Хөл хорионы үед жин нэмэгдэх магадлал илүү өндөр байдаг байна. Ялангуяа коронавирусийн халдварын улмаас манай улсын хүн амын ихэнх хувь нь гэртээ байгаа бөгөөд зөв хооллож чадахгүй, дасгал хөдөлгөөн хийх нь багасч байгаа юм.
Тиймээс хүмүүс хүнсний бүтээгдэхүүнээ их хэмжээгээр худалдан авч байгаа бөгөөд энэ нь таргалах үндсэн шалтгаан болдог. Үүнээс зайлсхийхийн тулд хүнсний бүтээгдэхүүн ихээр авах, хоолны хооронд нэмэлт зүйлс хэрэглэхгүй байх хэрэгтэй гэж Оросын хоол судлаач эмч Иван Алименко зөвлөжээ. Мөн тэрээр "Хөл хоорионы үед дэлгүүр рүү ойр ойрхон явж, хүнсний бүтээгдэхүүнээ бага хэмжээгээр цуглуулж, ялангуяа дуртай бүтээгдэхүүнээ цөөн тоогоор авч байх хэрэгтэй. Харин өдөөх бүтээгдэхүүн гэртээ хадгалсан хүмүүс дунджаар 9 кг жин нэмдэг. Тиймээс дуртай бүтээгдэхүүнээ бага хэмжээгээр хадгалж, бүр тэсэхгүй бол нэг дор идчихээд дахиж хайхгүй байх нь зөв” гэсэн юм.
Гэртээ удаан байх үед хоногт дунджаар 2000 ккал илчлэг авах ёстой бөгөөд жин нэмэхгүйн тулд хоол хүнсний өдрийн дэглэм хөтөлж, калорио тооцох хэрэгтэй. Жин нэмэх шалтгаан болж болзошгүй бүтээгдэхүүнд самар, алим болон бусад төрлийн жимснүүд ордог байна. Учир нь эдгээр нь илчлэгтэй хэрнээ бүрэн цатгадаггүй. Харин ашигтай амттанд тослоггүй сүүтэй, сахар орлуулагчтай кофе орж болно. Ийм ундаа нь шингэний нөөцийг нөхөхөөс гадна илчлэг багатай юм. Үүнээс гадна сунгалтын дасгал хийж, идэвхтэй хөдөлж, сэтгэл санаагаа тогтвортой байлгах нь чухал.