БНХАУ-д гадаадын 19 иргэн шинэ төрлийн "2019-nCoV” коронавирусний халдвар авж, хоёр нь эдгэрч эмнэлгээс гарсан тухай тус улсын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньин мэдээлжээ.
"Үлдсэн 17 хүн эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа бөгөөд хөл хорионд байгаа. Бид идэвхтэй арга хэмжээ авж байна" гэж тэрбээр тогтмол зохион байгуулж буй хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Гэхдээ тэрбээр халдвар авсан хүмүүс аль улсын иргэд болохыг тодорхой дурдаагүй байна.