Шинэ төрлийн коронавирусийн голомт болсон Хятад улсад халдварын тархалт үндсэндээ намжиж байгаа гэж хэлж болно. Халдварын дэгдэлт Европ тив рүү чиглэж байна.
Тус улсад 24 цагийн хугацаанд 1,318 хүн эдгэрч эмнэлгээс гарсан тухай Эрүүл мэндийн хорооноос мэдээлсэн байна. Харин шинээр 15 хүн халдвар авч, 11 хүн нас барсан байна.
Хятадын эрүүл мэндийн хорооны өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, өнгөрсөн хугацаанд халдвар авсан нийт хүний тоо 80 мянга 796 болсон бол 3,196 хүн нас барж, 62 мянга 801 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Түүнчлэн эдгэрсэн хүмүүсийн хувь 76.1 хувиас 77.7 хувьд хүрч өсчээ.
Ийнхүү эдгэсэн хүний тоо эрчимтэй нэмэгдэж байгаа тул халдвартай өвчтнүүдийг тусгаарлан эмчлэх зорилгоор барьсан түр эмнэлгүүд, спорт гэх мэт 16 байгууламжийг бүрэн суллаж, хаасан байна.
Эх сурвалж: XINHUA