2013 онд сураггүй алга болсон иргэнийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлжээ.
Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай "М” нь 2013 оны аравдугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагад ар гэрээс нь тэмдэглүүлжээ.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж уйгагүй хөөцөлдөсний эцэст 1968 онд төрсөг "Г” гэгч нь хохирогч "М”-тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очсон байна. Ингээд согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироосон бөгөөд цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.