Их Британийн "Cambridge Analytica” дүн шинжилгээний компани Канадын "Facebook” хэрэглэгчдийн мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн хэргийг мөрдөн шалгаж байгаатай холбоотойгоор Канадын Засгийн газар "Facebook” компанийг шүүхэд өгөх шийдвэр гаргажээ.
Хувийн амьдралын халдашгүй байдлын тухай холбооны хуулийг "Facebook” зөрчсөн тухай мэдэгдлийг Канадын хувийн мэдээллийг хамгаалах холбооны комиссар Холбооны шүүхэд өгсөн байна.
Зохих мөрдөн шалгах ажиллагааны дараа "Facebook” компани нийгмийн сүлжээний нууцлалыг хангах асуудалд ихээхэн учир дутагдалтай байдгийг илрүүлсний дараа ийм шийдвэр гаргасан байна. Холбооны комиссар хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалах тал дээр техникийн өөрчлөлтүүд хийх талаар мэдээллээ өгч, Канадын хуультай нийцэхгүй бол хувийн мэдээллийг цуглуулахад хориг тавихыг "Facebook” компаниас шаардах бодолтой байгаа аж.