Коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ дахьДиснейлендийн хоёр паркийг хааснаар "Disney” компанисанхүүгийн жилийн хоёрдугаар улиралд 175 сая ам.долларын алдагдал хүлээнэ гэж таамаглаж байна. Энэ тухай "Disney” компанийн санхүү хариуцсанерөнхий захирал Кристин Маккарти мэдэгджээ.
"Паркууд хаагдаж байгаа нь Хятадын шинэ жилийн баярын үеэр буюу хамгийн их ачаалалтай байдаг үеэр таарч байна” хэмээн Маккарти ярьжээ.
Яг хэдий хэмжээний алдагдал хүлээх нь паркууд хаалттай хэр удаан байхаас шалтгаалах аж.Коронавирус дэгдсэний улмаас Шанхай дахь Диснейленд 1 дүгээр сарын 25-нд хаагдсан бол Хонконг дахь парк дараагийн өдөр нь хаагдсан байна.