Итали улсад коронавирусын халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 80-аар нэмэгдэж, 400 хүрчээ. Тус улсын хойд хэсэгт байрлах 11 тосгоныг хөл хорионд оруулж, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон байна. Ерөнхий боловсролын сургууль, их сургууль, кино театруудыг хаасан байна.
Сүүлийн хоёр хоногт Австри, Хорват, Грек, Норвеги, Швейцарь, Гүрж, Умард Македон улсад Covid-19 өвчний шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээр халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Италид байсан хүмүүс байжээ. Европ тивээс гадна Алжир, Бразил, Пакистанд халдвартай хүн илэрчээ.
Дэлхий дахинд хоёрдугаар сарын 27-ны 08:30 цагийн байдлаар коронавирусын халдвартай хүний тоо 81260, нас барсан хүний тоо 2770 болжээ. Харин 30006 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
Montsame.mn