АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын орнуудаас ирэх гадаадын иргэдийг тус улсад нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаснаа мэдэгджээ.
"Шинэ халдвар манай улсад орохоос урьдчилан сэргийлэх үүднээс бид Европоос АНУ руу чиглэсэн бүх зорчих хөдөлгөөнийг 30 хоногоор түр хааж байна. Шинэ журам баасан гаргийн шөнө дундаас хэрэгжиж эхэлнэ” гэж тэрбээр коронавирусний дэгдэлттэй холбоотойгоор ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ.
Гэхдээ энэ журамд Их Британи улс хамаарахгүй байна. Үүнээс гадна, Трампын хэлснээр, Америкийн иргэдэд мөн үл хамаарах бөгөөд тэдэнд "зохих үзлэг шалгалтыг” хийх аж. Уг шийдвэр нь худалдаа, ачаа тээвэрт нөлөөлөхгүй болохыг тэрбээр нэмж хэлсэн байна.
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдэгдсэнээр, Трампын шийдвэрт АНУ-д ирэхээсээ өмнө Шенгений орнуудад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын иргэд хамаарах аж. Энэхүү шийдвэр нь АНУ-д байнгын оршин суух эрхтэй хүмүүст, тус улсын иргэдийн ойрын төрөл садан болон бусад зарим хүнд хамааралгүй байна.
Montsame.mn