Хилийн 0132 дугаар ангийн хилчид малчин ард иргэдэд учирч болох 3,6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж, малыг эздэд нь хүлээлгэн өгсөн талаар Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-аас мэдээллээ.
Энэ оны 3 дугаар сард Монгол орны ихэнх нутаг дэвсгэрийг хамарч цасан болон шороон шуурга шуурч, байгалийн онц аюултай үзэгдэл болсон билээ.
Тус ангийн хилчид шороон болон цасан шуурганаар улсын хилд тулж ирсэн 18 удаагийн тохиолдлоор нийтдээ 5 661 бод малыг тогтоон барьж чадсан байна.