Европын холбооны дотоод хэргийн төлөөлөгч Илва Иоханссон сайн дураараа нутаг буцах дүрвэгчдэд 2000 евро өгнө гэж мэдэгджээ. Үүнд нэгдүгээр сарын нэгнээс өмнө ирсэн таван мянган дүрвэгч хамаарах юм.
Одоогоор Грекийн арлууд дээр 42 мянган дүрвэгч байрлаж байгаагийн 14 мянга нь хүүхэд аж.
Европын долоон улс 1600 өнчин хүүхэд авахыг зөвшөөрсөн ч дүрвэгчдийн лагерьт үлдсэн хүүхдүүд маш хүнд нөхцөлд аж төрж байна.
Дүрвэгчдийн ихэнх нь иргэний дайнаас зугтаж буй сири иргэд боловч Афганистан, Пакистан болон Баруун Африкийн хүмүүс ч байна. Тэд Европыг зүглэн явсан боловч ихэнх нь Туркт байрлаж байгаа юм. Тус улсад 3.7 сая хүн байгаа ба саяхан дүрвэгчдийг тогтоох боломжгүй болж баруун хилээ нээжээ.
Европ руу явсан дүрвэгчдийн ихэнх нь Грекэд байгаа бөгөөд тэд одоо Европын холбооны шийдвэрийг хүлээж байна.