Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль ирэх сарын 1-30 хүртэл шинэ элсэлтээ авахаар болжээ.
Тус сургууль 2014 оноос ахлах ангидаа, 2015 оноос бэлтгэл бүлэгтээ элсэлт авчээ. Хамрагдсан сурагчдыг 14 хоногийн бэлтгэл ангид суралцуулж элсэлтийн шалгалтаар тэнцсэн сурагчдад батламж олгодог байна.
Бага ангийн менежер П.Болорцэцэг "Нэгээс тавдугаар ангийн 11 бүлэгтэй жил ирэх тусам хүүхдийн тоо нэмэгдсээр байгаа.Одоогоор бага ангийн 259 хүүхэдтэй Өдөр өнжүүлэх бүлэгт нэгээс гуравдугаар ангийн 60 орчим хүүхэд гурван багштай суралцдаг” гэж хэллээ.
Сургалтыг магистрын зэрэгтэй багш нар заадаг явуулдаг аж. Дотоод хяналт хариуцсан менежер Д.Номин-Эрдэнэ "Энэ жил шинээр хөгжмийн төрөлжсөн ангидаа 10-р ангийн сурагчдаас эсэлт авч эхлэнэ. Элсэгч төгсөх ангидаа МУБИС-БС-ийн хөгжмийн багшийн ангид элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсэх эрхийг олгоно” гэв.
Багш нар нь жил бүр сургалтын хөтөлбөр, арга барилаа шинэчилж бусад сургуулийн багш нартай туршлага солилцож ур чадвараа нэмэгдүүлдэг байна. Физикийн багш С. Анхзаяа физикийн шинжлэх ухаан, математикийн ухагдахуунтай холбоотой LEGO роботын дугуйланг зургаагаас есдүгээр ангийн сурагчдад, Электроникийн дугуйланг есөөс аравдугаар ангийн сурагчдын дунд хичээллүүлж эхэлжээ. Сургалтаараа сурагчдыг бусдаас суралцдаг, сурах идэвх сонирхолтой, үүрэг хариуцлагаа ухамсарладаг, зөв дадал хэвшилтэй байх суурийг тавихад зорьдог аж.