Газрын тосны терминалууд, орд газруудыг хаасны улмаас Ливи улс 931 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ тухай Ливийн Үндэсний газрын тосны компани мэдэгджээ. Ливийн газрын тосны олборлолтын хэмжээ өдөрт 187 мянган торх болж буурсан байна.
"Триполи болон тус хотын зэргэлдээх дүүргүүд дэх агуулахуудад болон өмнөд бүс нутгуудад түлшний огцом хомсдол ажиглагдаж байгаа бол төвийн болон өмнөд дүүргүүдэд түлш одоогоор хангалттай хэмжээгээр байна” хэмээн компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Түүнчлэн Үндэсний газрын тосны компанийн удирдлага хэд хэдэн дүүрэгт дизель түлш хэдхэн өдөртөө хүрэлцэхүйц байгааг анхааруулахын сацуу боомт, орд газруудыг хаахаа зогсоохыг уриалжээ.