Коронавирусийн халдвар илэрсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 168 оронд тархаж, 215 мянган хүн халдварлаад байна. Харин 84 мянга гаруй хүн бүрэн эдгэрч чадсан бол 8880 хүн нас баржээ.
Дээрх тохиолдлуудын ихэнх нь европ тивд хамаарагдаж байгаа бөгөөд европын зарим нэг улс гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж буйгаа илэрхийлжээ. Энэ нь европын орнуудад ажиллаж амьдарч байгаа гадаад иргэд болон монгол иргэдийн хувьд хүндхэн нөхцөл байдлыг бий болгоод байгаа юм.
Тухайлбал гадны улсын иргэдэд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх, зочид буудалд байрлуулахгүй байх мөн дэлгүүр хоршооноос бага хэмжээний хүнсний бүтээгдэхүүн авах зэрэг асуудлаа мэдэгджээ.