
Итали улсаас Европ тивд халдвар өргөн хүрээтэй тархаж байгаа тул хязгаарлалтын арга хэмжээгээ өргөжүүлж, Европын ихэнх улсад цэцэрлэг, сургууль, их, дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Хязгаарлалтууд нь хэсэгчилсэн байдалтай байсан бол үндэсний хэмжээнд болгохоос гадна, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацаагаа дахин сунгаж байгаа.
Өнөөдрийн байдлаар Европ тивд нийт 13 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн хаасан.
Зөвхөн боловсролын байгууллагаас гадна баар, ресторан, үзвэр үйлчилгээний газрууд, спортын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, зарим улс оронд шүүхийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авсан байна.
Болгар улсад нэг нас баралт бүртгэгдсэн. Тул улсад халдвар 7-23 болж огцом нэмэгдсэн учраас үндэсний хэмжээний онц байдал зарлахаар Засгийн газар нь парламентдаа асуудал оруулаад байгааг мэдээлсэн.
Дэлхийн хэмжээнд 26 улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байгаа.
АНУ-д маш олон мужууд хязгаарлалтын арга хэмжээг шинээр авч мөн өргөтгөсөн” гэв.