УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнөөдөр Увс аймгийн Улаангом хотод онгоцоор буужээ. Энэ үеэр онгоцны буудал дээр нэгэн этгээд түүнийг буудахаар дайрсан ба тухайн орчинд байсан иргэд нийлж, дарж унагаж, аюулгүй болгосон байна. Ингээд цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр шалгаж эхэлжээ.
Гэрчүүдийн мэдээллээр, тухайн этгээд нь Д гэгч бөгөөд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг Дүрт-Уул гэх компанийн захирал байна. Тухайн компани Улаангом хотод "Ойрад театр”-ын барилга барих тендер авсан ч ажлаа цаг хугацаанд нь дуусгаагүй, жил дамнуулан төсөв суулгуулдаг асуудлаар олон нийтэд мэдээлэгдэж байсан билээ.