ХИЛЧИД ХҮНИЙ АМЬ АВАРЛАА
Хилийн 0131 дүгээр ангийн харуулын дарга, ахлагч Г.Бямбахорол, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харъяат байлдагч Г.Бат-Эрдэнэ нар үүрэг гүйцэтгэх хугацаандаа "Сүүн чимэг” ХХК-ны нүүрс тээврийн жолооч М.Гэрэлт-Одын амь насыг аварлаа. Тухайн шөнө хилчдийг үүрэг гүйцэтгэж байх үед ачаа тээврийн машины аккумлятораас гал гарч, жолооч нь дотроо унтаж байсан байна. Жолоочийг сэрээж, автомашиныг шатахаас сэргийлсэн арга хэмжээг хилчид цаг алдалгүй авсан байна. Ийнхүү эрдэнэт хүний амь нас, учирч болох эд хөрөнгийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан хилчдэд "Сүүн чимэг” ХХК-ны хамт болон жолооч М.Гэрэлт-Одын гэр бүлээс талархал илэрхийллээ.