Чили чинжүүг тогтмол хэрэглэх нь зүрх судас, тархи нугасны өвчний улмаас нас барах эрсдэлийг бууруулж чаддагийг Газар дундын тэнгисийн "Neuromed” мэдрэл судлалын хүрээлэнгийн эрдэмтэд олж илрүүлжээ.
Судалгаанд оролцсон 23 мянга орчим хүний эрүүл мэндийн байдалд эрдэмтэд 8 жилийн туршид ажиглалт хийжээ. Чили чинжүүг долоо хоногт 4-өөс багагүйг идэж байсан хүмүүсийн зүрхний шигдээсээр нас барах эрсдэл 40 орчим хувиар буурч байсан бол тархины судасны өвчний улмаас нас барах эрсдэл 50 хувиар буурсан байна.
Чили чинжүү нь Газар дундын тэнгисийн хоолны дэглэм барьдаг хүмүүст төдийгүй тийм ч зөв хооллодоггүй хүмүүст эерэг нөлөө үзүүлдэг болохыг судалгааны багийн гишүүн Мария Лаура Боначио цохон тэмдэглэжээ.