Нэг аяга кофе уугаад гар нь салганаж, зүрх нь дэлсдэг хүмүүс бий. Мэдээж тэдгээр хүмүүсийн бие махбодь нь кофе хэрэглэж болохгүй гэдгийг сануулж байгаа хэрэг. Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн, эсвэл ядарсан, их ядаргаанд орсон, стресстэй хүмүүс, зүрх судасны систем нь ямар нэгэн өөрчлөлттэй хүмүүст кофе сөрөг нөлөө үзүүлдэг байна. Зүрхний хэм алдалтын өөрчлөлттэй хүмүүс кофе хамаагүй уувал зүрх дэлсэх, хэм алдах, дотор нь эвгүй мэдрэгдээд байх шинж тэмдэг илэрдэг байна. Тиймээс энэ төрлийн өвчтэй хүмүүс хэрэглэхгүй байх нь зүйтэй юм.
Кофенд хүнийг донтуулж болдог ид шидтэй ургамал байдаг. Тэр л кофе сонгох үндсэн шалтгаан болдог. Нэг ууссан хүнийг дахиад уумаар санагдуулдаг, донтуулдаг кофеин гэдэг ургамал байдаг байна. Кофеин мөн дотроо олон төрлийн бодис агуулдаг. Эдгээр бодсын дийлэнх нь хүний тархины судсыг өргөсгөж, ажиллах чадварыг нэмэгдүүлдэг, амьсгал, зүрхний үйл ажиллагааг цочроох нөлөөтэй байдаг байна. 1950-иад оны үед анагаах ухааны үүднээс кофе уух нь хүний биед сайн гэж тайлбарладаг байжээ. Харин 1960, 1970-иад оноос кофе зүрхэнд муу гэж ярьдаг болсон байна. Харвардын их сургуулийн нэгэн эрүүл мэндийн институтээс 28 жилийн турш кофены талаар маш том судалгаа хийсэн ч хүний биед огт муу гэдгийг нь тогтоож чадаагүй байна. Харин кофений хэмжээг нь тааруулж ууж байх ёстой гэсэн үр дүнд хүрч байжээ. Кофег өдөрт 2-3 аягаас илүүгүй өглөө, өдөр, үдээс хойш нэг уухад болно гэж үзжээ.