаа. Үүний 210 мянга нь хашаатай. Үүнийг арилгаж, зохицуулна гэвэл яах аргагүй ипотекийн зээл хэрэгтэй болно. Сүүлийн жилүүдэд Засгийн газар ипотекийн зээлийг явуулсангүй гэх яриа, шүүмжлэл байна. Үнэндээ тийм биш. Засгийн газар бус арилжааны банкинд асуудал байгаа юм. Хэдхэн хүн банкны халаасанд орчихоод байна.
–Цаад нарийн учир нь юунд байна гэж Та харж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд барилгын салбар өндийж, хямралаас гарч, эл ажлыг хангалттай гүйцэтгэж байгаа ч банкууд өөрсдийнхөө мөнгөөр барилга барьчихна. Мөн банкууд зөвхөн зээл өгсөн, гэрээтэй барилгын компанийн орон сууцанд ипотекийн зээл өгөх буруу жишиг тогтсноос болж, ипотекийн зээл хүртээмжгүй байгаад байна.
Өмнө нь ипотекийн зээлд жилдээ 250 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суулгадаг байсан бол үүний хүү ашиг гээд орлого нэмэгдэж байгаа. Энэ эх үүсвэрийг 1,6 дахин нэмсэн. Гэсэн ч өмнөхөөсөө ялгаа алга байна. Учир нь энэ мөнгө банкны мэдэлд очно. Банк өөрсдийнхөө хүссэн зээлд, барилгын компанийн орон сууцнаас худалдан авч байгаа тохиолдолд зээл олгож байгаагаас хамрагдах ёстой хүн хүртэж чадахгүйд хүрээд байгаа. Нэг ёсондоо ипотекийн зээл иргэдийг боочихоод, зах зээлд хүрэхгүй байна гэсэн үг.
-Тэгвэл энэ буруу тогтолцоог яаж засах ёстой юм бэ?
-Нэгдүгээрт, банкны репорм хийх цаг нь болсон. Аль эрт л хийх ёстой байсан. Хоёрдугаарт, ипотекийн зээлийг чөлөөт зах зээл рүү оруулах нь зөв. Одоо төрийн бодлогыг хэрэгжүүлж буй НОСК, ТОСК гэх байгууллагуудын тогтолцоо нь буруу яваад байна. Олон ч эдийн засагчид, судлаачид энэ асуудлыг хөнддөг ч тэдний дуу хоолой хүрэхгүй байна шүү дээ. Тухайлбал, Турк улсын жишээ байна.
Нэн ядуу иргэддээ орон сууцны барилгаа бодит өртөгөөр нь худалддаг. Харин дунд түвшинд буюу дунд орлоготой иргэдэд тохирсон, нэг ёсондоо бодит өртөгт бага хэмжээний ашиг шингээж зардаг. Түүнчлэн дээд түвшин буюу тансаг зэрэглэлийн, мөнгөтэй чинээлэг иргэдэд зориулсан орон сууцаа бодит өртөг дээр ашиг нэмж худалддаг.
Энэ бол сонгодог жишээ. Тус улс гэхэд жилдээ 30-40 мянган айлыг орон сууцанд оруулж байна. Яагаад Монгол Улс ингэж чадахгүй гэж. Энэ арга барилыг нутагшуулаад хэрэгжүүлэх боломжтой олон төсөл санал, загвар байдаг. Манай улс орон сууцны бодлого, ипотекийн зээлийн энэ асуудлаа шийдэхгүй бол хэдхэн хүний гарт орох эрсдэлтэй болчихлоо.
–Гэхдээ зорилтот иргэдээ энэхүү төсөлд хамруулах зорилготойгоор ТОСК, НОСК төсөл хэрэгжүүлээд байна. Гэтэл энэ нь хүртээмжгүйн дээр гол байгаа онож чадахгүй харагддаг?
-Дээрх хоёр байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хувьд, газар нь улсын мэдлийнх. Иймээс төсөвт дарамт байхгүй, татварын мөнгөнөөс нэг ч төгрөг гаргахгүй. Ийм ч учраас барилгыг өртөгөөр нь хямд үнээр худалдаж байна.
-Эдийн засагч хүний хувьд, банкыг хязгаарлах ямар арга байна гэж харж байна бэ?
-Зарим арилжааны банк жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж байна. Мэдээж хувийн байгууллага учраас ашиг олохын төлөө ажиллана. Гэхдээ иргэд хүүгийн дарамтад орж байна. Монгол Улсад банкны хүү асар өндөр байна. Яагаад ингэж иргэдийг шулах ёстой юм.
Мал нь хүртэл мөнгөтэй хүний халаасанд орох нь. Малчдын 70 хувь нь банкинд зээлтэй. Тэд ноос ноолуур, малаа барьцаалж зээл авч байна. Эцэст нь зээлээ төлж чадахгүй, малаа алдах тохиолдол ч их бий. Энэ маягаар яваад байвал 20 жилийн дараа гэхэд манай улс Энэтхэг шиг болох нь. Яагаад банкны салбар монополь байна вэ? Энд нэг л бодит хариулт хэлье. УИХ-ын 76 гишүүний зарим нэг нь банкны халаасанд орчихсон байна шүү дээ.
-Ипотекийн зээлийг 2 дахин нэмлээ. Гэхдээ хүртээмжгүй байгаа нь санхүүжилтийн эх үүсвэр бага байгаадаа бус банкны зохицуулалтад байгаа юм байна гэж таны ярианаас ойлголоо…
-Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэх тусам эдийн засаг хямарна. Санхүүжилт бага байгаадаа биш ээ. Системээр явбал хүртээмжтэй. Бага орлоготой, нэн ядуу иргэдэд хүрэх ёстой. Турк улсын орон сууцны систем Монгол Улсад яг тохирно. Орон сууцанд хүртэл улс төр явж байдаг. Гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт татах, эс бөгөөс Засгийн газрыг шантаажилдаг. Ийм гажуудал байгаа учраас бодит ажил хэрэг болж, үр дүнд хүрэхгүй байна.
-Ипотекийн зээлийн шалгуур хэт өндөр байгаа нь аль шатны алдаа вэ?
-Ипотекийн зээлийн шалгуур өндөр. Нэг талаас эрсдэлээ тооцсон, харин нөгөө талаас хэт мөнгөтэй, иргэдэд зориулсан байгаа юм. Иргэд биш банкны эрх ашгийг хэт хамгаалсан бодлого л доо.
-Монгол Улсад гадны банк оруулж ирвэл хүү буурах боломжтой эсэхэд улс төрийн хүрээнийхэн болон эдийн засагчид нэлээд маргаантай хандсаар ирсэн. Хэрвээ гадны банкуудыг оруулж ирвэл үнэхээр хүү буурах уу? Эсвэл гадны банкуудад эл зах зээлээ алдах эрсдэлтэй юу?
-Бид гаднаас банк оруулж ирлээ гэхэд Монголын үнэт зүйл болох мал, эдийн засгийн гол хүч болох уул уурхай гадны банкны мэдэлд очих өндөр эрсдэл бий. Гэхдээ дотоодод банкны системээ зохицуулж чадахгүй бол гадны банк оруулж ирэхээс өөр арга байхгүй.
Гадны банкыг оруулж ирнэ гэвэл хуулийн маш сайн зохицуулалт байхаас гадна үйл ажиллагаа явуулах хугацааг нь хатуу тогтоох ёстой. 10-20 жил гэдэг ч юм уу. Хугацааны хувьд хязгааргүй байх нь 30-40 жилийн дараа гэхэд мал, уул уурхайн лиценз, барилга байгууламж бүгд гадны банкны мэдэлд очно. Хоёр жилийн дараа хүүгээ 10 хувь, 5 жилийн дараа 20 хувь болгочихвол яах вэ?
Монголын хэдэн банкууд нь дампуурч, хавчигдана. Тэгэхээр дахин хэлье. Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирээд, хямарсан эдийн засгаа өндийлгөж аваад буцаагаад гаргах хэрэгтэй.
-Барилгын салбарт өсөлт гарч, хямралаас гарлаа. Та Барилга, хот байгуулалтын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Өнгөрсөн хугацаанд барилгын салбарт ямар томоохон хөрөнгө оруулалт орж ирэв?
-2016 оноос хойш манай барилгын салбарт томоохон ажлууд хийгдэж байна. Барилгын салбарт улсын хөрөнгө оруултаар 2018 онд 2,9 их наяд төгрөгийн бүтээн байгуулт хийгдсэн. Энэ нь цэвэрлэх байгууламж, сургууль, цэцэрлэг, өргөтгөл, шинэчлэл гээд орчныг сайжруулах олон төсөл хэрэгжсэн. Ер нь барилга, хот байгуулалтын салбарыг хөрөнгө оруулалт, зээл тусламжгүйгээр төсөөлөхөд бэрх шүү дээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй олон төслүүд байна. Тэдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хууль дүрэм, журмыг гаргах, санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг анхаарч, шийдвэрлэх нь салбарын яамны гол ажил. Гадаадын зээл тусламжаар 2011 оноос 2022 он хүртэл хэрэгжсэн, хэрэгжиж байгаа, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа 24 төсөлд 7.1 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээ байна. Ер нь бол гадны хөрөнгө оруулагч нартай уулзахад Монгол Улсад, тэр дундаа барилгын салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэл сонирхол маш их байгаа нь ажиглагдсан. Тэдний хувьд хөрөнгө оруулалтын таатай орчин, эрх зүйн хувьд тодорхой зарчмуудыг чухалчилдаг. Манай улс гадаад зээл, тусламж, хөрөнгө оруулалтын тал дээр хууль, эрх зүйн таатай орчин, зөв бодлоготой болчихвол хөрөнгө оруулалт нэлээдгүй нэмэгдэнэ гэж харж байгаа.
-Барилгын салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөж, дэд бүтцийн болон нийгмийн шинж чанартай олон төсөл хөтөлбөр хэрэгжих төлөвлөгөө бий. Үүнд, та ямар байр суурь илэрхийлэх бол?
-Барилга хот байгуулалтын яамнаас 4.5 их наяд төгрөгийн 7 төсөл арга хэмжээг 2019 онд санаачлан хэрэгжүүлсэн. Үүнээс гурван төслийг онцлон хэлье. "Агаар орчны бохирдлыг бууруулах төсөл”-ийн хүрээнд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр буюу 500 сая ам.доллараар орон сууц барихаар ТЭЗҮ хийгдэж байна. Түүнчлэн "Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2018-2031 оны хооронд Баян-Өлгий, Ховд, Увс, Дорнод аймгуудад хэрэгжүүлнэ. Мөн ”БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд "Аймгийн төвүүдэд цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчилж, таван аймгийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг 2019-2021 онуудад хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.
-Барилгын салбар гэхээр л өндөр барилга, байгууламж барина гэж ойлгодог. Гэтэл дэд бүтцийн олон асуудал ард үлдэх гээд байдаг талтай…?
-Барилга, хот байгуулалтын яам салбарын жижиг нэгж бүрт анхаарч ажиллахыг хичээдэг, үүнд ч бодлогоо чиглүүлдэг. 2019 онд гэхэд үерийн далан, ус зайлуулах суваг, инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, өргөтгөл, шинэчлэл, ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, сумын төвийн тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээ, халуун ус, худгийн барилга, байруудын дулаалга, дээврийн их засвар, зогсоол, гэрэлтүүлэг, камерын ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Өөрөөр хэлбэл, 2019 оны хувьд улсын хэмжээнд энэ чиглэлийн ажлууд түлхүү хийгдсэн гэсэн үг. Мөн энэ хүрээнд 2019 онд Барилга, хот байгуулалтын сайдын багцад батлагдсан 157 төсөл хөтөлбөрийг 147 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, хэрэгжүүлсэн. Энэ бол салбар яамны ажлын үр дүн юм.

FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

АН-аас 3%-ийн хүүтэй, 100 сая хүртэл төгрөгийн зээл гаргах хуулийн төсөл өргөн барина

2020/03/16

Дээлтэй Монгол, зээлтэй Монгол

2020/03/06

Төрийн банк өнөөдрөөс эхлэн зургаа хүртэлх сарын хугацаатайгаар тэтгэврийн зээл олгохоор болжээ

2020/02/20

2019 онд ипотекийн зээлийг 117 хүнд олгожээ

2020/02/06

Хэрэглээний зээлийг хумьснаар иргэд хохирч байна

2019/12/02
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө

    2021/01/19
  • Хөл хорионд байгаа хүүхдүүд уйдахааргүй “Ойн түүх”-ийг үзээрэй

    2021/01/19
  • БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ

    2021/01/19
  • Авто тээврийн товчоодод 8483 хүнд хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй

    2021/01/19
  • Д.АЛТАНГЭРЭЛ: Дотоод хяналт нь байгууллагын үр ашгийг сайжруулах гол хөдөлгөгч хүч болдог

    2021/01/19
  • Н.Номтойбаяр хэрхэн буруутгагдсан бэ?

    2021/01/19
  • Хөдөлгөөнт удирдлагын байраар тохижуулж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болголоо

    2021/01/19
  • Ухаалаг утасгүй иргэд иргэний үнэмлэхээ биедээ авч явна

    2021/01/19
  • У.ХҮРЭЛСҮХ: Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хүргэх шаардлагатай

    2021/01/19
  • Ажилтан, ажил олгогчийн эрх тэнцвэртэй байх, өнөөгийн нийгэмд зохицуулсан хууль батлах ёстой гэж АН-ын бүлэг үзэв

    2021/01/18
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2021.01.18

    2021/01/18
  • Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

    2021/01/18
  • Аюулт үзэгдэл, ослын 197 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    2021/01/18
  • БНСУ руу хоёр удаагийн нислэг үйлдэнэ

    2021/01/18
  • Амралтын өдрүүдэд 8354 хүн “ковид-19” халдварын шинжилгээнд хамрагджээ

    2021/01/18
  • Н.АСРАЛТ: УХТЭ-т анх удаа гуяны гадна булчингаар хэл орлуулан суулгах МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ хийлээ

    2021/01/18
  • Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээг өнөөдрөөс нээлээ

    2021/01/18
  • Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж, ахуйн нэгжүүд дараах журмыг баримтална

    2021/01/18
  • Авто тээврийн товчоодоор нэвтэрсэн 7367 хүнээс сэжигтэй тохиолдол илрээгүй байна

    2021/01/18
  • Цагаан хадны бараан амьдрал

    2021/01/18
  • “Их оч” ХХК Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд замын трассын дагуу тэсэлгээ хийсэн байна

    2021/01/18
  • Их, дээд сургуулийн захирлууд цахим сургалт, оюутны төлбөрийн асуудлаар ярилцлаа

    2021/01/18
  • Реппер Pacrap “Aminasa” цомог цацагдаж эхэллээ

    2021/01/18
  • Ж.Эрдэнэбат: Монголын нийт ард түмнээс уучлалт хүсэж байна

    2021/01/15
  • Ц.Туваан: МАН-ынхан АН-ыг хагарсан мэт харагдуулахаар эрээ цээргүй ажиллаж байна

    2021/01/15
  • Ажилгүй 5.8 мянган иргэн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлжээ

    2021/01/15
  • Нийгмийн даатгалын сангийн орлого 2020 онд 2.7 их наяд төгрөг болж, буурчээ

    2021/01/15
  • QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

    2021/01/15
  • Чингэлтэй дүүргийн “хөдөлмөрийн аварга”-ууд шалгарлаа

    2021/01/15
  • Авто тээврийн товчоодод 85 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ

    2021/01/15
  • БНСУ-аас 165 иргэн эх орондоо ирнэ

    2021/01/15
  • Нийслэлийн хэмжээнд “ковид-19” халдварын шинжилгээнд 14.004 хүн хамрагдлаа

    2021/01/15
  • Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

    2021/01/15
  • НӨАТ-ын азтан шалгаруулах сугалаа шударга явагдаж байна уу

    2021/01/15
  • Шинжилгээний цаг авах заавар

    2021/01/15
  • Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулна

    2021/01/15
  • QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

    2021/01/15
  • СУДАЛГАА | Иргэдийг бүрэн, шуурхай бүртгэлжүүлснээр цар тахлыг хумих боломжтой

    2021/01/14
  • Одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сарын 10-ны өдрөөс цахимаар олгоно

    2021/01/14
  • Цагаан-Овоо сумын нутгаас чулуун болон хүрэл зэвсгийн үеийн эдлэл хэрэглэл олджээ

    2021/01/14
  • Дархан-Уул аймгийн боловсролын салбарын хөгжлийн стратегийг боловсруулах үйл ажиллагааны хэлэлцүүлэг болов

    2021/01/14
  • Хандивын аянд нэгдсэн та бүхэндээ баярлалаа

    2021/01/14
  • Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуур

    2021/01/14
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хуралдаан боллоо

    2021/01/14
  • СХД-ийн 150 өрхөд дэмжлэг үзүүллээ

    2021/01/14
  • ХХААХҮЯ: Монгол Улсад урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо

    2021/01/14
  • ЭЦА: Гөрөөс барьсан гэх 32 зэрлэг нохойг устгалаа

    2021/01/14
  • Нийслэлийн алслагдсан хороодын иргэд товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо

    2021/01/14
  • БЗД-ийн 17-р хороонд хөл хорио тогтоож, иргэдийг шинжилгээнд хамруулна

    2021/01/14
  • Гэрийн ажиглалтанд байгаа иргэдийн тусгаарлалт, ажиглалтын дэглэмийг мөрдөж байгаа байдалд хяналт тавьж ажиллаж байна

    2021/01/14
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • Дарамтын “гурвалжин”

    2019/01/18
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Зорилтот бүлгийн 30 өрхөд тусламж үзүүлжээ

    2020/02/10
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • СҮРЬЕЭТЭЙ ӨВЧТӨНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЖ ОНОШЛОХ НЬ МАШ ЧУХАЛ

    2018/03/22
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • ГЭГЭЭН ХАЙРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН "ТУСГААР ТОГТНОСОН ИНЭЭД" ШОУ ТОГЛОЛТ ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР ТА БҮХЭНДЭЭ ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛООД БАЙНА.

    2018/01/25
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

    2018/04/18
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • Биткойн хөрөнгө оруулалтын хэрэгсэл мөн үү?

    2018/01/19
  • “Тунамал авъяас-2018” Урлагийн наадам болно

    2018/08/10
  • АНУ-ын гимнастикийн тамирчдыг оролдсон эмчид 175 жилийн ял оноолоо

    2018/01/25
  • "Хандлагаа хэрхэн өөрчлөх вэ" сургалт боллоо

    2018/03/23
  • Бяцхан хүүд амьдрал бэлэглэе

    2018/05/23
  • Хууль бус автомат тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоожээ

    2018/01/12
  • МАН МИАТ-ЫН ХУВЬЧЛАЛД ЯАРАВЧИЛАВ УУ?

    2018/04/03
  • ГИТАР ХӨГЖМИЙГ УЙЛУУЛАГЧ ДУУЧИН ТУЛГААГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ "ХҮН МОД"

    2018/01/24
  • “Морин хуур-2017” наадам шилдэг бүтээлүүдийг сойж эхэллээ

    2018/01/25
  • Авто тээврийн товчоодод 8483 хүнд хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй

    2021/01/19
  • Д.АЛТАНГЭРЭЛ: Дотоод хяналт нь байгууллагын үр ашгийг сайжруулах гол хөдөлгөгч хүч болдог

    2021/01/19
  • Н.Номтойбаяр хэрхэн буруутгагдсан бэ?

    2021/01/19
  • Хөдөлгөөнт удирдлагын байраар тохижуулж, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болголоо

    2021/01/19
  • Ухаалаг утасгүй иргэд иргэний үнэмлэхээ биедээ авч явна

    2021/01/19
  • QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үүрэг өглөө

    2021/01/19
  • Хөл хорионд байгаа хүүхдүүд уйдахааргүй “Ойн түүх”-ийг үзээрэй

    2021/01/19
  • БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ

    2021/01/19
  • У.ХҮРЭЛСҮХ: Төрийн өмчит компаниудын засаглалыг олон улсын жишигт хүргэх шаардлагатай

    2021/01/19
  • Ажилтан, ажил олгогчийн эрх тэнцвэртэй байх, өнөөгийн нийгэмд зохицуулсан хууль батлах ёстой гэж АН-ын бүлэг үзэв

    2021/01/18
  • Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл 2021.01.18

    2021/01/18
  • Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

    2021/01/18
  • Аюулт үзэгдэл, ослын 197 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    2021/01/18
  • БНСУ руу хоёр удаагийн нислэг үйлдэнэ

    2021/01/18
  • Амралтын өдрүүдэд 8354 хүн “ковид-19” халдварын шинжилгээнд хамрагджээ

    2021/01/18
  • Н.АСРАЛТ: УХТЭ-т анх удаа гуяны гадна булчингаар хэл орлуулан суулгах МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ хийлээ

    2021/01/18
  • Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээг өнөөдрөөс нээлээ

    2021/01/18
  • Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж, ахуйн нэгжүүд дараах журмыг баримтална

    2021/01/18
  • Авто тээврийн товчоодоор нэвтэрсэн 7367 хүнээс сэжигтэй тохиолдол илрээгүй байна

    2021/01/18
  • Цагаан хадны бараан амьдрал

    2021/01/18
  • “Их оч” ХХК Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд замын трассын дагуу тэсэлгээ хийсэн байна

    2021/01/18
  • Их, дээд сургуулийн захирлууд цахим сургалт, оюутны төлбөрийн асуудлаар ярилцлаа

    2021/01/18
  • Ж.Эрдэнэбат: Монголын нийт ард түмнээс уучлалт хүсэж байна

    2021/01/15
  • Ц.Туваан: МАН-ынхан АН-ыг хагарсан мэт харагдуулахаар эрээ цээргүй ажиллаж байна

    2021/01/15
  • Ажилгүй 5.8 мянган иргэн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлжээ

    2021/01/15
  • Нийгмийн даатгалын сангийн орлого 2020 онд 2.7 их наяд төгрөг болж, буурчээ

    2021/01/15
  • Реппер Pacrap “Aminasa” цомог цацагдаж эхэллээ

    2021/01/18
  • QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

    2021/01/15
  • Чингэлтэй дүүргийн “хөдөлмөрийн аварга”-ууд шалгарлаа

    2021/01/15
  • Авто тээврийн товчоодод 85 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэлээ

    2021/01/15
  • БНСУ-аас 165 иргэн эх орондоо ирнэ

    2021/01/15
  • Нийслэлийн хэмжээнд “ковид-19” халдварын шинжилгээнд 14.004 хүн хамрагдлаа

    2021/01/15
  • Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

    2021/01/15
  • НӨАТ-ын азтан шалгаруулах сугалаа шударга явагдаж байна уу

    2021/01/15
  • Шинжилгээний цаг авах заавар

    2021/01/15
  • Хязгаарлалт тогтоосон хороодын иргэдийг 48 цагийн хугацаанд шинжилгээнд бүрэн хамруулна

    2021/01/15
  • QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

    2021/01/15
  • СУДАЛГАА | Иргэдийг бүрэн, шуурхай бүртгэлжүүлснээр цар тахлыг хумих боломжтой

    2021/01/14
  • Одонтой ээжүүдийн тэтгэмжийг ирэх сарын 10-ны өдрөөс цахимаар олгоно

    2021/01/14
  • Цагаан-Овоо сумын нутгаас чулуун болон хүрэл зэвсгийн үеийн эдлэл хэрэглэл олджээ

    2021/01/14
  • Дархан-Уул аймгийн боловсролын салбарын хөгжлийн стратегийг боловсруулах үйл ажиллагааны хэлэлцүүлэг болов

    2021/01/14
  • Хандивын аянд нэгдсэн та бүхэндээ баярлалаа

    2021/01/14
  • Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуур

    2021/01/14
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн хуралдаан боллоо

    2021/01/14
  • СХД-ийн 150 өрхөд дэмжлэг үзүүллээ

    2021/01/14
  • ХХААХҮЯ: Монгол Улсад урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдлоо

    2021/01/14
  • ЭЦА: Гөрөөс барьсан гэх 32 зэрлэг нохойг устгалаа

    2021/01/14
  • Нийслэлийн алслагдсан хороодын иргэд товчоодоор нэвтрэхдээ заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй боллоо

    2021/01/14
  • БЗД-ийн 17-р хороонд хөл хорио тогтоож, иргэдийг шинжилгээнд хамруулна

    2021/01/14
  • Гэрийн ажиглалтанд байгаа иргэдийн тусгаарлалт, ажиглалтын дэглэмийг мөрдөж байгаа байдалд хяналт тавьж ажиллаж байна

    2021/01/14

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola