Интроверт гэхээр ичимхий бусадтай харьцаж чаддаггүй хүмүүс гэж бодох нь өрөөсгөл ойлголт юм. Заримдаа интровертуудыг их зантай амиа хичээсэн гэж буруутгах нь ч бий. Гэвч яг үнэндээ интроверт эксктровертээс ялгаатай нь илүү хаагдмал хүмүүс байдаг. Хэрэв та экстроверт бол өөрийн эсрэг төрлийн хүмүүсийн 10 давуу талыг олж мэдэх нь сонирхолтой байх болов уу.
СУРТАЛЧИЛГАА
Caak Ads
1. Интровертууд сайн сонсогчид
Интровертүүд экстровертүүдээс ялгаатай нь ярихаасаа илүү сонсохыг илүүд үздэг. Иймд өөрсдийнх нь яриаг анхааралтай сонсох интровертүүдтэй хүмүүс харьцах дуртай байх болно.
Тэд харилцан ярианы үед сайн сонсож дотроо дүгнэлт хийж байдаг.
2. Тэд илүү боловсролтой болох хандлагатай
Мэдээж энэ нь экстровертүүд ухаанаараа интровертүүдийг гүйцэхгүй гэсэн үг биш. Зүгээр л өөрсдийн амьдралын. хэмнэлээсээ болж дотогшоо хүмүүс сурч боловсрохдоо илүү их цагийг зарцуулдаг юм. Тэдэнд олон цагийг нэг газраа суун төвлөрөн хийх илүү амар байдаг.
3. Тэд жижиг зүйлст илүү их анхаарал хандуулдаг
2015 онд хийгдсэн судалгаагаар интровертүүд и-мэйл бичиж явуулахад илүү бага алдаа гаргадаг бөгөөд учир нь жижиг сажигзүйлсд их анхаарал хандуулдагтай энэ холбоотой аж. Энэхүү чанар нь ирээдүйн ажил мэргэжлийн хүрээнд ихээхэн хэрэг болох боломжтой юм.
4. Тэд нийгмээс гадуур амьдрах чадвартай
Экстровертүүдэд үргэлж нийгмийн дунд, шинэ содон зүйлсийн эргэн тойронд байх шаардлага гардаг. Эдгээр зүйлгүйгээр экстровертүүд өөрсдийгөө буруу газраа багаа мэтээр мэдэрдэг ажээ. Харин интровертүүдийн хувьд тэд өөрсдийгөө хангалттай сайн мэддэг тул бусдын оролцоогүйгээр өөрсдийгөө хөгжөөх чадвартай байдаг юм.