• Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Saihan.mn

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Сонин хачин
  • Эрүүл мэнд
  • Технологи
  • Урлаг
  • Спорт
  • Фото
  • Видео

Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

2018/04/18

 

Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн талаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн ахлах багш доктор /Ph.D/ Э.Пүрэв-Эрдэнэтэй ярилцлаа.

-Улаанбаатар хот хэр төлөвлөлттэй хот вэ?

-Улаанбаатар хотын хуучин төлөвлөлт нь сайн явж ирсэн. Социализмийн үед бүтээгдсэн хорооллууд нь хот төлөвлөлтийн дэлхий нийтийн үндсэн үзэл баримтлалаар буюу хүний эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, оршин суугчид нь нар, салхи болон агаар солилцоог бүрэн авах боломжтой байхаар модернист үзлийн дагуу баригдсан. Дэлхий нийтэд аж үйлдвэржилтийн шаардлагаар бий болсон томоохон хотууд иргэн рүүгээ чиглэсэн төлөвлөлт хийх шаардлагатай болсноор 1930 онд хот төлөвлөлтийн үндсэн үзэл баримтлал болох "Афины тунхаг” гарсан байдаг. Хотыг шинээр төлөвлөх зарчим бий болсон нь Дэлхийн 2-р дайны дараа баригдсан хотуудад ихээр ашиглагдсан бөгөөд барилга байгууламжийн хооронд амралт зугаалгын талбайтай, бүх иргэн цэвэр агаараар чөлөөтэй амьсгалах боломжтой, оршин суугчдын олон талт үйл ажиллагааг хангах гадаад орчинтой, үйлдвэрлэлийн бүсээс тусдаа байх зэрэг төлөвлөлтийн шаардлага нь шинэ хотуудын хот байгуулалтанд ашиглагдах болсон. Дээрх шаардлага шинээр байгуулагдсан хотууд болох социалист хотуудад тусгалаа олсны бодит жишээ нь Улаанбаатар юм. Хорооллоор системчилж барихдаа сургууль, цэцэрлэгийг голын хэсэгт төвлөрүүлж, дэлгүүр хоршоо нь гол замын дагуу орон сууцны дотоод орон зай саруулхан, байрнуудынхаа дунд амралт чөлөөт цагаа өнгөрөөх орчинтой гэх мэт хүнд чиглэсэн бүтээн байгуулалт хийгдэж байв.

 

-Харин өнөөдөр хот төлөвлөлтийн энэ уламжлал алдагдаад байх шиг харагдах юм?
-Яг ийм. Ийм хэлбэрийн төлөвлөлт Зүүн Герман, Орос болон хуучин социалист орнуудад одоо ч хадгалагдаад үлдчихсэн. Харин манайд алдагдчихлаа. Социализмийн үеийн мундаг системээ хадгалж чадсангүй. Газар өөрөө үл хөдлөх хөрөнгө тул хөрөнгөний төлөөх тэмцэл хурдацтай явагдсанаар хот төлөвлөлт гэдэг ойлголтыг орхигдуулсан. Шийдвэр гаргах түвшин, мэргэжлийн түвшиндөө бодлогоо алдчихаар өнөөдрийн байдалд хүрч байгаа юм. Дээрээс нь үйлчлүүлэгч, хэрэглэгч, эзэмшигч хүмүүсийн нэгдмэл зарчим байгаагүйн улмаас бүх шатандаа хотоо замбараагүй болгож байна. Зөвшөөрөл өгдөг, хянаж шалгадаг мэргэжлийн байгууллагууд хатуу чанд ажиллаж чадсан бол өмнө нь бидний бүтээсэн зөв төлөвлөлт маань хадгалагдах байлаа.

 

-Зөв төлөвлөлттэй, сайхан хот гэж ямар хотыг хэлэх вэ?

-Хүний амьдрах орчны чанар гэдэг зүйл яригддаг. Хүн ямар газар амьдарч байгаагаас хамааран сэтгэл санаа дээшилж бүтээлч, аз жаргалтай болдог. Хүнлэг ардчилсан нийгмийг бид байгуулахын тулд бид хүнээ бодох ёстой. Архитектурын хамгийн түрүүнд бодох ёстой зүйл бол хүн. Хүний ая тухыг хангасан орчныг бүрдүүлэх учиртай. Харин манайд эсрэгээрээ байна. Улаанбаатар хотоос хүний ая тухыг хангасан орчин олоход тун бэрх. Манайд чанаргүй орчин хаяагаа тэлсээр, амьдрах орчин туйлын доройтсон. Нэгэнт бүтээгдсэн амьдрах орчинг яаж завааруулах вэ гэдгийн муу жишээ нь Улаанбаатар болчихлоо. Үүнд бүх хүн буруутай. Иргэд ч, эрдэмтэд ч, шийдвэр гаргагчид ч буруутай. Бид буруугаа ойлгоод системийн алдаагаа засах хэрэгтэй. Бүгдээрээ хотоо буруу хөгжөөд байгааг мэддэг мөртлөө сайжруулах гэж оролдохгүй байна. Энэ хямралаас гарахад тун хэцүү. Манай ард түмэн эерэг гэхээсээ эсрэг үзэл бодолтой, мэдлэггүй, мэдээлэлгүй байгаа учраас үүнийг өөрчлөхөд хэцүү.

-Одоо бид яах учиртай вэ?

-Хот төлөвлөлтийн талаар бүх хүнд ойлгуулна гэдэг цаг хугацааны хувьд боломжгүй. Тэгэхээр шийдвэр гаргаж байгаа удирдагчид, мэргэжлийн байгууллагууд хамгийн үнэн зөв зарчмыг тогтоогоод түүнийгээ мөрдүүлэх хэрэгтэй. Гэхдээ бид мэргэжлийн түвшинд нэг үзэл бодолтой болж чадахгүй л байна. Хот төлөвлөгчид, хотын социологич гээд олон мэргэжлийн хүмүүс хуралдаж байж, ийм шийдлээр ерөнхий төлөвлөгөөнд оруулъя, ингэж ажиллая гэсэн нэгдсэн шийдэлд хүрмээр байгаа юм. Өнөөдөр яам, хот, холбоодууд бүгд тус тусдаа ажиллаж байна. Бидэнд мэргэжлийн хэлэлцүүлэг үүсгэх талбар алга. Ядаж л хандлагаа өөрчлөх боломж гарахгүй байна.

-Уучлаарай, Та ямар түвшинд оролцож байна вэ?

-Мэргэжлийн түвшний хүмүүст би ч гэсэн орно л доо. Оюутан, залууст лекц унших, яриа таниулга хийх оролцоо бол байна. Харин бид хэзээ ч шийдвэр гаргах түвшинд оролцож чадахгүй. Яаманд өнөөдөр судалгаа хийх хүний нөөц алга. Хотод судлаач алга. Хөгжлийг зөв чиглүүлье гэвэл хөгжлийг авч явж байгаа томоохон салбаруудад судалгааны институт байгуулах ёстой. Тэр хүмүүс нь судалгаа хийсний үндсэн дээр шийдвэр гаргах хүмүүст саналаа оруулдаг зарчимтай. Харин манайд ийм зүйл байхгүй. Бидний зүгээс судалгаа хийе гээд хот руу орохоор үл тоох байдал ажиглагддаг. Сайн зүйлийг судалгаатай хийх ёстой гэсэн зуршил үүсэхгүй байгаа нь харамсалтай.

-Улаанбаатар хот өнөөдөр хөгжиж байна уу?

-Улаанбаатар хот хөгжиж байна уу гэвэл үгүй. Энэ бол зүгээр л тэлэлт. Бид хөгжлийнхөө ямар үед явж байгаа юм бүү мэд. Хүн ам нэмэгдсэн ч эдийн засаг өссөнгүй. Газар нутаг нь л тэлсэн. Гэхдээ социализмийн үед бий болсон төлөвлөлттэй нутаг дэвсгэр маань тэлээгүй, харин гэр суурьшлын бүс л тэлсэн. Тэнд хүмүүсийн амьдрах орчин сайжрахгүй байхад яаж хөгжлийн тухай ярих юм бэ. Эдийн засаг төвийн хэсгээ л тэтгээд байгаагаас гэр суурьшлын бүсэд өгөөжөө өгөхгүй байна. Хөгжлийг амсаж чадахгүй байгаа учраас гэр суурьшлын иргэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бусад үйлчилгээг авахын тулд хотын төв рүү явж байна шүү дээ. Үүнээс үүдээд түгжрэл, стресс гээд асар их сөрөг үр дагавар гарч байна. 1990-ээд оноос хойш маш олон их, дээд сургууль байгуулагдсан. Тэр сургуулиуд Улаанбаатар хотын төвийн бүсийн үндсэндээ 3 км радиуст бөөгнөрч байна. Тэгэхээр сайн боловсрол авахын тулд иргэд хотын төвийг зорихоос өөр аргагүй болно. Өнөөдөр хувийн ерөнхий боловсролын сургуулийг сайн гэсэн хандлага тогтсон. Гэтэл ийм сургуулийн ихэнх нь хотын төвд, хотын захад байдаг хувийн сургууль гэж алга. Дээр нь нийтийн тээврийн аюулгүй сайн систем байхгүй учраас хүмүүс хүүхдүүдээ сургуульд нь машинаараа зөөж байна. Ганцхан жишээ хэлэхэд БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах "Баянмонгол”, "Их Монгол”, "Кристалл таун” гээд олон хорооллуудад 100-аад мянган хүн амьдарч байна. Энэ бол Дархан хотын нийт хүн ам гэсэн үг. Гэтэл тэнд ганц ч улсын сургууль байхгүй. Норм ёсоор бол 100 мянган хүн амд 20 мянган хүүхдэд зориулсан сургууль, 10 мянган хүүхдэд зориулсан цэцэрлэг байх ёстой. Тухайн орчимд сургууль, цэцэрлэгт зориулсан талбай ерөөсөө олгогдоогүй. Дандаа бизнесийн сонирхлын үүднээс олон давхар орон сууцнуудыг шахаад барьчихсан. Ингэснээр Улаанбаатар хот хүний амьдрах хот биш, бөөгнөрөл болж хувирч байгаа юм. Харахад гоё сайхан барилгууд байгаа ч хүний амьдрах орчин, үйлчлэх хүрээг анхаарахгүй байна. Хүн 5 минут алхаад очих зайнаас нийгмийн дэд бүтцийн үйлчилгээг авч байх ёстой.

-Хотын үндсэн шаардлага юу байдаг вэ?

-Дэлхий нийтэд хотжих үзэгдэл сүүлийн 200 жилд явагдаж байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас тэсрэлт болсон. Өнөөдөр хамгийн их хотжилт явагдаж байгаа газар бол Зүүн өмнөд Ази, Африк байна. Хүн хөдөлмөрлөх, боловсрох, хөгжих, зугаацаж цэнгэх боломжийн бүрдэл, соронзон нь хот болж байна. Хотод хамгийн чухал зүйл бол хөрш орчин гэдэг ойлголт байдаг. Хүний амьдарч байгаа өдөр тутмын хэрэгцээнд нэн тэргүүнд шаардлагатай үйлчилгээнүүд ойр орчимд нь байх ойлголтыг хөрш орчин гэж ойлгож болно. Гэрийн эзэн ажил хөдөлмөр эрхлэхээр хаашаа ч явж болно. Харин үлдэж байгаа эзэгтэй, үр хүүхдүүд нь тухайн амьдарч буй орчноосоо эрүүл мэнд, боловсрол, бусад үйлчилгээг авдаг байх ёстой. Социализмийн үед үүнийг хорооллын системээр шийддэг байсан. Нэгдүгээр хороолол хөрш орчин сайтай шүү дээ. Саппоро, Цамбагарав, Хар хорин гээд дэд хэсгүүдтэй. Ерөөсөө хотын газар нутгийг бүхэлд нь аваад үзэхэд орон сууц л голлодог. Ажлын байранд гадна орчин нэг их шаардлагагүй бол гэрийн орчимд ихээхэн шаардлагатай. Гэрийнхээ дотор ч, гадна ч хүн амьдрах ёстой. Манайд энэ бүхэн алдагдсан. Шинэ хорооллуудад сургууль цэцэрлэг, амрах орчин, машины зогсоол ч алга. 450 хүн га гэдэг нягтралын асуудал ч хэд дахин нэмэгдсэн. Ингэснээр тухайн хүний амьдрах орчин хэд дахин хумигдана гэсэн үг. Гол нь манай иргэд энэ шаардлагыг мэдэхгүй учраас барилгын компанийн санал болгож байгаа орчинг хүлээн зөвшөөрч худалдан авдаг. Дараа нь бөөн стрессэн дунд амьдардаг. Винстон Черчил "Эхлээд бид барилгаа хэлбэршүүлдэг. Дараа нь бид барилгадаа хэлбэршдэг” гэж гоё үг хэлсэн. Тэгэхээр бид хотоо зөв хэлбэршүүлбэл тэндээ зөв хэлбэршиж амьдарна гэсэн үг. Хотын уудам орон зайд хүн амьдрах орчинг бүрдүүлэх учиртай. Хянах байгууллага сайн ажиллаж, зөвшөөрөл өгөхгүй байхад л шийдэгдэх асуудал. Дэлхий нийтийн хот байгуулахад харгалзаж үздэг үзэл баримтлалыг бид ашиглахгүй байна. Бүсчлэлийн үзэл баримтлал алга. Ийм үзүүлэлтийг мөрдөхгүй байгаагаас нэг нөхөр өгөгдсөн талбайдаа хэдэн давхар барилга барихаа өөрөө шийдэж байна. Бодлогын баримт бичиг, төлөвлөлт нь цогцоороо хийгдээгүй учраас бид ийм байдалд ороод байна.

-Өнөөдрийн бидний явж байгаа замаар дэлхийн өөр ямар хот явж байсан юм бол?

-Хөгжиж байгаа бүхий л хотод асуудал бий. Манайд хамгийн замбараагүй нь гэр суурьшил. Дэлхийн олон хотод ийм суурьшил байгаа. Гэхдээ бидний хувьд газар нь өөрөө өмч учраас бусад хотууд шиг албан бус, төлөвлөлтгүйгээр хийгдэж байгаа суурьшлыг бодвол цэгцлэх боломж илүүтэй юм.

-Гэр хорооллыг утаа, хөрс, усны бохирдлын эх үүсвэр төдийгүй бүх болохгүй зүйлийн "уурхай” юм шиг ярьдаг. Үүнийг шийдэх ямар гарц байна?

-Шинжлэх ухаан талаасаа "хороолол” гэж нэрлэх эсэх нь эргэлзээтэй. Хороолол гэдэг нь төлөвлөлтөөр бий болдог бол цаг хугацааны явцад аяндаа үүссэн зүйлийг суурьшил энэ. Манайх цөөн хүн амтай, газар нутаг ихтэй байсан учраас иргэдэд том том газар олгочихсон. Дараа нь өрх бүрт 0.07 га гэж зааж өгсөн шүү дээ. Энэ нь хотын өрхөд томдох талбай. Айлуудад ийм хэмжээний талбай оногдоно гэдэг бол хот байгуулалтын талаасаа маш үр ашиг муутай. Манай гэр суурьшилд нэг га газарт 75 хүн оногдож байна. Энэ тоог өрхөд шилжүүлэхэд бүр бага болно. Ингэснээр дэд бүтэц татахад өртөг нь өндөр тусдаг. Ядаж 200 хүн га байх тохиолдолд хөрөнгө оруулалтаа нөхөх боломж илүү бүрдэнэ. Үнэхээр гэр суурьшлыг дэд бүтцээр хангая гэвэл нягтралыг нэмэгдүүлэх ёстой. Гэхдээ болгоомжтой шийдэхгүй бол хотын төвд байгаа юм шиг өндөр орон сууцнууд барьчихаж магадгүй. Гэр суурьшлын бүсэд цөөн давхрын орон сууцнууд байх хэрэгтэй шүү дээ. Хот төлөвлөлтийн баримт бичигт бүсчлэлийг нарийвчлан тогтоогоод гурваас дээш давхар барилга барихыг хориглож,түүнийгээ дагаж мөрдөх хэрэгтэй. Дэд бүтцээр хангахаасаа өмнө мэдээллийг нийгэмд эрх тэгш өгөхгүй бол иргэд дэд бүтцэд холбогдсоныхоо дараа газар дээрээ өндөр барилга барина гээд зүтгэчихэж магадгүй. Иргэдийг мэдээллээр хангах нь маш чухал. Мөн манайхан амьдарч байгаа дотоод орчиндоо анхаарахаас биш барилгаа дулаахан барихад анхаарахгүй байна. Алдаатай, дутуу ажил их хийдэг, түүнээсээ болж дулаан их алддаг. Дулаанаа нөхөхийн тулд эрчим хүч их ашигладаг. Тэгэхээр төрөөс иргэдээ боловсролтой болгоход анхаарч, сайн шийдэл нэвтрүүлсэн, сайн ажил хийсэн хүнийг урамшуулдаг баймаар байна. Иргэдийн хамтач үзлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Хашаан доторхи нь миний орон зай, гудамж талбай хамаагүй гэсэн хандлагыг өөрчлөх учиртай. Оршин суугчид нэгдэн иргэдийн бүлэг үүсгэх замаар амьдрах орчноо сайжруулах оролдлого хийвэл улсаас урамшуулдаг баймаар байна. Энэ нь бусад хүмүүст сайн жишээ болно. Иргэдийн бүлгийг дэмжих нь жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх арга. Үнэндээ хотоор хүн үйлчлүүлдэггүй, хотод хүн амьдардаг. Үүнийг манайхан ойлгохгүй төрийг хараад, үйлчилгээ авахыг л хүсээд байна. Өөрсдөө нэгдээд орчноо сайжруулах талаар ерөөсөө ажиллахгүй байна. Энэ бүхэн нийгмийн сэтгэлгээ, мэдлэг, ухамсар, хотын соёл гээд олон талтай л даа. Миний дээр хэлсэнчлэн асуудлыг шийдвэрлэх томоохон хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Хэлэлцүүлэг нь оршин суугчдаас эхлээд мэргэжилтнүүдийн түвшинд болон шийдвэр гарах түвшинд өрнөж, хоорондоо нийлж байж зөв шийдэл гаргана. Энэ мэтчилэн зөв эхлэлийг тавиад өгөхөд голдрилоороо урагшлаад эхэлнэ.

-Улаанбаатар хотын хамгийн сайхан төлөвлөлттэй хэсэг гэвэл Та аль хэсгийг нэрлэх вэ?

-Хотын зарим хэсгүүдэд хадгалагдаж үлдсэн зөв төлөвлөлтүүд байна. Гадны хот төлөвлөлтийн хүмүүс ирээд "урлагийн бүтээл” гэж дуу алдсан чимээ шуугийн бага, машин тэрэг хөлхөлдөөгүй зөвхөн явган хүн явдаг тав тухтай амьдрах орчинтой хэсэг бий. Гэхдээ маш цөөхөн үлдсэн. Хүний орон зайн хувьд хотын төвийн хэсэг сайн төлөвлөлттэй. Ялангуяа Улсын их дэлгүүр орчмын барилгууд сайхан. Хүүхдүүд нь гаднаа аюулгүй тоглох талбайтай, дуу чимээний бохирдол багатай, ногоон байгууламжуудтай. Бусад хэсгүүд яахав, үнэтэй сайхан хорооллууд бий л дээ. Мөнгө байгаа болохоор бий болсон орчин болохоос биш хүнд зориулсан төлөвлөлт байхгүй. Орон сууцжуулна гээд мянга мянгаараа амьдрах сууцны хөтөлбөр тавьчихаад тоонд анхаараад чанараа мартаж болохгүй. Хүн дотор ч амьдарна, гадна ч амьдарна. Оргүй хоосноос шахуу эхэлсэн Улаанбаатар бол Азид байгаа хот боловч Европын хот байгуулалтын зарчмаар хөгжиж ирсэн. Европын уламжлалт хэлбэр бол цөөн ба дунд давхрын сууцнуудын зохицол ба ихэнх хэсгийг эзэлдэг. Энэ нь хүний масштабт нийцдэг. Асар өндөр барилгуудтай хотуудад хүн жижиг зүйл, "шоргоолж” болж хувирдаг. Харин өндөр биш бол хүн өөрийгөө мэдэрч эзэн нь болдог. Цөөн хүн амтай учраас хөршүүд нөхөрлөх, гадна зам талбайгаа өөриймсгөөр ашиглах зэрэг хүнд нийцтэй орчин бүрдэх давуу талтай. Тэгэхээр хот төлөвлөлтөд үүнийг анхаарах ёстой. Барилга, хороолол барьж байгаа хүмүүс ашгийн төлөө ажиллаад байна. Эцсийн бүлэгт хүн тав тухгүй орчноос дайждаг. Гадаад орчин муутай хорооллоос оршин суугчид гараад явчихаар тэр барилгуудын үнэ цэнэ унана. Хүмүүс нь хаяад явчихсан хорооллууд дэлхийн томоохон хотуудад олон бий. Манайхыг ч ийм ирээдүй хүлээж байгааг үгүйсгэхгүй.

 

 
 
Төр.мн
FacebookХуваалцах TwitterЖиргэх

Холбоотой мэдээ

БАЙГАЛЬ ОРЧНЫ АУДИТ

2018/04/18

Х.Баттулга: Би амлалтаа мартаагүй

2018/01/25

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай танилцав

2018/01/25

Бизнесийнхэн илүү их боломж олгосон, бүтээн байгуулалт өрнөсөн жил байх болно

2018/01/24

Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

2018/01/12
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Алтан бөмбөрцөг" кино наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо

    2021/03/04
  • АНУ-ын ерөнхийлөгч Жой Байден: Насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулна

    2021/03/04
  • АШУҮИС-ийн эрдэмтэд "Ковид-19" халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээжээ.

    2021/03/04
  • ШИНЭ ҮЕ Продакшн / Дуучин Б.БОЛД, Х.МӨНГӨНЦЭЦЭГ нарын хамтарсан #ЖАРГАЖ_ДУУЛ_ЖАРГАЖ_ИНЭЭ_ТОГЛОЛТ ТУН УДАХГҮЙ БОЛНО.

    2021/03/03
  • Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоон/NBA/-ны "Бүх оддын тоглолт" болно.

    2021/03/03
  • САЙХАН МЭДЭЭ :ЗҮРХНИЙ ӨВЧИНТЭЙ ХҮҮХДИЙНМЭС ЗАСЛЫГ ТӨРӨӨС 100 ХУВЬ ДААХААР БОЛЖЭЭ.

    2021/03/03
  • БСШУ-НЫ САЙД : ДЭЛХИЙН БАНК БОЛОВСРОЛЫН ХОЦРОГДЛЫГ АРИЛГАХ ТӨСЛИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ ...

    2021/03/03
  • КОРОНА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЛГЭСЭН Ч МАСКАА ЗҮҮЖ, ЗАЙГАА БАРИХ ШААРДЛАГАТАЙ.

    2021/03/02
  • Дархан зочид буудал болон "Инвескор ББСБ" ХК-ны хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна.

    2021/03/02
  • Хөрөнгийн биржид өнөөдөр 3.4 сая хувьцаа арилжив

    2021/03/01
  • МАН-ын дарга У. Хүрэлсүх улс төрийн намыг үүсгэн байгуулсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

    2021/03/01
  • Хилийн боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна

    2021/03/01
  • “Ти Ти Жи Ви Си Өү” Эрдэнэс-Тавантолгойгоос гарч өөр газарт ажиллахаар болжээ

    2021/03/01
  • САЙХАН МЭДЭЭ: ДЭЛХИЙН БАНК 1 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ ӨГНӨ.

    2021/03/01
  • Сарны дээжийг Хятадын Үндэсний музейд дэлгэжээ.

    2021/03/01
  • Монголын гурван баг 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн “Топ 30”-д багтлаа.

    2021/02/27
  • ЖҮЖИГЧИН ЖЕЙСОН СТЭТХАМ БОЛОН БУРАК ОЗЧИВИТ НАР ИСТАНБУЛЫН КИНО МУЗЕЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО.

    2021/02/27
  • ТОКYO Олимпын наадамд үзэгчдийг байлгах эсэх асуудлыг гуравдугаар сард шийднэ

    2021/02/26
  • Тим Бертон "The Addams Family" киноноос сэдэвлэсэн шинэ уран бүтээл хийхээр болжээ

    2021/02/25
  • Их Британийн утга зохиолын нийгэмлэгийн гишүүн Стэнли Стюартын МОНГОЛЫГ мориор хөндлөн гулд туулсан тэмдэглэл.

    2021/02/25
  • "TOYOTO MOTOR" ФҮЖИ УУЛЫН БЭЛД УХААЛАГ ХОТОО БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ.

    2021/02/24
  • МУГЖ Г.АРИУНБААТАР МОСКВА ХОТЫН ТАЙЗНАА ДУУЛЖ ҮЗЭГЧДИЙНХЭЭ СОНОРЫГ МЯЛААЖЭЭ.

    2021/02/24
  • Шинэ Зеландад хар далайн гахайнууд эрэг рүү шидэгджээ

    2021/02/23
  • ДУУЧИН Б.БОЛД Х.МӨНГӨНЦЭЦЭГ НАРЫН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ

    2021/02/22
  • ДУУЧИН Н. УНДРАЛ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРЛАА.

    2021/02/22
  • АХ ДҮҮ УРАН ГУЛГАГЧИД ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

    2021/02/22
  • ТАВАН ӨНГИЙН ХАДАГНЫ БЭЛГЭДЭЛ .....

    2021/02/22
  • Саеид Моллаей Монгол улсын нэрийн өмнөөс анхны Их дуулгын мөнгөн медаль хүртлээ

    2021/02/21
  • Д.Батгэрэл, Америк тулаанч К.Нативидадтай тулалдахаар болов.

    2021/02/20
  • ӨНӨӨДӨР ШИНИЙН 8-НЫ БИЛЭГТ САЙН ӨДӨР ......

    2021/02/20
  • КАМЕРТОН ХАМТЛАГ 25 ЖИЛИЙН ОЙДОО ЗОРИУЛЖ ШИНЭ ДУУ ХИЙЖЭЭ.

    2021/02/20
  • ЗУУНЫ МАНЛАЙ ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН МУГЖ Б. САРАНТУЯАГИЙН АМЬДРАЛААР СЭДЭВЛЭСЭН КИНО ХИЙНЭ.

    2021/02/19
  • ЛЕБРОН ЖЭЙМС АМЖИЛТАА ШИНЭЧИЛЛЭЭ.

    2021/02/19
  • САЙД С.АМАРСАЙХАН: 3-р сарын 1нээс танхимаар хичээллэхийг түр хугацаагаар хойшлуулав.

    2021/02/18
  • БСШУ-НЫ САЙД : БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БОЛ ТЕНДЕРИЙН ЯАМ БИШ ....

    2021/02/18
  • СТРЕССЭЭС АНГИЖРАХ ЭНГИЙН АРГУУД

    2021/02/17
  • МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

    2021/02/15
  • МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

    2021/02/15
  • AППРЕНТИС ШОУНЫ ЯЛАГЧ Ц. БАРХАС ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОГДЛОО.

    2021/02/15
  • САЙХАН МЭДЭЭ :“Токио-2020” олимпийн жүдо бөхийн тэмцээнийг Монгол шүүгч шүүнэ

    2021/02/14
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • “ЦӨӨВӨР” хэмээх цагаагчин үхэр жилийн зүг мөр гаргах зурхай

    2021/02/12
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    2021/02/12
  • Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол зон олондоо сар шинийн мэнд дэвшүүлжээ.

    2021/02/12
  • ГАДААДЫН ЭЛЧИН САЙД НАР САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖЭЭ.

    2021/02/12
  • ХҮҮХДИЙН ТӨРСӨН САР ЗАН ЧАНАРТ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

    2021/02/10
  • Засгийн газар АНУ-тай худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтээ илэрхийлжээ

    2021/02/09
  • БСШУ-НЫ САЙД :САЛБАРЫНХАА ҮЕ ҮЕИЙН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

    2021/02/09
  • ЗАВХАНЫ УРАН БҮТЭЭЛЧИД ШИНЭХЭН АРДЫН ЖҮЖИГЧИНЭЭ УГТАН АВЧ БАЯР ХҮРГЭЛЭЭ.

    2021/02/08
  • Австралын 109 дэх удаагийн их дуулга эхэллээ.

    2021/02/08
  • “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ

    2020/03/31
  • “Тавантолгой түлш” ХХК шаардлага хангахгүй пийшинг нураан, технологийн дагуу шинээр пийшин барьж өглөө

    2019/10/19
  • Хаван буулгах хамгийн сайн арга бол…

    2020/03/30
  • Бяцхан миссүүд минь амжилт дүүрэн эх орондоо эргэн ирлэ

    2018/04/23
  • Халуухан болзоонд романтиклаж яваа хоёр жүжигчин

    2018/01/30
  • Иогийн спортын Монгол улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болно

    2018/06/27
  • Н.Тилеухан: Гадны банкуудыг хугацааны хувьд хязгаарлалттай оруулж ирэх ёстой

    2020/04/13
  • Монгол Улсын хосгүй үнэт зүйлсэд багтсан XII-XIV зууны үеийн өвөл зуны гурван дээл

    2020/06/04
  • Алдар цуутны өлгий "Халиун" сайхан нутаг минь

    2020/02/18
  • УИХ-ын дарга М.Энхболд юу хэлэв.

    2018/06/30
  • Ааваа санаад байна...

    2020/10/25
  • Жүжигчин Ц.Анхбаяр: Жулдыз шиг бүсгүйд сэтгэл татагдахгүй байхын аргагүй шүү дээ

    2018/01/25
  • Хууль батлагчид зуухтай дотно танилцчихлаа, одоо утаатай

    2018/01/12
  • Үнэн Ба Зөв намаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигчид

    2020/05/13
  • Филиппинд англи хэл сурах 10 шалтгаан

    2018/08/20
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үзлэг хийж, зөвлөгөө өгөх "цэг" ажиллалаа

    2018/05/21
  • Б.Довдон: Тамхинаас гарсан өдрөөсөө эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг

    2018/05/29
  • Д.ЭРДЭНЭТУЯА: ЗҮРХНИЙ ЭХО ОНОШЛОГОО НЬ ЗҮРХНИЙ БИЧЛЭГ, ЭМЧИЙН...

    2018/03/26
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • Б.Цэрэннадмид: Архангай аймгийн Засаг даргын тухай бодит биш мэдээлэл түгээж байгаад харамсаж байна

    2018/01/24
  • Иргэн Э.Солонго: Гэр бүл үймүүлэгч Э.Байгалмаа манай нөхөр рүү шалдан зургаа явуулсан

    2019/12/16
  • Эрэлт өссөнөөс зэсийн төлөв өөдрөг байна

    2018/01/19
  • Нялх сэнгүм үү? Нийтлэг эрх ашиг уу?

    2018/01/30
  • “БЯЦХАН ХАНХҮҮ-2018” тэмцээн болно

    2018/05/02
  • Хүн хоногт 0.5 кг жилд 200кг хуурай хог хаягдал хаягдаг

    2018/02/28
  • Fly хамтлаг жүжигчин Батука, Шүүдэрцэцэг нарын “ХАЙРЫН ЭЛЧ” болжээ

    2019/03/02
  • Д. ЦОЛМОН: ӨЭМТ-ҮҮДИЙН ЭХЧҮҮДИЙГ ХЯНАЛТАНДАА АВЧ АЖИЛЛАСАНААР...

    2018/03/26
  • Охидууд яагаад амьдралаа бусниулдаг вэ?

    2018/10/09
  • Сирид 14 хоногийн дотор 180 хүн амиа алджээ

    2018/01/15
  • ДУУЧИН О.ГАНТУЛГА: ТАВДУГААР АНГИДАА ЯТГА ТОГЛОДОГ БАЙЛАА

    2018/03/15
  • "Хөхөөр хооллолтын ач холбогдол" сэдэвт сургалт зохион байгууллаа

    2018/08/13
  • Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн эмч нарыг сургалтанд хамрууллаа

    2018/05/09
  • ЭРҮҮЛ БЭЛЧЭЭР-ЭРҮҮЛ МАЛ-ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН

    2018/01/15
  • Дарамтын “гурвалжин”

    2019/01/18
  • Үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөх “Сурагч насны дурсамж” цомог тун удахгүй

    2018/05/09
  • АЯЛАГЧ, УУЛЧИН Н. БАЙГАЛМААГИЙН ТАЛААР ТАНЫ МЭДЭХГҮЙ 14 БАРИМТ

    2018/01/25
  • Зорилтот бүлгийн 30 өрхөд тусламж үзүүлжээ

    2020/02/10
  • СҮРЬЕЭТЭЙ ӨВЧТӨНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЖ ОНОШЛОХ НЬ МАШ ЧУХАЛ

    2018/03/22
  • Э.ПҮРЭВ-ЭРДЭНЭ: Өрх бүрд 0.07 га гэж зааж өгсөн нь нэг өрхөд томдох талбай

    2018/04/18
  • О.Цагаанзам: Монголыг дэлхийд сурталчилдаг язгуур урлагаа төрөөс дэмжих хэрэгтэй

    2018/10/10
  • МУБИС-ийн лицей шинээр элсэлт авна

    2018/03/15
  • Биткойн хөрөнгө оруулалтын хэрэгсэл мөн үү?

    2018/01/19
  • ГЭГЭЭН ХАЙРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН "ТУСГААР ТОГТНОСОН ИНЭЭД" ШОУ ТОГЛОЛТ ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР ТА БҮХЭНДЭЭ ХҮРЭХЭД БЭЛЭН БОЛООД БАЙНА.

    2018/01/25
  • Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

    2018/04/18
  • “Тунамал авъяас-2018” Урлагийн наадам болно

    2018/08/10
  • Хууль бус автомат тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоожээ

    2018/01/12
  • АНУ-ын гимнастикийн тамирчдыг оролдсон эмчид 175 жилийн ял оноолоо

    2018/01/25
  • "Хандлагаа хэрхэн өөрчлөх вэ" сургалт боллоо

    2018/03/23
  • Бяцхан хүүд амьдрал бэлэглэе

    2018/05/23
  • ГИТАР ХӨГЖМИЙГ УЙЛУУЛАГЧ ДУУЧИН ТУЛГААГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ "ХҮН МОД"

    2018/01/24
  • "Алтан бөмбөрцөг" кино наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо

    2021/03/04
  • АНУ-ын ерөнхийлөгч Жой Байден: Насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулна

    2021/03/04
  • АШУҮИС-ийн эрдэмтэд "Ковид-19" халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээжээ.

    2021/03/04
  • ШИНЭ ҮЕ Продакшн / Дуучин Б.БОЛД, Х.МӨНГӨНЦЭЦЭГ нарын хамтарсан #ЖАРГАЖ_ДУУЛ_ЖАРГАЖ_ИНЭЭ_ТОГЛОЛТ ТУН УДАХГҮЙ БОЛНО.

    2021/03/03
  • Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоон/NBA/-ны "Бүх оддын тоглолт" болно.

    2021/03/03
  • САЙХАН МЭДЭЭ :ЗҮРХНИЙ ӨВЧИНТЭЙ ХҮҮХДИЙНМЭС ЗАСЛЫГ ТӨРӨӨС 100 ХУВЬ ДААХААР БОЛЖЭЭ.

    2021/03/03
  • БСШУ-НЫ САЙД : ДЭЛХИЙН БАНК БОЛОВСРОЛЫН ХОЦРОГДЛЫГ АРИЛГАХ ТӨСЛИЙГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ ...

    2021/03/03
  • КОРОНА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЛГЭСЭН Ч МАСКАА ЗҮҮЖ, ЗАЙГАА БАРИХ ШААРДЛАГАТАЙ.

    2021/03/02
  • Дархан зочид буудал болон "Инвескор ББСБ" ХК-ны хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна.

    2021/03/02
  • Хөрөнгийн биржид өнөөдөр 3.4 сая хувьцаа арилжив

    2021/03/01
  • МАН-ын дарга У. Хүрэлсүх улс төрийн намыг үүсгэн байгуулсны 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

    2021/03/01
  • Хилийн боомтуудад эрсдэлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна

    2021/03/01
  • “Ти Ти Жи Ви Си Өү” Эрдэнэс-Тавантолгойгоос гарч өөр газарт ажиллахаар болжээ

    2021/03/01
  • САЙХАН МЭДЭЭ: ДЭЛХИЙН БАНК 1 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ ӨГНӨ.

    2021/03/01
  • Сарны дээжийг Хятадын Үндэсний музейд дэлгэжээ.

    2021/03/01
  • Монголын гурван баг 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн “Топ 30”-д багтлаа.

    2021/02/27
  • ЖҮЖИГЧИН ЖЕЙСОН СТЭТХАМ БОЛОН БУРАК ОЗЧИВИТ НАР ИСТАНБУЛЫН КИНО МУЗЕЙН НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО.

    2021/02/27
  • ТОКYO Олимпын наадамд үзэгчдийг байлгах эсэх асуудлыг гуравдугаар сард шийднэ

    2021/02/26
  • Тим Бертон "The Addams Family" киноноос сэдэвлэсэн шинэ уран бүтээл хийхээр болжээ

    2021/02/25
  • Их Британийн утга зохиолын нийгэмлэгийн гишүүн Стэнли Стюартын МОНГОЛЫГ мориор хөндлөн гулд туулсан тэмдэглэл.

    2021/02/25
  • "TOYOTO MOTOR" ФҮЖИ УУЛЫН БЭЛД УХААЛАГ ХОТОО БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ.

    2021/02/24
  • МУГЖ Г.АРИУНБААТАР МОСКВА ХОТЫН ТАЙЗНАА ДУУЛЖ ҮЗЭГЧДИЙНХЭЭ СОНОРЫГ МЯЛААЖЭЭ.

    2021/02/24
  • ДУУЧИН Б.БОЛД Х.МӨНГӨНЦЭЦЭГ НАРЫН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ

    2021/02/22
  • Шинэ Зеландад хар далайн гахайнууд эрэг рүү шидэгджээ

    2021/02/23
  • ДУУЧИН Н. УНДРАЛ ШИНЭ УРАН БҮТЭЭЛ ГАРЛАА.

    2021/02/22
  • АХ ДҮҮ УРАН ГУЛГАГЧИД ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭД БОЛЛОО

    2021/02/22
  • ТАВАН ӨНГИЙН ХАДАГНЫ БЭЛГЭДЭЛ .....

    2021/02/22
  • Саеид Моллаей Монгол улсын нэрийн өмнөөс анхны Их дуулгын мөнгөн медаль хүртлээ

    2021/02/21
  • Д.Батгэрэл, Америк тулаанч К.Нативидадтай тулалдахаар болов.

    2021/02/20
  • ӨНӨӨДӨР ШИНИЙН 8-НЫ БИЛЭГТ САЙН ӨДӨР ......

    2021/02/20
  • КАМЕРТОН ХАМТЛАГ 25 ЖИЛИЙН ОЙДОО ЗОРИУЛЖ ШИНЭ ДУУ ХИЙЖЭЭ.

    2021/02/20
  • ЗУУНЫ МАНЛАЙ ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН МУГЖ Б. САРАНТУЯАГИЙН АМЬДРАЛААР СЭДЭВЛЭСЭН КИНО ХИЙНЭ.

    2021/02/19
  • ЛЕБРОН ЖЭЙМС АМЖИЛТАА ШИНЭЧИЛЛЭЭ.

    2021/02/19
  • САЙД С.АМАРСАЙХАН: 3-р сарын 1нээс танхимаар хичээллэхийг түр хугацаагаар хойшлуулав.

    2021/02/18
  • БСШУ-НЫ САЙД : БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БОЛ ТЕНДЕРИЙН ЯАМ БИШ ....

    2021/02/18
  • СТРЕССЭЭС АНГИЖРАХ ЭНГИЙН АРГУУД

    2021/02/17
  • МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

    2021/02/15
  • МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУД

    2021/02/15
  • AППРЕНТИС ШОУНЫ ЯЛАГЧ Ц. БАРХАС ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР ТОМИЛОГДЛОО.

    2021/02/15
  • САЙХАН МЭДЭЭ :“Токио-2020” олимпийн жүдо бөхийн тэмцээнийг Монгол шүүгч шүүнэ

    2021/02/14
  • "ШИНЭ САР" БУЮУ ШИНИЙН 2-НЫ САР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ?

    2021/02/13
  • “ЦӨӨВӨР” хэмээх цагаагчин үхэр жилийн зүг мөр гаргах зурхай

    2021/02/12
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    2021/02/12
  • Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол зон олондоо сар шинийн мэнд дэвшүүлжээ.

    2021/02/12
  • ГАДААДЫН ЭЛЧИН САЙД НАР САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖЭЭ.

    2021/02/12
  • ХҮҮХДИЙН ТӨРСӨН САР ЗАН ЧАНАРТ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

    2021/02/10
  • Засгийн газар АНУ-тай худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтээ илэрхийлжээ

    2021/02/09
  • БСШУ-НЫ САЙД :САЛБАРЫНХАА ҮЕ ҮЕИЙН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

    2021/02/09
  • ЗАВХАНЫ УРАН БҮТЭЭЛЧИД ШИНЭХЭН АРДЫН ЖҮЖИГЧИНЭЭ УГТАН АВЧ БАЯР ХҮРГЭЛЭЭ.

    2021/02/08
  • Австралын 109 дэх удаагийн их дуулга эхэллээ.

    2021/02/08

© 2017 - Saihan.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб сайтыг "VIPNEWS" PR Group Хөгжүүлэгч Aureola