Улсын начин Ө.Батзул зуурдаар таалал төгсжээ.
Тэрээр Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн баяр наадамд урамтай сайхан барилдаж улсын начин цол хүртсэн.
Талийгаач ирэх сарын 1-нд болох Эрдэнэт хотын наадамд оролцохоор бүртгүүлэх замдаа авто тээврийн осолд өртжээ.
Түүний ар гэр , төрөл төрөгсөд, анд найз нөхөд, бөхийн спортын хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье.