Жил жилийн баяр наадмын дараа хүн бүрийн анхаарлыг татдаг асуудал бол допингийн шинжилгээний хариу юм. Энэ жилийн баяр наадамд 4 давсан 32 бөхийн допингийн шинжилгээний хариуг зарласан. Гэхдээ хэн хэнээс илэрсэн гэдгийг тодорхой зарласангүй. Энэ нь талцал хуваагдал үүсгээд байна. Нөгөө талдаа шинжилгээний хариутай холбоотой эргэлзээ төрүүлээд байгаа юм.