Монгол улсад шинэ төрлийн Корона вирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан орон нутгийн зам тээврийн орох гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл хязгаарлах шийдвэр гаргасан. Энэ хугацаанд иргэд хүнсний хэрэглээгээ хангах зорилгоор хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авч байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Хүнсний нөөцөд хомсдол үүсэхгүй, мах махан бүтээгдэхүүн болон хүнсний ногоо, гурил, будааны нөөц бүрэн хангах хэмжээнд байгаа” гэж хэллээ.
Харин Covid-19 халдвар тээж ирсэн Франц улсын иргэн ойролцоогоор 500 гаруй хүнтэй хавьтсан нь тогтоогдсон бөгөөд эдгээр хүмүүсийг нэн даруй илрүүлж тусгаарлах болон анхан шатны арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Мөн тус иргэний байрлаж байсан зочид буудал, ресторан зэрэг газруудад Мэргэжлийн хяналтын газар болон бусад байгууллагууд өнөөдөр өглөөний 07 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Иймд иргэд олон нийтийг сэрэмжтэй байж хувийн ариун цэвэртээ анхаарахыг зөвлөж байна.
Т.Алтанзагас
Төр.мн