Монгол улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийн дунд хүнсний бүтээгдэхүүн,
мах, гурил будаа нөөцлөх, их хэмжээгээр худалдан авах нөхцөл байдал үүсэж, зарим зах, худалдааны төвүүдэд
ачаалал бий болоод байна. Тэгвэл хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаас тодрууллаа.
Тэрээр дөнгөн сая мэдээлэл өгөхдөө "Иргэд хүнсний бүтээгдэхүүн нөөцлөх шаардлагагүй. Хэдийгээр импортын хүнсний бүтээгдэхүүнд тодорхой хэмжээний хязгаарлалт хийж байгаа ч дотооддын үйлдвэрийн нөөц бололцоогоор иргэдийн хэрэгцээг хангах боломжтой. Харин махны хувьд хомсдолд орох асуудал байхгүй. 12 мянган тонн мах улсын нөөцөд бэлдсэн байгаа. Өнөөдрөөс эхлэн 279 цэгээр борлуулагдаж байна.
Үүнээс гадна 10 гаруй мянган тонн мах ААН-үүдэд хадгалагдаж байгаа. Иймээс энэ хавар махны хомсдол үүсэхгүй. Хамгийн гол нь байгаа нөөцөө жигд хувиарлаж, таслахгүй түгээх шаардлагатай" гэв.
Түүнчлэн зах зээл рүү нийлүүлэх нөөц хангалттай байгаа үед огцом хэрэглээ гаргах нь үнийн өсөлтийг бий болгодог тул ард иргэд хүнсээ нөөцлөх шаардлагаггүйг хэллээ. Улаанбаатар хотод өдөрт 100-120 тонн мах тогтвортой нийлүүлэгдэж байна.
Харин гурилын хувьд бүтэн жилийн хэрэгцээг хангах хэмжээний нөөцийг үйлдвэрлэгчид бэлдсэн байгаа. Гурилын хувьд 3-4 сарын нөөц бий гэлээ.
ТӨР.МН