"Facebook” компани богино хэмжээний видеонууд дээр зар сурталчилгаа тоглуулж эхлэхээр төлөвлөж байна.
Сошиал медиад алдартай олны танил хүмүүсийг илүү татаж, "TikTok”-той өрсөлдөхийг зорьж байгаа ажээ. Өмнө нь гурав ба түүнээс дээш минутын бичлэг дээр тоглуулдаг байсан зар сурталчилгаануудыг одоо нэг минутын урттай бичлэгүүд дээр тоглуулж эхлэх юм байна. Ингэснээр илүү олон контент нийлүүлэгчид сурталчилгаагаар мөнгө олох боломжтой болно.
Санхүүжилтийг харвал зар сурталчилгааны орлогын 45 хувийг "Facebook”, үлдсэн хувийг видео нийлүүлэгчид авч байна.