- Эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудад туслах зорилготой 232 сая еврогоос Монгол Улс хүртэх болжэ
Шинэ коронавирусийн тархалттай тэмцэхэд Европын Холбоо 232 сая евро хандивлаж байгаа бөгөөд эхний ээлжинд дэмжлэг авах орнуудын тоонд Монгол Улс багтсан талаар Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газраас мэдээллээ. Европын Онцгой байдлын асуудал хариуцсан зохицуулагч Жанез Ленарчич "Манай тусламжийн шинэ багц нь ДЭМБ-ыг дэмжиж, эрүүл мэндийн тогтолцоо сул орнуудад зорилтот санхүүжилт олгоно” гэсэн юм. Европын Холбооны Элчин сайд нар өчигдөр ГХЯ-нд болсон уулзалтад Монгол Улсад COVID-19 бүртгэгдсэн нөхцөл байдлын талаар мэдээлэл авсны дараа энэхүү шийдвэр гаргасныг дуулгалаа. Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен олон улсын хамтын нийгэмлэг хамтран тэмцэж буй энэ үйл хэрэгт Европын Холбоо тэргүүлэх үүрэг гүйцэтгэх ёстойг онцолж байсан юм. Европын Холбооны төсвийн байгууллагуудын зөвшилцлөөр хандивын хуваарилалтыг хийжээ.
Засгийн газрын мэдээ сонин