БНХАУ-д гаргах нүүрс тээвэрлэлтийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл түр зогсоогоод байгаа билээ. Тэгвэл дээрх хугацаанаас эхлэн нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг сэргээн хэвийн явуулахыг Улсын Онцгой комиссоос өнөөдөр гаргасан байна.
Тиймээс Монгол БНХАУ-ын хилийн авто замын боомтуудаар нүүрс, газрын тосны тээвэрлэлтийг нэгдсэн удирдлагад оруулж гүйцэтгэх, улс хоорондын ачаа тээвэр, галт тэрэг, автомашин, төмөр замын ажилтан, зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, жолооч нарын эрүүл мэнд, ариутгал халдваргүйтгэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулахыг холбогдох сайд дарга нарт нь үүрэг болгосон байна. Мөн сэжигтэй тохиолдол илэрсэн үед тусгаарлах байрыг бэлдэж, тээврийн хэрэгслийн жолооч нарын хоол хүнс, ариутгал халдваргүйтгэлийн бодис, эм эмнэлгийн хэрэгслээр ханган зохион байгуулахыг анхааруулжээ.
Montsame.mn