НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Зохиогчийн эрхийг хууль бусаар ашигласан хэмээн "Huawei” компани "Verizon” компанийг буруутгаж, шүүхэд ханджээ.
Техас муж улсын холбооны тойргийн шүүхэд мэдүүлсэн гомдолд дурдсанаар, компанийн хэдэн арван зохиогчийн эрхийг харилцаа холбооны технологидоо ашигласныхаа төлөө төлбөр төлөхийг "Huawei” компани "Verizon”-с шаарджээ. Өмнө нь талууд энэ маргааныг шийдвэрлэхээр хэд хэдэн удаа уулзалт хийж байсан хэдий ч нэгдмэл байдалд хүрч чадаагүй байна.
""Verizon” нь манай компанийн олон жилийн судалгаа шинжилгээний туршид боловсруулсан зохиогчийн эрхтэй технологиудаас ашиг олсон" хэмээн "Huawei” компанийн хууль эрх зүйн асуудал хариуцсан төлөөлөгч мэдэгджээ. Шүүхэд гаргасан өргөдөлд хэдий хэмжээний төлбөр шаардаж байгааг дурдаагүй байна.
Montsame.mn