АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшиж буй Доналд Трампыг хөнөөх гэж оролдсон явдал бямба гарагт /2024.07.13/ гарсан байна.
Хууль сахиулах албаны хоёр албан тушаалтан мэдэгдсэнээр Трамп Пенсильвани мужид сонгуулийн кампанит ажлаа хийж байхад нь буун дуу гарсан хэргийг түүнийг хөнөөх гэж оролдсон гэж үзэн шалгаж байгаа юм.
Буун дуу гарсны дараа Трампын чихнээс цус гарсан байна. Үүнийг тэрбээр бууны шарх гэж мэдэгджээ.
Орон нутгийн прокурор мэдэгдсэнээр зэвсэгт этгээд болон нэг энгийн иргэн нас барсан байна. Харин Нууц албаныхан хоёр үзэгч хүнд бэртсэн гэж мэдэгдсэн юм.
Нууц алба нь ерөнхийлөгч болон түүний гэр бүл, ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигчдийг хамгаалдаг тусгай алба.
Трамп өөрийн сошиал хуудас дээрээ "Шуугиан, бууны чимээ гарч эхлэхэд би ямар нэгэн зүйл буруугаар эргэснийг шууд ойлгосон. Үүний дараа сум арьсыг нь ханз татаж байгааг мэдэрсэн” гэж бичжээ.
Түүний эсрэг ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөнө гэгдэж буй Жо Байден "АНУ-д ийм төрлийн хүчирхийлэл байх ёсгүй. Үнэхээр аймшигтай, аймшигтай” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Associated Press